Одоог хүртэл нууцыг нь тайлж чадахгүй байгаа 7 түүхэн зүйл

1

Түүх бидэнд багагүй оньсого үлдээсэн бөгөөд хөгжингүй технологи, эрдэм мэдлэгтэй эрдэмтдийн ачаар ихэнхийг нь таагаад байгаа. Гэхдээ шинжлэх ухааны үүднээс яаж ч оролдоод учрыг нь тайлж чадаагүй оньсого байсаар байгаа нь үнэн.

Та бүхэнд зарим нэг оньсого хэвээр үлдсэн нээлт, олдворуудыг танилцуулж байна. Орчин үеийн шинжлэх ухаан оньсогыг тайлах ажилдаа өвдөг сөхрөн бууж өгсөөр л…

Антарктид дахь пирамид

Одоог хүртэл нууцыг нь тайлбарлаж чадахгүй байгаа 7 түүхэн зүйл 1

Оньсого мэт пирамидыг Google Earth олж нээсэн юм. 1910-1913 оны үед антарктидад хийж байсан британийн экспидицийн шинжээчид уг пирамидыг анхлан дурьдсан байдаг. Энэ цагаас хойш эрдэмтдийн дунд нэгэн маргаан явсаар ирсэн: төгс дүрс бүхий нунатика уулс эсвэл эртний соёл иргэншлийн ул мөр. Эрдэмтдийн үзэж байгаагаар 100 орчим сая жилийн тэртээ Антарктид нь ой модоор бүрхэгдсэн байсан ажээ.

Эх сурвалж: msn, iflscience

 

Фестийн диск

Одоог хүртэл нууцыг нь тайлбарлаж чадахгүй байгаа 7 түүхэн зүйл 2

1908 онд Феста хотын туурьд хийсэн малтлагын үеэр ордны нууц газраас энэхүү диск олдсон юм. Маш олон эрдэмтэн, судлаачдын сонирхлыг татсаар иржээ. Өнөө үе хүртэл хадгалагдан үлдсэн хүн төрөлхтний анхны хэвлэмэл текстэд тооцогддог. Энэхүү диск нь МЭӨ 1600 оны үеийн Критийн бичиг соёлоос ялгаатай. Зарим нэг эрдэмтдийн үзэж байгаагаар: гаднаас уг арал дээр авчирсан, зарим нэг нь арал дээр бичигдсэн гэж үзэх ажээ. Мөн мэдээлэл агуулсан шифр гэх бол зарим нэг нь ямар нэгэн хэл биш гэж үзэх нь ч бий. Ямартай ч эрдэмтэд Дундад тэнгисийн газар нутгаас олдсон дискний нууцыг тайлахаар ажилласаар л байна.

Эх сурвалж: ancient-greece, наука и жизнь

 

Бейлийн криптограмм

Одоог хүртэл нууцыг нь тайлбарлаж чадахгүй байгаа 7 түүхэн зүйл 3

Энэхүү криптограммын талаар анх 1865 онд ярьж эхэлсэн. Тэр үеэс л эхлэн 30 сая долларын (одоогийн ханшаар) нууц эрдэнэсийн тухай яригджээ. Томас Жефферсон Бейл удирдагчтай алт хайгчид уг эрдэнэсийг нуусан гэх бөгөөд нуусан газрыг шифрээр нууцалж гурван хэсэгт хуваажээ. Нууц шифрийг нэр нь үл мэдэгдэх нэг этгээд хэвлэн нийтэлж олон түмэнд мэдэгдсэн юм. Зарим нэг судлаачид уг шифрийг төөрөгдүүлсэн хуурамч тооны цуглуулга гэж үздэг бол зарим нэг нь эрдэнэс нуусан газрыг заасан координат гэж үздэг. Нууц үгийг мэргэжилтнүүд ч, сайн дурын алт хайгч нар ч тайлж чадаагүй байна. Нууц тоог хүссэн хүн болгон авах боломжтой: энэхүү эх сурвалжид байрлуулсан байна. Эх хувь нь Конгрессын номын санд хадгалагдаж буй.

Эх сурвалж: herald tribune, the guardian

 

Ромын додекаэрд

Одоог хүртэл нууцыг нь тайлбарлаж чадахгүй байгаа 7 түүхэн зүйл 4

Хэмжээгээр тийм ч том биш энэхүү зүйлийг МЭӨ 2-3-р зуунд хамруулан үздэг. 4-11 см хэмжээтэй 12 таван талт бөгөөд диаметр тус бүр нь өөр өөр хэмжээтэй. Энэхүү хүрэл, алт, чулуу, төмөр дүрсийг дэлхийн олон улс орноос малтлагаар олж илрүүлсэн. Гэхдээ Ромын эзэнт гүрний газар нутгаас маш олноор нь олжээ. Ямар учир утгатай болох талаар маш олон санаа дэвшүүлж буй: тоглоом, гэрэлтүүлэг, тааврын эд зүйлс, чимэглэл, усны хоолойн тоног төхөөрөмж, бээлий нэхэх төхөөрөмж гээд л… Хамгийн сонирхолтой нь, ромын түүхэн судар бичгүүдэд уг зүйлийн талаар ганц ч үг дурьдаагүй байна.

Эх суравлж: foxnews, Cornell University Library

 

Пири Рейсийн газрын зураг

Одоог хүртэл нууцыг нь тайлбарлаж чадахгүй байгаа 7 түүхэн зүйл 5

1513 оны газрын зураг дээр 1820 онд албан ёсоор нээсэн Антарктид яаж яваад орчихсон юм бэ? Эртний газрын зураг гэхэд газар нутгийг яг таг байршуулж буулгасан нь эрдэмтдийн толгойг эргүүлсээр л байна. Газрын зургийг нэгд нэгэнгүй судалж үзсэн эрдэмтэд тайлбарлахдаа – ийм төрлийн газрын зургийг агаараас авсан гэрэл зургийн дагуу л гаргаж чадна гэдгийг нотолжээ. Газрын зураг бүтээгчид буюу туркийн адмирал Пири Рейс ямар эх сурвалж ашигласан юм бол? Пири Рейсийн үлдээсэн тэмдэглэлээс харахад газрын зураг хийхдээ эртний судар бичиг болон өөр бусад эх сурвалжуудыг ашигласан гэсэн байна. Баримт бол баримт: адмиралын газрын зураг дээрх Антарктид нь цас, мөсөн давхаргагүйгээр буужээ. МЭӨ Антарктид тийм байсан гэж дээр дурьдсаныг та санаж байна уу?

Эх сурвалж: tandfonline, vokrugsveta

 

Сабу диск

Одоог хүртэл нууцыг нь тайлбарлаж чадахгүй байгаа 7 түүхэн зүйл 6

1936 онд Египетийн газар нутгаас олдсон дискийн талаар өнөөг хүртэл учир битүүлэг хэлэлцүүлэг явагдсаар байгаа юм. 70 см хэмжээтэй чулуун “таваг”-ийг МЭӨ 3000 жилийн тэртээ юунд ашиглаж байсан юм бол? Хэрвээ сав суулга бол хэрэглэхэд тун чиг эвгүй эд байж дээ. Дугуй гэдэг зүйл энэ үеэс хойш хагас мянган жилийн дараа гарч ирсэн байдаг. Уг диск нь химийн судалгаанд ашигладаг одоогийн төхөөрөмжийг санагдуулна. Гэхдээ чухам ямар зориулалттай байсан гэдэг нь одоо болтол нууц хэвээр.

Эх сурвалж: bibliotecapleyades

 

Наскагийн дүрсүүд

Одоог хүртэл нууцыг нь тайлбарлаж чадахгүй байгаа 7 түүхэн зүйл 7

Перугийн Наскагийн дүрсийг 20-р зууны эхэн үед албан ёсоор олж нээсэн хэдий ч 16-р зууны үеийн нэгэн эх сурвалжид дурссан байдаг байна. Дэлхийн гадаргуу дээр зурагдсан 30 гаруй нууц агуулсан дүрс бүхий зургууд нь цөл нутгийн байгалийг даван туулсаар өнөөг хүргэж чаджээ. Хэн, хэзээ, яах гэж зурсан нь оньсого хэвээр. Эрдэмтэд нэг л зүйл дээр санал нийлж байгаа – инкууд ирэхээс өмнө бий болсон зургууд.

188 метрийн хэмжээтэй үлэг гүрвэл, 50 метрийн могойноос гадна өч төчнөөн зургууд бий – бүгдийг нь тасралтгүй нэг зураасаар зурж дуусгасан. Оньсого мэт эдгээр зургуудыг шувууны нислэгийн өндрөөс харж болно. Google Earth-ээр харахыг хүсвэл 14°41’18.0″S 75°07’22.0″W-ыг ашиглаарай.

Эх сурвалж: unesco, nationalgeographic

47
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Batnasan Mendbayr

    Batnasan Mendbayr

    2016/12/06 at 21:31

    gar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *