“Оюуны өмч – Төрийн алтан сан” үзэсгэлэн яармаг

0

"Оюуны өмч - Төрийн алтан сан" үзэсгэлэн яармаг 1

ОЮУНЫ ӨМЧ- ТӨРИЙН АЛТАН САН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГТ ОРОЛЦОХ 

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

              Дэлхийн болон Монголын Оюуны өмчийн өдөрт зориулсан “Оюуны өмч- Төрийн алтан сан” үзэсгэлэн- яармаг 2014 оны 4 дүгээр сарын 26-ны Бямба гаригт Чингис хааны талбайн өмнө хэсэгт зохион байгуулагдана.

Энэхүү арга хэмжээ нь:
Монгол Улсын иргэдийн оюуны бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон оюуны бүтээлийг олон нийт, бизнес эрхлэгчдэд таниулан сурталчлах, шинэ санаачлагыг дэмжих, практикт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шинэ санаачлага, утга зохиол урлагийн бүтээл туурвигчдыг бизнес эрхлэгчидтэй холбох, хөрөнгө оруулалт хийх, ингэснээр оюуны бүтээл туурвигчдын оюуны бүтээлийн үр шимийг хүртэх боломжийг нэмэгдүүлэх, улс орны хөгжил, дэвшлийг хангах зорилготой.

НӨХЦӨЛ:
1. Өөрсдийн оюуны бүтэлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон бүтээл байх
2. Эрхийн хамгаалалт хийгдсэн бүтээл бол давуу нөхцөлтэй
3. Үзмэр байрлуулахад төлбөр авахгүй
4. Бүтээлийг байрлуулах тавцан, ширээ, майхан болон шаардлагатай бусад хэрэгслийг оролцогч өөрсдөө хариуцна.
5. Бүтээлийн талаар ерөнхий мэдээлэл өгч, урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай
6. Бүтээлийг тайлбарлах, сурталчлах ажлыг оролцогч өөрөө хариуцна
7. Аюулгүй ажиллагааны нөхцөлийг хангаж, дэг журамтай оролцоно.
8. Урьдчилан бүртгүүлэхдээ  зохион байгуулагч байгууллагын 316454, 88845005, 88023393 дугаар утсаар болон [email protected][email protected][email protected] и-майл хаягаар бүтээлийн нэр, тоо ширхэг, эзлэх талбайн ойролцоо хэмжээ, зохиогч, эрх эзэмшигчийн талаарх мэдээлэл, холбоо барих утасны дугаар, и- мэйл хаяг, шуудангийн хаягийн талаар мэдээлэл өгнө.

            Үзмэрийг Өглөөний 10:00 цагаас өмнө талбайд байрлуулсан байна.
Зарим шаардлагатай овор ихтэй бүтээлийн хувьд зохион байгуулагчидтай урьдчилан тохиролцсоноор өмнөх өдрийн оройн цагаар байруулсан байна.
Үзэсгэлэн яармагийн ажиллагааг 18:00 цагт хаана.

Оюуны Өмчийн Газар
Монголын Төмөрлөг, Машин Үйлдвэрлэлийн Үндэсний Холбоо
Монголын Зохион Бүтээгчдийн Холбоо
2014.04.19

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *