“Family life” сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа

0

Арвин их ургац хураах, аусуй өвөлд бэлтгэх ажлын амттай алтан намар айсуй. Нарны амттай намрыг угтаж “Family Life” сэтгүүлийн хамт олон бид 16 дахь дугаараа уншигч таны гарт хүргэж байна. Мэргэжлийн эмч, сэтгэл зүйч, гоо сайханч, зохиолчдоор бүл нэмсэн шинэ дугааруудад эрхэм таны эрж хайсан мэдээллүүд багтана гэдэгт итгэлтэй байна. Бид таны гэр бүлийн хэрэгцээнд бүрэн нийцсэн шилдэг сэтгүүл бүтээхийн төлөө хичээж ажиллах болно. Мэдээллийн багтаамжийг улам бүр нэмэгдүүлэхийн тулд уншигч, түншлэгчдийнхээ саналын дагуу 14 хоног тутам хэвлэгдэхээр болж буйг дуулгая.

Энэ удаагийн дугаарын зочноор МУГЖ Н.Батцэцэг хүү М.Ивээлийн хамтаар оролцож тун удахгүй нээлтээ хийх “Цэн тогоруу” УC киноныхоо, гэр бүлийнхээ талаар ярилцсан юм. Дэлгэцийн урлагт нэр, дүрээ мөнхөлж Монголын ард түмний хүндлэл хайрыг дааж яваа түүнийг сэтгүүлийн хоймор зочноор уригдсанд уншигч та лав баярлах биз ээ.

“Family life” сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа 2

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *