Нүүр Амьдрал Танд хэрэгтэй 46 сургамж! Яагаад үүнийг урьд нь мэддэггүй байсан юм бол оо?

Танд хэрэгтэй 46 сургамж! Яагаад үүнийг урьд нь мэддэггүй байсан юм бол оо?

4
0

ШИНЭ МЭДЭЭГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХҮЛЭЭЖ АВМААР БАЙНА УУ?

Заримдаа бид бидний амьдрал дахь үнэхээр чухал зүйлсийн талаар мартаж орхидог. Бидний ихэнхи нь хамгийн сайхан он жилүүдээ хорт зуршил, муу эрчүүд, хүүхнүүд болон хэрэггүй зүйлүүдэд дэмий үрдэг. Эдгээр нь бидний эрүүл мэнд, сэтгэл санаа, биед муугаар нөлөөлдөг. Гэвч амьдрал хөвөрдгөөрөө хөвөрч, бид дахин залуужихгүй шүү дээ.

Насны эцэст харамсахгүйн тулд саяхан 40 насны босгыг давсан, алдартай биезнес-дасгалжуулагч Андреа Райзерийн өгч байгаа 46 ашигтай зөвлөгөөг уншихыг санал болгож байна. Тэрээр сүүлийн 10 жил амьдралынхаа өмнөх 30 жилийг бодвол илү ихийг мэдэж авлаа хэмээн ярьжээ.

Түүний 40-өөс доош насныханд зориулсан сургамжийг бид та бүхэнд хүргэж байна.

1. Урлагт юу ч ойлгохгүй байна гэдэг хэвийн зүйл. Бүү санаа зов.

2. Таны хяналтаас гарсан зүйлсийн талаар санаа зовж, гасалж суухад цагаа бүү үр. Зүгээр л хая.

3. Таны харж байгаа бүх зүйл та яаж харж байгаагаас шалтгаалдаг.

4. Өөрийнхөө амьдралыг бусдын амьдралтай харьцуулахаа боль! Нэн даруй боль!

5. Сонсох ёстой хүнээ л сонс! Энэ бол танд өгч чадах хамгийн ашигтай зөвлөгөөнүүдийн нэг.

6. Ойрд бие биетэйгээ уулзалдаагүй хуучин найзуудаа цуглуулна гэдэг сайхан хэрэг. Энэ бол амьдралын хамгийн сайхан зүйлүүдийн нэг.

7. Хэрвээ урьд шөнө нь сайхан байсан бол өглөө сайхан байна гэдэг ховор үзэгдэл.

8. Хэрвээ та тослогтсон үстэй, нүүрээ будаагүй дэлгүүр явах бол – зүгээр дээ, энэ бол байх л явдал.

9. Туршлага бол цээжилж тогтоож болох зүйл, харин эд юмс бол тийм биш.

10. Өөртөө итгэлтэй байна гэдэг сайхан.

11. Инээж бай! Инээх хангалттай олон шалтгаан бий.

12. Зарим нэг хүмүүс таныг өөрийн тэнэглэл, шуналаараа гайхашруулж байхад өөр нэг хүмүүс танд сайхан сэтгэл, энэрэнгүй нигүүсэл гэж юу байдгийг яруу тодоор харуулах болно.

13. Хүлээлт, найдвар, мөрөөдөл зэрэгт өөрийнхөө амьдралыг дэмий бүү үр.

14. Хэрвээ та байнга танд хэн нэгэн баяр баясгалан бэлэглэнэ гэж хүлээдэг бол ганцаараа байхдаа баяр баясгаланг мэдэрч сурахгүй.

15. Гомдох хэрэггүй.

16. Хэрвээ та аль нэг өдөр хэн нэгнийг баярлуулж чадах юм бол та хэзээ ч энэ өдөр дэмий өнгөрлөө хэмээн харамсахгүй.

17. «Баярлалаа» болон «зүгээр ээ» гэдэг 2 үг байнга үнэ цэнэтэй, цагаа олсон үгнүүд байж чаддаг.

18. Таныг анхаарлаа төвлөрүүлэхэд саад болж байгаа, таны толгой дотор байгаа жижигхэн мөртлөө чимээ ихтэй дуу хоолойнд амаа хамхи гэж хэл. Энэ үр дүнтэй арга шүү!

19. Ажлын газрын тань өгч буй хоол чухал биш. Хурал, таблицууд ч чухал биш. Гол нь компани өөрөө чухал.

20. Супер завгүй байна гэдэг нь шударга, алдартай эсвэл амжилттай байна гэсэн үг биш. Үнэн хэрэгтээ эрүүл байх нь завгүй байхаас хамаагүй дээр.

21. Бусдын амьдралын хаалганы цаана юу болж байгаа талаар бага боловч ойлголт танд байхгүй. Та хий дэмий л таамаглаж суугаа.

22. Бидний хийсэн муу үйлдлүүд бараг л бүгдээрээ хардалтын шалтгааны улмаас бий болдог.

23. Таныг ямар нэгэн зүйл аз жаргалтай болгож байвал энэ зүйл нь өөр хүнийг ч бас аз жаргалтай болгоно гэсэн үг биш юм.

24. Таны эмх замбараагүй байдал, будлианд байнга хэн нэгэн буруутай байх албагүй. Толинд аль болох их харж бай.

25. Та хэн нэгний бодол, хэлэлцүүлэгтэй санал нийлэхгүй байж болно. Гэхдээ энэ нь тэдгээр хүмүүс буруу ярьж байна гэсэн үг биш. Улс төр, шашин, хайрын сэдвээр бүү маргалд.

26. Нөхөрлөл цагийн аясаар өөрчлөгддөг. Заримдаа нөхөрлөл дуусдаг. Энэ нь хэвийн л үзэгдэл.

27. Нарны тос бол зуны улиралд таны сайн найз.

28. Өнгөрснөө дурсаж ирээдүйгээ ургуулан бодож, ирээдүйд л бүх юм сайхан болчихно гэж фантазлахаа боль. Амьдралыг яг одоо л амтал. Өдөр бүр, хором бүрийг утга учиртай өнгөрүүл.

29. Хуучин зургуудаа дахин дахин харж бай. Энэ нь таны сэтгэлийг тайвшруулдаг.

30. Заримдаа ямар нэгэн зүйлийг зөв болохоор нь хийх шаардлага чиний өмнө гарч ирдэг. Энэ нь эвгүй байдаг. Гэхдээ яая гэхэв.

31. Маргааны үед өөрийгөө битгий барь. Заримдаа хатуухан яриа нь хэлээгүй гомдол, үл ойлголцлоос хамаагүй дээр байдаг.

32. Зарим үйл явдлууд зүгээр л тохиолдох ёсгүй байдаг. Хэдий чинээ эрт та үүнийг ойлгоно, мэдээжийн худал хүлээлтээс татгалзана, төдий чинээ сайн.

33. Хэрвээ хэн нэгэн асуудлынхаа шийдлийг олж чадахгүй байгаа бол, харин танд асуудлынх нь гарц нь мэдээжийн санагдаж байгаа бол, магадгүй тэр хүн таны бодож байгаа шиг ийм байдлаар шийдэх гэж оролдсон ч энэ нь үр дүнгүй байсан байж болох юм.

34. Шөнийн сайхан нойр бол бурхны бэлэг, бүхнийг ч өөрчилж чадна.

35. Хэрвээ та тэдэнд чухал бол хүмүүс танд өөрийн цаг заваа зориулах болно. Хэрвээ танд цаг гаргахаас татгалзаж байгаа бол та тухайн хүний хувьд чухал хүн биш.

36. Заримдаа өөртөө үүрэг хариуцлага ноогдуулж, хүнд бэрхийг үүрэх хэрэгтэй.

37. Та бусад хүмүүс рүү уурлахгүй байхыг хичээ. Илүү энэрэнгүй, нигүүлсэнгүй бай.

38. Яг одоогийн таны ажил хэрэгтэй холбоогүй зүйлийн талаар санаа зовохоо боль. Таниас хамаарахгүй зүйлд энергиэ дэмий бүү үр.

39. Таны амьдрал дахь өөрчлөлт бүрийг хүлээн ав, баярла.

40. Эелдэг байх, чин сэтгэлээсээ инээмсэглэх 2 бол огт өөр зүйлүүд.

41. Нам гүм бол дахин сэргээх, эдгээх хамгийн сайн арга.

42. 1 удаад нэг л ажил барьж ав. Том хэмжээний асуудлыг гүйцэтгэж болохоор жижиг жижиг ажил болгон хуваа. Бүх юм болноо, санаа зоволтгүй.

43. Амьдрал бол та дараагийн том гавъяа эсвэл том нээлтээ хүлээж байх зуур ч байж л байдаг зүйл. Өдөр бүрийн амтыг мэдэрч сур.

44. Тохиолдож байгаа бүхэнд шалтгаан байдаг. Заримдаа шууд харагдахгүй ч шалтгаан заавал байж л байдаг.

45. Амбицтай зорилгууд битгий тавь. Таны хувьд хамгийн оновчтой амьдралын хэв маягт төвлөр. Нүд, ухаанаа нээлттэй байлга.

46. Өөртөө эрсдэл үүрэх зоригтой бай. Бүх боломжоо ашигла. Яагаад гэвэл эдгээр боломжууд таны өмнө ахин гарч ирэхгүй.

63
БахархмаарБахархмаар
24
Ха ХаХа Ха
17
ГоёГоё
17
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/12/26 at 17:58

    Амжилт

  2. Х. Батмэнд

    Х. Батмэнд

    2016/12/26 at 18:53

    Amjilt

  3. Dalai Bulag

    Dalai Bulag

    2016/12/26 at 20:05

    Ss hiij ugch tus bolooch humuusee

  4. Soyoloo Ch

    Soyoloo Ch

    2016/12/26 at 22:27

    Ulzii Gan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Үржүүлэхийн хүрдийг хэрхэн хялбархан цээжлэх вэ?

Үржүүлэхийн хүрд – бага ангидаа суралцах математикийн үндсэн ойлголт.  Том болоод ямар ч м…