Халаасанд чинь хамгийн сүүлийн үеийн загвартай шинэхэн ухаалаг гар утас байна гэдэг гайхалтай хэрэг. Гэвч 2015 оны эхээр Qualcomm-ын Snapdragon 810 чип бүхий анхны гар утаснууд дэлгүүрүүдийн лангуун дээр гарч ирэн гар утасны дараагийн үеийн бүхий л дэвшлүүдийг бидэнд харуулна. Qualcomm Snapdragon процессорууд нь үндсэндээ iPhone-оос бусад өнөөгийн бүхий л шилдэг гар утаснуудыг дэмжиж ажилладаг.
Ухаалаг гар утас болон таблетын процессор нь тухайн төхөөрөмжийн үйл ажиллагааны гол ноён нуруу. Тооцооллын хүчин чадал нэмэгдэх хэрээр боломжууд нэмэгдэнэ гэсэн үг бөгөөд өнөөгийн зах зээл дээрх хамгийн шилдэг чип нь Snapdragon 805 болоод байна. Улам бүр сайжирч байгаа энэ чипнийхээ зарим шинэ боломжуудыг Qualcomm харуулсан нь ирэх жилийн ухаалаг гар утасны боломжийг харуулж байгаа хэрэг юм. 810-ын дэмжиж ажиллах ирэх жилийн ухаалаг гар утаснуудын 5 шинэ боломжийг танилцуулж байна.
1. Juggle 4K бичлэг
Quad HD /2,560 x 1,440/ дэлгэцтэй LG G3 зэрэг ухаалаг гар утаснууд нь пикселийн хувьд таны төсөөлснөөс ч илүүгээс гадна 4K бичлэг хийнэ. Snapdragon 810-тай гар утас нь хэдхэн товшилтоор 4K бичлэг /4,096 x 2,160/-ийг утасгүйгээр зурагт руу цацна.
2. Simulate an optical zoom
Core Photonics-ын бүтээсэн ухаалаг гар утасны камерын шинэ төрөл нь үнэндээ хоёр камертай. Нэг нь ердийн өргөн өнцгийн камер, нөгөө нь зургийг 3 дахин өсгөх үндсэн телефото дуран бүхий камер аж.
3. Record directional audio
Гар утсан дээр бичлэг хийхэд учирдаг гол асуудал бол аудио чанар. Харин энэ асуудал 2015 онд шийдэгдэнэ.
4. Serve as your home PC
802.11ad хэмээн нэрлэгдсэн Wi-Fi-ын дараагийн үетэй холбогдсон Snapdragon 810 нь өнөөгийн стандарт 802.11ac хурдыг 5 дахин нэмэгдүүлсэн 802.11ad дэмжих анхны Qualcomm чип болох аж.
5. Game like a console
Snapdragon 810 процессор бүхий утас эсвэл таблет нь тоглоомын консолын хувьд зэгсэн сайн халаа болох юм. Том дэлгэц дээр утасгүйгээр тоглоом тоглох гайхалтай боломж бий болохнээ.
Generalo Ismus
2014/12/15 at 11:24
Soliotoi
Generalo Ismus
2014/12/15 at 11:24
Soliotoi
Generalo Ismus
2014/12/15 at 11:24
Soliotoi