2019 оны зун нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох 14 кино. Зуны гурван сар шинэ кинонууд биднийг уйдаахгүй нь бололтой

0

Зун хаяанд иржээ, тэгэхээр гэртээ уйдаж суух биш харин зугаалж аялах цаг ирж байна гэсэн үг. Зуны гурван сар кино салбар биднийг уйдаахгүй бололтой, хэд хэдэн шинэ кино дэлгэцнээ гарах нь. Үүнд бидний удаан хүлээсэн бүтээл ч байна бас Квентин Тарантиногийн шинэ уран бүтээл болох Элтон Жоны тухай кино ч багтсан байна.

Бүгдийг нь л үзмээр санагдах болов уу даа, танд!

1. Once Upon a Time in Hollywood

Дэлгэцнээ гарах огноо: 8-р сарын 8

Яагаад үзэх ёстой гэж: Гол дүрд нь Брэд Питт, Леонардо ДиКаприо тоглосон Квентин Тарантиногийн кино. Тэгээд л гүйцээ!

 

2. Spider-Man: Far From Home

Дэлгэцнээ гарах огноо: 7-р сарын 4

Яагаад үзэх ёстой гэж: Marvel-ийн бас нэгэн олныг шуугиулах бүтээл болно. Энэхүү кино бүтээлээр хүн төрөлхтөн хаашаа алхаж байгааг ойлгох биз ээ.

 

3. Men in Black International

Дэлгэцнээ гарах огноо: 6-р сарын 13

Яагаад үзэх ёстой гэж: Дэлхий дахиныг харийнхнаас хамгаалах хамгаалагч нарын түүхийг дахин бүтээв – энэ бол эрсдэл хүлээхийн зэрэгцээ маш сонирхолтой санаа юм. Магадгүй өмнөх ангиудаасаа дордож болно эсвэл бүр сум шиг хол үсрэх ч магадлалтай. Өөрөө үзэж байж л мэднэ дээ. Тэгээд ч киноны дүрүүдийг Крис Хемстворт, Лиам Нилсон нар бүтээснийг дуулгая.

 

4. Toy Story 4

Дэлгэцнээ гарах огноо: 6-р сарын 20

Яагаад үзэх ёстой гэж: Энэ бол тоглоомын л түүх. Домогт хүүхэлдэйн киноны үргэлжлэл, олон жил үргэлжилж байна даа.

 

5. The Lion King

Дэлгэцнээ гарах огноо: 7-р сарын 18

Яагаад үзэх ёстой гэж: Араатны хаан Арслан! Тоглоомын түүх шиг бүх зүйл ид шидийн мэт өрнөхгүй. Уг кино нь 1995 оны хүүхэлдэйн киног ремейк хийсэн бүтээл юм.

Трейлерийг нь харахад амьтдыг яг л бодит, амьд юм шиг зурж чадсан байна (нялх Симба үнэхээр бодит юм шиг харагдана), харин үйл явдал сонгодог хувилбараараа өрнөнө. Тоон технологи ашигласан тул шинэ бүтээл нэг бол их гоё болсон эсвэл хэтэрхий хиймэл нь мэдэгдэнэ. Тэгэхээр өөрсдөө л үзэж дүгнэх хэрэгтэй болоод байгаа юм.

Танд шинэ Тимон, Пумба хоёр ямар харагдаж байна?

 

6. Fast & Furious Presents: Hobbs & Shaw

Дэлгэцнээ гарах огноо: 8-р сарын 1

Яагаад үзэх ёстой гэж: Бид жил болгон “Хурд”-ыг мэдрэх ёстой биз дээ? Энэ кинонд гарах машины уралдаан улам л багасаад байгаа нь харамсалтай, тэгсэн мөртлөө Жейсон Стэйтем болон Дуэйн Жонсон нарын гар зодоон нь нэмэгдээд байгааг та эрхбиш анзаарсан биз. Тэд ажлаа маш сайн гүйцэтгэж байгаа нь эргэлзээгүй.

 

7. Dark Phoenix

Дэлгэцнээ гарах огноо: 6-р сарын 6

Яагаад үзэх ёстой гэж: Софи Тёрнерийн төлөө мутантуудын тухай шинэ анги хийхэд хүрсэн. X-Men-ийн түүхийг одоо Disney хийхгүй харин Marvel үргэлжлүүлнэ. Үнэндээ уг бүтээл там дамжсан гэж хэлж болно, тэгэхээр үзэхэд харамсахгүй болов уу.

