Та өөрийн зүүдээ бүрэн хянах боломжтой

2

Хүний тархины үйл ажиллагаа, мэдрэмжүүдийн дундаас маш өвөрмөц, учир битүүлэг, тайлагдашгүй нэг хэлбэр нь зүүд нойр билээ. Энгийн ард иргэдийн төдийгүй эрдэмтэн мэргэдийн анхаарлыг татдаг хүний энэ өвөрмөц үзэгдлийг судалсан маш олон судалгаанууд байдаг ба өнөөдөр ч үргэлжилсээр байгаа. Тэдгээр судалгаануудын нэг нь хүнд зүүд нойроо хянаж сурах олон аргууд байдаг тухай өгүүлжээ.

Та өөрийн зүүдээ бүрэн хянах боломжтой 1

Хэрвээ таны зүүд ерөнхийдөө уйтгартай эсвэл та шөнө дунд бага зэрэг хөгжилдмөөр байдаг бол танд юу зүүдлэхээ зохицуулан хянах боломж байдаг тухай эрдэмтэд өгүүлж байна. Гэхдээ үүний тулд та дадлагажих хэрэгтэй юм. Хэрвээ танд хувийн сахилга бат гэдэг зүйл байдаггүй бол энэ тухай мартсан нь дээр. Харин та төлөвлөгөө гаргаж, түүнийгээ баримталж чаддаг нэгэн бол судалгаанд суурилсан техникүүдийн дагуу өөрийн зүүд нойроо хянаж чадна.

Асуудлыг шийдэх

Асуудлаа шийдэх шийдлүүдийг олохын тулд та зүүдээ ашиглах боломжтой. Унтахын өмнө асуудлуудынхаа талаар бодохоос эхэл. Хэрвээ энэ нь дүр зураг үүсгэж байгаа бол үүнийгээ оюун санаандаа хадгал, тэгвэл энэ нь таны гүн нойронд автахаас өмнөх хамгийн сүүлийн харсан зүйл болно. Мөн орныхоо хажуугийн шүүгээн дээр асуудлыг чинь илэрхийлэх обьектуудыг байрлуулж болно. Зүүдээ санахын тулд сэрэхдээ ямар байрлалтай байсан тэр хэвээрээ хэсэг бай. Хөдөлгөөнд анхаарал сатаарснаас зүүднийхээ хагасыг мартчихна.Та өөрийн зүүдээ бүрэн хянах боломжтой 3

Зүүдээ сонгох

Хэрвээ та тодорхой хүн эсвэл субьектын тухай эсвэл нисэж байгаагаар зүүдлэхийг хүсвэл асуудлыг шийдэх техниктэй адил техник ашигла. Зүүдлэхийг хүссэн хүнийхээ зураг эсвэл зүүдэлмээр байгаа зүүдийг чинь хангалттай өдөөж өгөх зүйлийг ашигла.Та өөрийн зүүдээ бүрэн хянах боломжтой 4

Тод зүүдлэх

Энэ бол хэцүү хэсэг. Амжилттай болох магадлал өндөртэй бусад техникүүд нь тийм ч их дадлага, дадлагажуулалт шаарддаггүй. Тод зүүдийг тийм ч амархан зүүдэлдэггүй ч доорх алхмуудыг дагаснаар энэ нь боломжтой зүйл болохыг судалгаа харуулсан.Та өөрийн зүүдээ бүрэн хянах боломжтой 5

Зүүдний тэмдэглэл бичихээс эхэл

Орныхоо дэргэд үзэг, тэмдэглэлийн дэвтэр байрлуул. Зүүдлээд сэрмэгцээ юу зүүдэлснээ нэгбүрчлэн санахыг хичээн хөдлөлгүй хэвт. Дараа нь байж болох хамгийн дэлгэрэнгүй хэлбэрээр зүүдээ бич. Хэдэн долоо хоногийн дараа гэхэд та танд тус болох процессын бусад алхмуудын ул мөрийг олж харах болно.Та өөрийн зүүдээ бүрэн хянах боломжтой 6

Өөртөө ‘бодит хяналт’ өг

Хэрвээ та зүүдэлж байхдаа өөрөөсөө асуухаа болих юм бол та хариултыг мэдэж байна гэсэн үг. Гэхдээ өдрийн турш өөрөөсөө асуух зуршил нь зүүдэлж байхдаа ч өөрөөсөө асуух боломжийг чинь нэмэгдүүлнэ. Тод зүүд зүүдлэх цорын ганц зам бол өөрийгөө сэрүүн биш байгааг ойлгох юм. “Би зүүдэлж байна уу?” гэж өөрөөсөө асуух боломжтой байна гэдэг нь та зүүдэлж байгаагаа мэдэх, зүүдээ хянаж эхлэх боломжтой байна гэсэн үг.Та өөрийн зүүдээ бүрэн хянах боломжтой 8

Нойроо дахин хуваарил

Эрдэмтэд өглөөгүүр хожуу зүүдэлсэн зүүд нь хамгийн урт, хамгийн эрчимтэй байдаг гэж үздэг ба нойроо дахин хуваарилах нь тод зүүдэнд умбах хамгийн боломжтой арга хүлээн зөвшөөрдөг. Үүний тулд ердийнхөөсөө 4 цагийн өмнө сэрэхээр бодож сэрүүлгээ тавь. Босоод хоёр цагийн турш өөрийгөө зүүдээ хянаж чадна хэмээн төсөөл. Тэгээд дараагийн хоёр цагт нь унт. Энэ хоёр цагт зүүдлэгдсэн зүүд их тод байх болно.

Та өөрийн зүүдээ бүрэн хянах боломжтой 7

 

Зүүднийхээ шинж тэмдгийг тодорхойл

Зүүдэндээ үзэгдэж байгаа хүмүүс, амьтад болон обьектуудыг тодорхойлох нь танд өөртөө зүүдэлж байгаагаа хэлэх нэг арга юм. Жишээ нь хэрвээ та нас барсан эмээгээ байнга зүүдэлдэг бол дараагийн удаа эмээ харагдвал би зүүдэлж байна гэсэн үг хэмээн өөртөө давтаж хэлэх хэрэгтэй. Ингэснээр дараагийн удаад эмээ чинь харагдахад та өөрийгөө сэрүүн биш байгаагаа ухаарна.

Та өөрийн зүүдээ бүрэн хянах боломжтой 1

Та өөрийн зүүдээ бүрэн хянах боломжтой 9

26
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. NER

    2015/01/26 at 21:54

    Herwee tatgaltshgui ol Eh survalj haanaas avdag aa heleech hu ?

  2. Зочин

    2016/11/11 at 16:22

    Маш сайхан мэдээлэл байна.та нарт баярлалаа.Амжилтаар жигүүрлэж яваарай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *