Номноосоо илүү болж чадсан шилдэг 10 кино

0

Холливудынхан шинэ дэлгэцийн бүтээл хийхийн тулд уран зохиолыг шүүж эхэлдэг. Жил ирэх тусам номны зохиолоор хийсэн кино нэмэгдсээр байна. Хэдэн жилийн өмнө номны зохиолоор хийсэн кино бүтээл муугаар хэлэгдэж байсан бол өнөөдөр нэр хүнд нь дээшилжээ.

1. Drive, 2011

Ном: Жеймс Саллисийн “Drive”, 2005

Юугаараа илүү вэ: Эх зохиолын адил кино мөн өөрийн хэв маягтай. Ном, кино хоёрыг хоёуланг нь сайтар анхаарч уншиж, үзэх хэрэгтэй. Эх зохиол болон дэлгэцийн бүтээлд гол дүрийн баатрын биеэ барих чадвар илт мэдрэгддэг. Мөн хүчирхийлэл, хүсэл зоригийг найруулагч Николас Виндинг Рефн илүү гаргаж чаджээ.

 

2. Fantastic Mr. Fox, 2009

Ном: Роальд Далийн “Fantastic Mr. Fox”, 1974

Юугаараа илүү вэ: Найруулагч Уэс Андерсоны хүүхдийн зохиолыг дэлгэцийн бүтээл болгох шийдвэр нь үнэхээр сонирхолтой. Дээрээс нь кино зохиолч Ноа Баумбах ч “хүүхдийн” зохиолч биш шүү дээ. Тэд цугтаа хүүхдүүдэд үнэхээр таалагдсан гайхалтай кино бүтээж чадсан нь үнэн. Эх зохиолоос ялгарах зүйл бол насанд хүрэгчдийн сонирхолыг татах уран зөгнөл оруулжээ.

 

3. Män som hatar kvinnor, 2009

Ном: Стиг Ларссоны “Män som hatar kvinnor”, 2004

Юугаараа илүү вэ: Ном хэт хуурай болсон гэж хэлж болно. Үүгээр зохиолч өөрийгөө мэргэжлийн хувьд тэтгэвэрт гарч байгаагаа илэрхийлсэн байх. Харин найруулагч Нильс Арден Оплев дэлгэцийн бүтээл болгохдоо Лисбет Саландерт илүү анхаарал хандуулжээ. 2011 онд Америкчууд ч мөн адил уг зохиолоор кино хийсэн нь олон үзэгчдийн сонирхолыг татаж чадсан ч швед хувилбарыг нь давж гараагүй  юм.

 

4. There Will Be Blood, 2007

Ном: Эптон Синклерийн “There Will Be Blood”, 1927

Юугаараа илүү вэ: Үнэнийг хэлэхэд уг кино Синклерийн зохиолыг шууд дэлгэцийн бүтээл болгоогүй юм. Найруулагч Пол Томас Андерсон зохиолын эхний 150 хуудсыг л ашигласан. Харин үйл явдал цаашлаад найруулагчийн уран зөгнөлөөр хийгдсэн, энэ нь ч илүү үзүүштэй болсон гэж үздэг байна.

 

5. No Country for Old Men, 2007

Ном: Кормак Маккартигийн “No Country for Old Men”, 2005

Юугаараа илүү вэ: Кормак Маккартигийн уран бүтээл өөрийн гэсэн этгээд өнгө аястай – этгээд огцом үг хэллэг нь цаанаа л утга агуулсан байх ажээ. Ах дүү найруулагч Коэн ч дэлгэцийн бүтээл болгон хийхдээ өөрсдийн  дүр төрхийг оруулж хар инээдэм нэмжээ.

 

6. The Prestige, 2006

Ном: Кристофер Пристийн “The Prestige”, 1995

Юугаараа илүү вэ: Зохиогч уншигч олныг төөрөгдүүлэхээр зохиол бичиж чадсан. Найруулагч Кристофер Нолан ч энэ байдлыг алдагдуулаагүй бүр ч будилуулж өгсөн гэж хэлж болно. Кинонд үйл явдал илүү хурдан хэмнэлээр болж өнгөрдөг тул эх зохиолоосоо илүү болсон гэж үздэг байна.

 

7. The Notebook, 2004

Ном: Николас Спаркийн “The Notebook”, 1996

Юугаараа илүү вэ: Спарксын зохиол бүгд адилхан даа. Хэрвээ та сэтгэл догдлуулсан хайр дурлал, эсвэл уянгын сэдэвтэй зохиол сонирхдог бол энэ удаад та киног нь төдий л үнэлэхгүй болов уу. Яагаад гэвэл найруулагч Ник Кассаветис зохиолын гол баатрууд болох Райан Гослинг болон Рэйчел МакАдамс нарыг өөрчилж чаджээ.

 

8. Fifty Shades of Grey, 2015

Ном: Э.Л.Жеймсийн “Fifty Shades of Grey”, 2011

Юугаараа илүү вэ: Кино нь “Оскар” эсвэл “Цэнхэр бөмбөрцөг”-т нэр дэвших хэмжээний бол биш гэдэгтэй та санал нийлэх болов уу. Гэхдээ кино нь зохиолоосоо илүү бодит бөгөөд илүү тачаангуй болсон. Найруулагч Сэм Тейлор-Жонсон “доожоогүй” гэмээр Грей-ийн дүрийг “эмэгтэй хүний сонирхогч” болгож чаджээ.

 

9. Requiem for a Dream, 2000

Ном: Хьюберт Селбигийн “Requiem for a Dream”, 1978

Юугаараа илүү вэ: Даррен Аронофскийн бусад киноны адил “Requiem for a Dream” кино ч мөн визуаль дүр төрх ихтэй тул үзэж дууссаны дараа таниас мөддөө салахгүй. Энэ кинонд үйл явдал нь хэрцгий, хайр найргүй. Харин эх зохиол нь уйтгартай гэмээр санагддаг юм.

 

10. The Shawshank Redemption, 1994

Ном: Стивен Кингийн “The Shawshank Redemption”, 1982

Юугаараа илүү вэ: Стивен Кинг минь, биднийгээ өршөөн хайрла! Дэлгэцийн бүтээл нь үнэхээр гүн утга агуулгатай болсон юм. Фрэнк Даранботын дэлгэцийн энэхүү бүтээлийг үе үеийн шилдэгт тооцдог гэдгээрээ бүгдийг тайлбарлаж өгч байна.

36
ГоёГоё
13
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/02/24 at 20:23

    Маш сонирхолтой шинэлэг мэдээлэл уншихад сайхан байна даа.Шинэ санаа шинэлэг бүхний эрэлхийлж цуцалтгүй хөдөлмөрлөдөг золбоотой залуусдаа амжилт бүхэн алган дээр чинь бууж байг.

  2. Azzaya Osorgarav

    Azzaya Osorgarav

    2017/02/25 at 02:56

    Shal hudlaa bichih yum. Fifty shades of Grey-n Grey lav l doojoogui bish nom ni iluu setgeld buuhaar, Notebook ch gsen dee zohiol ni kinonoosoo hamaagui iluu.

  3. Grey law nom ni iluu setgel dogdlom. Kinog ni uzeed nomiig ni unshsan shg tiim doglom sanagdaaguie.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *