Нүүр Зөвлөгөө Биеэ хорт бодисоос цэвэрлэх 7 шилдэг арга

Биеэ хорт бодисоос цэвэрлэх 7 шилдэг арга

2
1

Хүмүүс биеэ цэвэрлэхийн тулд клизм ашигладаг. Харин зарим нь эм, цай уудаг. Бид өөрсдийн ажлаа хийж байхад, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөж байхад бидний биед хорт бодис хуримтлагдсаар л байдаг.

Хорт бодисууд нь гоо сайхны бараагаар, хогноос, хотын агаараар, эргэн тойронд байгаа будагтай эд зүйлсээр дамждаг. Биед байгаа чухал элементийг устгаж, чөлөөтэй амьсгалах боломжийг хааж, хүчийг сулруулж, гоо сайхныг үгүй хийдэг.

Биеийг хорт бодисоос цэвэрлэхгүй бол дараах байдалд хүргэнэ.

  • Дархлаа буурна
  • Арьс хөгширнө
  • Харшилтай болно
  • Салст гэмтэнэ
  • Булчирхайн үрэвсэл
  • Гэдэсний өвчин
  • Ходоодны эмгэг
  • Элэг ачаалалтай болно
  • Зүрхний эмгэгүүд
  • Мэдрэлийн эс устана
  • Ядаргаанд орно
  • Толгойн өвдөлт
  • Тогтмол ам цангах
  • Хоолны дуршил алдагдана
  • Анхааралгүй болж санах ой муудна
  • Хумс хэврэгшинэ
  • Үс хугарна
  • Арьс хөгширнө

Биеийг цэвэрлэхийн тулд хамгийн түрүүнд хэсэг хугацаанд заагдсан хоол хүнсийг идэх хэрэгтэй. Бүх зүйл маш энгийн бөгөөд гол нь дэглэмээ сайн барих ёстой.

Өглөө бүр нэг аяга цэвэр ус ууж занших хэрэгтэй. Энэ нь бөөрийг сайн ажиллуулж, нойрноос сэргээдэг. 8 цаг унтсан байхад бид хангалттай сайн амарсан байдаг шүү дээ.

Биеийг цэвэрлэдэг бүтээгдэхүүнүүд

C, B1, B2, D аминдэм нь манжин болон лууванд агуулагддаг. Үүгээр шүүс хийж уух эсвэл устай 1:1 гэсэн харьцаатайгаар хольж хэрэглэвэл биеийг цэвэрлэдэг. Өлөн дээрээ уух ёстой.

Нимбэг, усан үзэм, жүржийг устай холилгүй дангаар нь хэрэглэнэ. Хэрвээ цитрусын төрлийн жимсээр шүүс хийж уухдаа устай холин өдөрт 1 литрийг уувал маш амархан үр дүн гардаг. Ходоодоо цэвэрлэхийг хүсэж байвал 7 хоног бүр орой болгон 2 жүрж идэх хэрэгтэй.

Ногоон ургамлаар хийсэн хоол хүнсийг түлхүү хэрэглэвэл илүүдэл жингээсээ салаад зогсохгүй биеэ цэвэрлэж чадна.

Харин инжирийн тухай бол бүтэн нийтлэл ч бичиж болохоор. Түүний ашигтай шинж чанар нь гэдэсний эрүүл байдал болоод хэвийн үйл ажиллагаанд маш их ашигтай. Инжир идсэнээр зөвхөн хорт бодисоо гадагшлуулаад зогсохгүй цусан дахь сахар, бөөр гээд дотоод эрхтэн системд маш сайн нөлөө үзүүлдэг.

Байцаа бол маш ховор байдаг U амин дэмийг агуулдаг бөгөөд ходоодны шархлаа болон гэдэсний өвчнийг эдгээдэг.

Хамгийн хямд аргаар биеэ цэвэрлэх арга бол улаан лууван хэрэглэх. Энэхүү ногоог ямар ч хүнсний дэлгүүр болон захаас худалдан авч болох ба ханиад томууг эмчилж, биеэс хорт бодисыг гадагшлуулдаг. Ходоодны шархлааны үед улаан лууванг иддэггүй. Шүүс нь маш хүчтэй, исгэлэн. Тиймээс 1:1 гэсэн харьцаатайгаар устай хольдог.

Хэрвээ биеэ цэвэрлэхдээ улаан лууванг ашиглах гэж байгаа бол эхлээд өдөрт цайны халбагаар 3 удаа шүүс уух ба аажмаар ихэсгэж өдөрт 100 гр шүүсийг 7 хоногийн турш ууна. 7 хоног хэрэглэсний дараа үр дүнгээ хүлээнэ. Их уух нь таны ходоодыг эрсдэлд оруулна.

Дараагийн хамгийн эрүүл арга бол өдөрт 2 ширхэг алим идэх. Төмрөөр баялаг тул шүд, үс, арьс эрүүлжиж, хурдан ургана.

Алимны шүүсэнд байх ашигтай бүрэлдэхүүн хэсэг нь хүний биед байх хорт бүх зүйлийг өөртөө шингээж авдаг. Алим өөрт байх ашигтай бодисыг хүний биед шингээж хорт бодисыг шингээж гадагшлуулдаг гэсэн үг.

Цагаан будаагаар биеэ цэвэрлэх

Бие цэвэрлэх гайхалтай “гурвалын” нэг юм. Будаа нь биед илүүдсэн давсыг шингээж биеийн бүх эд эсийг цэвэршүүлдэг. Турах үед будаа таны сайн найз байх болно. Будааг хоол боловсруулах эрхтний өвчлөлтэй үед хэрэглэж болохгүй.

26
ГайхмаарГайхмаар
10
Ха ХаХа Ха
10
БурууБуруу
9
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/03/14 at 12:35

    Баярлалаа. Амжилт хүсье

  2. Diamond Daria

    Diamond Daria

    2017/03/14 at 19:38

    Ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Нүүрний арьсанд сөрөг нөлөө үзүүлэх 4 төрлийн хүнс

Дахиад нэг жигнэмэг идэх эсвэл ганц хундага улаан дарс уучихвал яах вэ дээ гэж бодогдох үе…