Нүүр Дизайн Арт Анхны шивээсээ эцэг эхдээ хэрхэн хэлэх вэ?

Анхны шивээсээ эцэг эхдээ хэрхэн хэлэх вэ?

0
0

Аав, ээж чинь чиний чөлөөт амьдралын хэв маягийг дэмжихгүй байгаа нь ойлгомжтой. Чамайг гэртээ шивээстэй ороод ирвэл гэрт ямар дайн үүсэхийг тэд урьдчилан хэлсэн. Ийм үед туршаад үзэх хэрэг байна уу даа?

Шивээсний тухай эцэг, эхдээ хэлэх үе бол маш чухал үе. Энэ удаад шивээс хийлгэсэн шархны өвчнөөс илүүтэй эцэг эхийнхээ сэтгэлийг өвтгөхгүйгээр хэрхэн шивээс хийлгэх тухай зөвлөх гэж байна.

Алхам 1. Эцэг эхийнхээ хамгийн том айдсыг тодорхойл

Ээж чинь чиний ирээдүйн төлөө байнга санаа зовдог, унтахаар хэвтэхдээ өөрийнхөө мөрөөдлийн сургуульд чамайг яаж оруулах вэ л гэж бодож байгаа. Бас хүүхдээ хүндэт самбарт залах мөрөөдөл ч тээж яваа юм билүү? Харин аав чинь чамайг шоронд орчих вий, найз залуу/охиноо дагуулаад гэрээсээ явчих вий гэж айж яваа. Ингээд эцэг эх болгон өөрийн айдастай, хамгийн гол нь түүнийг нь тодорхойл.

 

Алхам 2. Үүнийг нь ашигла

Сургуулиас хөөсөн, хүндэт самбарт зургаа тавиулж чадаагүй, шоронд суулгана, эсвэл найз охин/бандитайгаа зугтаах гэж байгаа – тэдний айж явдаг тэр зүйлийг нь урьдчилан бэлдээрэй.

 

Алхам 3. Бэлдэх үе

Зүгээр нэг яриа ярьж байгаа мэт байж болохгүй. Урьд өмнө жүжиглэж байгаагүйгээрээ жүжиглэх чухал яриа гэдгийг санаарай.

Үйл явдлыг зохиолоор гаргасан ч болно, бэлтгэл хий, хамгийн гол нь сэтгэл хөдлөлөө бодитоор гаргана – магадгүй чиний амьдралын хамгийн хэцүү яриа байх ч юм билүү.

 

Алхам 4. Бодсоноо хий

Галт тэрэг нэгэнт хөдөлсөн, буцах зам байхгүй. Чи уучлашгүй зүйл хийжээ: шивээсээ хийлгэсэн. Гүнзгий амьсгаа аваад эхлүүлнэ. Бодитоор, бэлтгэлийн дагуу хийхийг хичээ – хэн ч муу тоглолтонд дургүй шүү дээ.

 

Алхам 5. Уучлалт гуйгаад, ухаараарай

Эцэг эхийнхээ хэзээ ч сонсохыг хүсээгүй зүйлийг чи хэлсэн. Тэдний зүрх шархалж тэд дарамтанд оржээ. Одоо л ажиллаж эхлэх цаг: худлаа байсан гэдгээ хэлээрэй.

Чиний хэлсэн үг болгон худлаа: чи гэрлээгүй, сургуульдаа сурсаар л, бусдаас дутахааргүй л яваа – бүх зүйл хэвийн.

Одоо шивээснийхээ тухай хэлэх цаг ирлээ. Тайван байна, асуудлыг хурцатгах хэрэггүй. Үүний л тулд энэ бүх хар дарсан зүүдийг зохиосон биз дээ.

 

Алхам 6. Мөргөж гуйсан ч болно, уучлалт гуйгаад, хамгийн гол нь тайлбарлаж ойлгуулаарай

Яана аа, тэд баярлахгүй байна шүү. Одоо чин сэтгэлээсээ уучлалт гуйх цаг мөн. Яагаад ийм үйлдэл хийснээ хэл, зөв ойлгуул, уучлалт гуй. Бас “Би та нартаа хайртай” гэдгээ хэлэхээ мартаж болохгүй.

Ирэх дайралтыг чи мэдэж байсан биз дээ? Одоо асуудлыг хэрхэн шийдэх арга замыг мэдэж байгаагаас хойш бүх зүйл чиний гарт.

84
Ха ХаХа Ха
18
ТэнэглэлТэнэглэл
12
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Бие тавгүйрхэхэд алган дээрх ямар цэгүүд танд туслах вэ?

Эрт дээр үеэс дорнын анагаах ухаанд дотор эрхтнүүдийн үйл ажиллагаатай холбоотой бие дээрх…