Нүүр Зөвлөгөө Таны биеийн хэлбэрийг гайхалтай болгох бүжгийн төрлүүд

Таны биеийн хэлбэрийг гайхалтай болгох бүжгийн төрлүүд

8
0

ШИНЭ МЭДЭЭГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХҮЛЭЭЖ АВМААР БАЙНА УУ?

Дасгал хөдөлгөөн бол зөвхөн эрүүл байхад биш биеийн хэлбэрээ зөв сайхан байлгаж, хадгалахад тустай. Гэхдээ энэ нь хийхэд тийм ч хялбар биш бөгөөд цаашид үргэлжлүүлэн хичээллэхэд тэвчээр шаардагддаг.

Бүжиг бол булчингаа бэхжүүлэх хамгийн сайн арга юм. Түүнээс гадна стресс тайлах, шинэ хүмүүстэй танилцахад хамгийн тохиромжтой.

Өнөөдөр бид та бүхэнд хөл болон гуя, өгзөгний булчинг чангалах бүжгийн төрлүүдийн тухай өгүүлэх гэж байна. Ингээд эхэлцгээе.

Гуя болон өгзөгний булчингаа бүжиглэнгээ чангалахыг хүсэж байгаа бол!

Бүжиг бол бүх биед ашигтай гайхалтай зүйл юм.

Хөлний хийж буй “үйлдэл” бүр нь бидний амьдралдаа хийж байгаагүй сонирхолтой хөдөлгөөнүүд байдаг.

Ажлын өдрүүд дуусахад хөл маань “өвдөж”, маш их ядарсан байдаг. Бүжиглэх үед хүний биеийн бүх булчингууд ажилладаг ба сэтгэл санаа хүртэл өөрчлөгддөг. Бид санаа зовохоо больж, аз жаргалтай болдог.

Бүжгийн маш олон төрөл бий. Та өөрт тохирсон бүжгийн төрлөө сонгож болно. Ганцаараа эсвэл хамтрагчтай, гэртээ эсвэл бүжгийн талбайд гээд хүссэнээрээ хийж болно.

Бид та бүхэндээ дараах 5 төрлийн бүжгийг санал болгож байна. Эдгээр 5 төрөл нь хөл, гуя болон өгзөгний булчинг чангалдаг.

 

1. Салса

Хэрвээ та жингээ хасахыг хүсэж байвал салса тохирно. Хурдан хэмнэлийн тусламжтайгаар булчингаа чангалаарай. Африк-Карибын дуу хөгжим, хөдөлгөөнийг санагдуулдаг. Мөн:

  • Бэлхүүсийг улам нарийхан болгодог
  • Хөдөлгөөний уян хатан эвсэлтэй болно
  • Бие болон гарыг чангалдаг

Салса бүжих үед таны цусны эргэлт хурдсах ба зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулдаг.

 

2. Степ

Чечетка ч гэж нэрлэдэг энэ бүжиг нь америк бүжиг бөгөөд хөлний хэмнэлтэй хөдөлгөөн хийдэг бүжиг юм. Ирланд, Шотланд, Английн хойд хэсгээс гаралтай.

Аэробекийн дасгал хийдгээрээ онцлог. Өөх шатаахад туслах төдийгүй биеийг хүчилтөрөгчөөр хангадаг. Үүнээс гадна:

  • Хөлийн булчин ажиллана
  • Өгзөгний булчинг чангална
  • Биеийн жинг тэнцвэржүүлнэ

Магадгүй та бүхэн дундаас Фред Астер, ЖинЖер Рожерс нар төрөн гарч магадгүй бөгөөд таны бие гайхалтай болох болно.

 

3. Фламенко

Испаниас гаралтай маш хэмнэлтэй хөдөлгөөнтэй бүжиг бөгөөд биеийг уян хатан болгож булчинг чангалдаг. Энэхүү бүжгийг Андалус, Эстремадур, Мурсия-гийн хөгжимчид, бүжигчид гайхалтай хослуулсан байдаг. Мөн аэробекийн дасгал мэт бүжгийн хөдөлгөөн нь хөл болон өгзөгний булчинг чангалж өгдөг. Мөн:

  • Гэдэс болон гуяны булчинг чангална
  • Биеэс хорт бодисыг гадагшлуулна
  • Биеийн илүүдэл жингээс ангижирна
  • Том ороолт, урт хормойг ашиглах замаар өөрийн хөдөлгөөнийг илүү сайн гаргаж чаддаг болно

 

4. Танго

Аргентин танго хөгжим, бүжиг нь энхүү орныг илэрхийлэх мэт. Хөдөлгөөн, бүжгийн илэрхийлэл нь хөлийн булчинг чангалах маш сайн дасгал болдог. Тэр ч бүү хэл “хагас дутуу” хөдөлгөөн нь хүртэл булчинг чангалах үр ашигтай. Мөн:

  • Хөлний булчин
  • Дөрвөн толгойт булчин
  • Өгзөгний булчинг чангалдаг

Үүнээс гадна биеийн хэлбэрийг хадгалаад зогсохгүй бэлхүүсийг нарийн болгож гэдэсний булчинг хөгжүүлдэг.

Өөр нэгэн сонирхолтой баримт бол зүрхний өвчтэй хүмүүст энэ бүжгээр хичээллэхийг зөвлөдөг.

 

5. Зумба

Зөвхөн бүжиг ч биш биеийн тамирын дасгал хөдөлгөөн бөгөөд Латин Америкийн хэмнэлт хөгжим дор бүжиглэдэг. Дараах бүжгүүдийн холимог юм.

  • Салса
  • Меренге
  • Кумбия
  • Реггетон
  • Самбо

Энэхүү бүжгийг өнгөрсөн зууны сүүлчээр колумбийн Альберто (“Бето”) Перес үүсгэжээ.

Зумба бол зөвхөн эрч хүч, хөгжилтэй байдал төдийгүй маш их илчлэгийг шатаадаг дасгал хөдөлгөөн юм.

Хэмнэлтэй хөгжмийн дор идэвхитэй бүжгийн хөдөлгөөн хийснээр гэдэсний булчин, гуя, өгзөгний булчинг чангалдаг.

Алив бүжиглэцгээе!

19
ГайхмаарГайхмаар
9
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/03/17 at 14:06

    Маш их таалагдлаа. та бүхэн амжилтаар бялхаж байг

  2. Tumenbayar Dendev

    Tumenbayar Dendev

    2017/03/17 at 15:58

    Haana surgalt ni bg be?

  3. Martha Ma

    Martha Ma

    2017/03/17 at 18:33

    Janar Sarbai

  4. Uzmee Battulga

    Uzmee Battulga

    2017/03/17 at 21:49

    Haana yamar untei surgalt bna

  5. Lkhamsuren Davaasuren

    Lkhamsuren Davaasuren

    2017/03/17 at 22:36

    Кизомбо бур гайхалтай

  6. Бақыт Мұхтар хоёулаа бүжгийн дугуйланд явах уу хонгор минь.

  7. Jansaya

    Jansaya

    2017/03/18 at 00:24

    Cassidy 😂

  8. Jamsran Oyuntsetseg

    Jamsran Oyuntsetseg

    2017/03/19 at 17:47

    Ямар инээдтэй юм бэ? 😅😅

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Өдөр тутамдаа идэж байгаа хоол хүнснийхээ чанарыг шалгах 10 арга

Аливаа хүнсний чанарыг шалгах арга байдаг хэдий ч ихэнх нь мэргэжлийн тусламжгүйгээр сайн …