Нүүр Зөвлөгөө Бие дааж програм хангамжаар сурч байгаа хүмүүст өгөх 13 зөвлөгөө

Бие дааж програм хангамжаар сурч байгаа хүмүүст өгөх 13 зөвлөгөө

7
0

Та өөрөө бие дааж програмчлалаар суралцаж байна уу? Бие дааж боловсрол эзэмших нь маш их хүч шаарддаг. learntocodewith.me блогийн үндэслэгч Лоренс Брэдфордын 13 зөвлөгөөг хүргэж байна. Энхүү зөвлөгөө нь таныг хурдан сурахад туслах бөгөөд идэвхитэй байхад тань туслана.

1. Суралцахад тань туслах зөв сэдлийг ол

Яагаад програмчлалаар сурах гэж байгаагаа тодорхойл. Өөртөө зорилго тавь. “Сурмаар байна”, “сурчихвал сайн” гэх мэт сэдэл бол маш муу. Харин:

  1. Одоогийн карьераа цааш үргэлжлүүлэхэд туслана
  2. Ажил мэргэжлээ өөрчлөх
  3. Төсөл дээр ажиллаж нэмэлт орлого олох
  4. Өөрийн гэсэн бүтээгдэхүүн гаргах (тоглоом, гар утасны апп), шинээр бизнес эхлүүлэх

Таны өмнөө тавьсан зорилго таныг хүнд үеэс гарахад тань туслах болно гэдгийг мартаж болохгүй.

Зорилгоо санаж байхын тулд цаасан дээр бичээд нүдэнд ил харагдах газарт, компьютер дээрээ, эсвэл ажлын ширээн дээрээ наагаарай. (өөрийн дуртай газраа)

2. Хэлээ зөв сонго

Хамгийн түрүүнд яг юу судлах вэ гэдгээ шийд. Зарим програмчлалын хэл хамрах хүрээ маш нарийн байдаг бол зарим нь хялбар байдаг. Гэхдээ энэ чухал биш. Хамгийн чухал нь хамгийн “тохиромжтой” хувилбарыг олох юм. Програмчлалын хэл нь нэгээс нөгөө рүү шилжихэд илүү хялбар байдаг.

Хэрвээ та өөрийн зорилгоо тодорхой мэдэж байвал түүнд тохирохоо судал. Гурван хэмжээст тоглоом хөгжүүлэхийн тулд програмчлалын нэг хэл харин сайт хөгжүүлэхэд өөр зүйл хэрэгтэй.

Хэрвээ юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол JavaScript сурахыг зөвлөж байна. Энэ нь програмистуудын хувьд илүү түгээмэл хэрэглэгддэг хэл бөгөөд вэб сайт хөгжүүлэх гэх мэт ажил хийхэд хэрэгтэй. Иймэрхүү байдлаар өөрийн сонголтоо хийгээрэй.

3. Хуваарь гаргаарай

Хичээллэх тодорхой хуваарь гаргах нь амжилтын үндэс юм. Гэхдээ бүлэг бүр дээр хичээллэх цагаа тодорхой гаргаж өгөх хэрэгтэй. 7 хоногийн турш програмын тухай хэдэн зуун хуудас ном унших хэрэггүй. Ингэвэл таны бусад зүйлс орхигдох болно. Би өөрөө бие дааж суралцаж байхдаа өдөр бүр хуанли дээр 25 минут дадлага ажил хийх ёстой гэж оруулдаг байсан.

Өдөр бүр 25 минутаар дадлага хийх нь их хялбар. Ингэж багаас эхлэх нь зөв бөгөөд удахгүй та хэдэн цагаар суух болно.

4. Нэг удаадаа нэг зүйлд суралц

Ихэнх хүмүүс нэг дор маш олон зүйл хийх гэж оролддог. Маш том алдаа! Нэг удаадаа нэг зүйлд л суралц. HTML, JavaScript, Swift зэргийг хамтад нь сурах гэж оролдох хэрэггүй. Та галзуурах болно!

Мэдээж хүн бүр нэг дор олон зүйлийг сурах хүсэлтэй байдаг ч туршлагатай хүний хувьд зөвлөхөд энэ бол дэмий.

Гэри Келлер өөрийнхөө “Чухлаас нь эхэл!” номондоо, “таны гаргаж буй ээлжит нэгэн үр дүн нь та тухайн зүйлдээ хэр их анхаарал хандуулснаас шалтгаалдаг” гэж бичсэн байдаг. Хоцрох вий гэж айх хэрэггүй, тэд байрандаа байж л байна шүү дээ. Багаас эхлээд урагшлах хэрэгтэй.

5. Бүгдийг жижиг хэсэгт хуваа

Судлах үедээ хэт их мэдээлэл дээр нэг дор ажиллах хэрэггүй. Шинэ зүйл сурахдаа аль болох багаас эхлэх хэрэгтэй. Сэдвээ сонгон түүнийгээ хэдэн хэсэгт хуваа. Тэрхүү хэсгээ маш сайн ойлгосныхоо дараа дараагийн хэсгийг судал. Тим Феррис ABC — Always Be Compressing гэсэн хураангуй томъёоллыг гаргаж ирсэн бөгөөд бүлэг мэдээллээс өөрт хэрэгтэй чухлыг олж сурах явдал юм. Үүний дараа түүнийгээ дүгнэх схем зураг хийж сурах хэрэгтэй ба энэ нь дараа тухайн мэдээллийг маш хурдан санахад туслана.

6. Арга барилаа өөрчил

Суралцах арга барил хэр их байна төдий чинээ амжилт хурдан гаргана. Танд кино, ном, мэдээллийн технологийн хичээл үзэх, тест ажиллах гэх мэт зүйлс тусална.

Боломжит бүх аргаараа мэдээлэл цуглуул. Жуди Уиллисийн бичсэн “Хүүхдийг хэрхэн хялбар аргаар сургах вэ?” номонд, хүн хэр их хэмжээний мэдээллийг тархиндаа цуглуулна тэр хэмжээгээрээ сурахад хурдан байдаг гэж бичсэн байдаг. Тархинд хадгалагдаж буй мэдлэгийн тухай илүү их дэлгэрүүлж судлахад хүний тархи хүлээж авахдаа илүү сайн байдаг бөгөөд хоорондын уялдаа холбоог нарийн гаргаж ирж чаддаг.

7. Бусдад зааж сурга

Өөрөө илүү сайн сурахыг хүсвэл бусдад зааж сурга гэсэн үг бий. Тиймээс анхан шатны сургалт явуул. Youtube хуудас ашиглан видео хичээл хийж болно. Энэ зөвлөгөө таалагдахгүй байна уу? Тэгвэл өөр арга байж болно. Жишээ нь бичих. Өөрийн блог хуудсандаа бичиж болно.

Бусдад зааж сургаснаар таны тархинд байгаа мэдээлэл илүү цэгцтэй болж ирдэг.

Мөн форум үүсгэн бусадтайгаа ярилцаж, зааж сургаж, бусдаас суралцаж болно. Таны мэддэг зүйлийг хэн нэгэн асуусан байвал ичих хэрэггүйгээр шууд хариулаарай. Мөн өөрөө асуулт тавихаасаа ичих хэрэггүй! Өөр хэн нэгэн танд заах боломж олгоорой.

8. Өөртэйгөө адил хэн нэгнийг хайж ол

Интернетээр холбогдох эсвэл биечлэн уулзаж болно. Програмчлалаар сурах хүсэлтэй найз эсвэл ойр дотны хэн нэгэн байгаа эсэхийг судал. Хэн нэгэнтэй хамт хичээллэх нь илүү тустай байдаг.

9. Багштай бол

Интернет болон форум, сайтаас хамтрагч, мөн багш олж болдог. Форум бол хэн нэгний тусламж, дэмжлэг хэрэгтэй үед хандаж болох хамгийн тохиромжтой газар юм.

10. Тоглоом хийх гэж оролд

Өөрөө шинэ зүйл зохиож, туршиж үзэх нь хамгийн чухал. Ингэвэл тархи хөгжих бөгөөд илүү сайн ажиллаж, цоо шинэ санаа төрж ч мэднэ. Програмчлалын тухай нэг ном дуусгасан бол түүнийгээ бодит байдал дээр туршаад үзээрэй. Зорилго тавин түүндээ хүрэхийн тулд ажилла. Түүндээ хүрсэн бол өөрийгөө шагнаарай.

11. Юуны ч хамаагүй код бич

GitHub төслийн open source танд туслана. Програмистуудын хувьд хамгийн тааламжтай, хүссэн зүйлээ хийхэд нь тусалдаг найрсаг газар бөгөөд хийх гэж буй зүйлийн тань дэлгэрэнгүй зураг төсөл нь бий.

12. Дадлага хий. Зөвхөн сурахад анхаарлаа хандуулах хэрэггүй

Хамгийн чухал. Аль болох хурдан өөрийн кодоо бичиж эхлэх хэрэгтэй. Энэ нь хэцүү гэдгийг мэдэж байгаа ч эрт эхлэх тусам алдаагаа ойлгож хурдан суралцана.

Таны хийсэн зүйл болгон шууд ажиллана гэж байхгүй. Тиймээс сүүлчийн зөвлөгөөг уншина уу.

13. Бүтэлгүйтэхээс бүү ай

Шинэ зүйл турших болгонд алдаа гардаг. Алдаагаа олж түүнийгээ сайжруулснаар та таш өргөн мэдлэгтэй, мөн анхааралтай болдог бөгөөд хамгийн гол нь алдаа хийхээс айх хэрэггүй. Бие дааж хийж байгаа гэдгээ ойлгон өөртөө шүүмжлэлтэй ханд.

Та өөрийн гэсэн бяцхан вэб сайтаа одоо болтол хийж дуусгаж чадахгүй байсаар л байна уу? Та учрыг нь олох гэж маш их оролдож, алдаа гаргасаар л байна уу? Энэ л хамгийн чухал нь юм шүү дээ. Олон удаа туршиж, олон удаа бүтэлгүйтэх нь таныг улам туршлагатай болгож байгаа юм.

Дүгнэлт

Бие дааж суралцахын гол түлхүүр өөртөө итгэх байдал. Хэрвээ та өөртөө итгэлтэй байгаа бол бодож байгаагаасаа илүү амжилт гаргаж чадна. Өөрийн чадвартаа эргэлзэх хэрэггүй, та дэлхийн аварга болж чадна!

Тоглоом аль хэдийн эхэлсэн, бууж өгөх хэрэггүй.

44
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Zura

    2017/04/10 at 15:12

    ty

  2. Буманбаяр Б.

    Буманбаяр Б.

    2017/04/10 at 21:00

    Тэргэл Б.

  3. Purewtsengel Odon

    Purewtsengel Odon

    2017/04/10 at 22:26

    Erdenebat Nyamdavaa Erdenebat Nyamdavaa

  4. Зочин

    2017/04/10 at 22:49

    Program hamgamjaar surj bga bol dadlaga l sn hiih heregtei zgr nom shagaigaad haraad suugaad bval yuch surahgui bi anh website hiij uzeh gej hicheej unshaad yuch olj doloigoogui harin daraa ni dadlaga hiij aldaagaa zasaj saijirsaar bgd 2 sariin dotor ihenh medlege ni tolgoid chine ooriin erhgui l orood irne. Za tgd amjilt nzuud mine hamgiin chuhal zuil bol aldaa gargahdaa sanaa zovoh bish aldaa gargah zoriggui bhasaa sanaa zovooroi. Ene l hamgiin chuhal zuil ni ym shuu.

  5. Damdinjamts Tegshjargal

    Damdinjamts Tegshjargal

    2017/04/10 at 23:31

    Gansukh Renchindorj

  6. Зочин

    2017/04/11 at 13:20

    Muu sain batsaanuud iugaa surdiin PC toglohoos oor ium medehgvi

  7. Зочин

    2017/04/12 at 00:57

    Google Developer Groups bolon GitHub ruu neftreed shagaij baih heregteildee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Бөөрний чулуу хөөх ундаа

Бөөрний чулуу – шээсэн дэх эрдэс бодисоос үүссэн хатуу кальци. Маш таагүй мэдрэмж төрүүлдэ…