 

8. Rocketman

Дэлгэцнээ гарах огноо: 6-р сарын 16

Яагаад үзэх ёстой гэж: Залуу Режинальд Дуайт алдарт Элтон Жон болсон замналыг өгүүлнэ. Хэрвээ та “Bohemian Rhapsody” киног үзсэн бол алдартай хөгжимчин, дуучид юу давж туулсныг ойлгодог болсон биз ээ. Элтоны дүрийг Тэрон Эжертон бүтээсэн, түүнийг та “Kingsman” киногоор нь таньдаг болсон байх. Удахгүй “Оскар” авахыг нь хүлээх л үлдлээ.

 

9. The New Mutants

Дэлгэцнээ гарах огноо:  8-р сарын 1

Яагаад үзэх ёстой гэж: дахиад л комикс, дахиад л мутант. Гэхдээ энэ кино өөрийн гэсэн онцлогтой: өсвөр насныхны уур амьсгал, “дэдпул хэв маяг”-аар бичигдсэн кино зохиол – ингэж л продюсер Саймон Кинберг хэлээд байгаа юм. Үнэндээ аймшгийн киноны төрөлд багтана л даа. Бас Арья Старк дүр бүтээсэн шүү. Нээрээ, Антонио Бандерасыг энд хэлэх ёстой болов уу.

 

10. Ma

Дэлгэцнээ гарах огноо: 6-р сарын 13

Яагаад үзэх ёстой гэж: Октавия Спенсерийн аймшигтай инээмсэглэл. Үнэндээ аймшгийн кинонд муухан жүжигчид тоглодог, энэ удаад бол харин тэс өөр. Тэгэхээр үзүүштэй аймшгийн кино болжээ.

 

11. Captive State

Дэлгэцнээ гарах огноо: 6-р сарын 27

Яагаад үзэх ёстой гэж: Жон Гудмений болон манай дэлхийг эзлээд 10 гаруй жил болсон шинэ харь гаригийнхны төлөө.

 

12. Killers Anonymous

Дэлгэцнээ гарах огноо: 7-р сарын 4

Яагаад үзэх ёстой гэж: Гэри Олдман болон Жессика Альба нар нэг бүтээлд тогложээ – алуурчид зорилго нэгтэй клубтээ ур чадвараа гайхуулан суух ажээ.

 

13. Zeroville

Дэлгэцнээ гарах огноо: 8-р сарын 29

Яагаад үзэх ёстой гэж: Халзан мөртлөө сахалт Жеймс Франко (мөн киноны найруулагчаар ажилласан), түүний анд Сет Роген нар тогложээ. Тэд 1969-аад оны үеийн Холливудын уур амьсгалыг гаргахыг зорьж.

 

14. The Dead Don’t Die

Дэлгэцнээ гарах огноо: 7-р сарын 11

Яагаад үзэх ёстой гэж: Найруулагч Жим Жармушийн бүтээлийг хараад зомбитой киноны парад юм уу гэмээр сэтгэгдэл төрнө (үнэндээ трейлерийг нь хараад л ингэж бодогдсон юм). Гэхдээ үйл явдал, утга санаа нь илүү гүн бөгөөд гайхалтай юм шиг байна лээ шүү.

7
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Хобби

    Хобби

    2019/05/22 at 19:48

    ????Сайн үдэш, би эм зүйч, би дэлхийн хамгийн аз жаргалтай хүн. Ноён SONIA KROSS-д зээл өгөхөд бэлэн байна.
    Өчигдөр би өчигдөр өглөө, 145 мянган долларыг миний дансанд шилжүүлэхийг баталгаажуулсан бөгөөд миний бүртгэлийг эрт эхэлсэн. Банк, шилжүүлсэн хүлээн авсан.
    Эцэст нь би бараг таван сарын туршид маш их баяртай байсан тул би эргэж ирээд гэмт хэрэгтэнг шалгаж үзлээ.
    Сэтгүүлч, найз нөхөдтэйгээ SONIA KROSS-тэй холбогдож зээлийн өргөдөлдөө баяртай байх хэрэгтэй.
    Тэрээр таны санхүүгийн хүсэлтийг хүлээн авалгүйгээр хэрхэн туслахыг мэддэг.
    И-мэйл хаяг: [email protected]♐️
    И-мэйл хаяг: [email protected]♐️
    И-мэйл хаяг: [email protected]♐️
    Таны тусламжийн төлөө SONIA KROSS хатагтай нарт баярлалаа

  2. П. Дариймаа

    П. Дариймаа

    2019/05/22 at 20:48

  3. П. Дариймаа

    П. Дариймаа

    2019/05/22 at 20:48

  4. П. Дариймаа

    П. Дариймаа

    2019/05/22 at 20:48

  5. П. Дариймаа

    П. Дариймаа

    2019/05/22 at 20:48

  6. П. Дариймаа

    П. Дариймаа

    2019/05/22 at 20:48

  7. П. Дариймаа

    П. Дариймаа

    2019/05/22 at 20:48

  8. Зочин

    2019/05/22 at 23:39

    it haachchiv

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *