Panasonic компани унтраахад харагдахаа больдог “үл үзэгдэгч зурагт” бүтээжээ

0

Телевизийн технологийн салбарт өдөр бүр цоо шинэ санаа нэвтэрч, хурдацтай хөгжил явагдаж байсан үе ард хоцорч, одоо л нэг тайван замаар замнах цаг ирлээ гэтэл бидний дүгнэлтийг няцаах нэгэн үйл явдал саяхан тохиолоо. Панасоник компани хэн ч, хэзээ ч сонсож байгаагүй цоо шинэ технологийг нэвтрүүлээд байна. Уг технологи олон хүний нүдийг орой дээр нь гаргаад байгаа гэнэ шүү. Телевиз улам бүр нимгэрсээр байгаа нь хүмүүсийн сонирхолыг ихээхэн татаж байсан нь дамжиггүй. Гэхдээ бүр огт харагдахгүй болчихно гэж хэн санах билээ?

Panasonic компани унтраахад харагдахаа больдог “үл үзэгдэгч зурагт” бүтээжээ 1

Гайхалтай нь Панасоник компанийхан ингэж чаджээ. Тус компани саяхан Японд болсон CEATEC буюу дэвшилтэт технологийг танилцуулах үзэсгэлэн худалдааны үеэр шинэ технологио нийтэд танилцуулсан байна. Тэдний зохион бүтээсэн телевизийг асаахад үзүүлэлт сайтай жирийн телевизүүдтэй л адил харагдаж байв. Гэвч унтраахад телевиз зүгээр л тунгалаг шил шиг болчихжээ. Өөрөөр хэлбэл цулгуй хана эсвэл шүүгээ байна гэж андуурахаар харагдаж байсан гэнэ.

Panasonic компани унтраахад харагдахаа больдог “үл үзэгдэгч зурагт” бүтээжээ 2

Энэхүү шинэ технологи цаашдаа телевизийн дэлгэц ямар байхыг тодорхойлох төлөвтэй байгаа бөгөөд дуулиан дагуулсан уг телевизийг яаж хийсэн нь компанийн нууц хэвээр үлдэнэ хэмээн зарласан байна. Мэт Смит хэмээх блогчин эр телевизийн дэлгэцийг шилэн хавтан дээр тор шигтгэж хийсэн байж магадгүй хэмээн таамаглаж буй аж. Энэхүү шинэ загварын телевиз дүрслэлийн хувьд тод, ялгарал сайтай бөгөөд хаана ч байрлуулах боломжтой гэнэ. Телевиз харагдахгүй болж байгаагийнх нь нууц органик гэрэл цацруулагч диод (OLED)-той холбоотой байж мэдэх юм. OLED дэлгэцийн пиксел нь орчны гэрлийг тусгах бус, харин өөрөө өөрөөсөө гэрэл цацруулдаг аж.

OLED дэлгэц нь гол төлөв хоёр электродын завсар хавчуулагдсан нимгэн хуванцар давхаргаас бүрдэх ба дээр нь шилэн хавтан байрласан байдаг. Ингэснээр асаах товчлуур дарах үед электродууд нь гэрэлтэж харагдана. Харин унтраах үед тунгалаг шил нь л харагдах тул алга болчихсон мэт санагддаг хэрэг. Түүнчлэн энэ технологи нь цахилгаан хэмнэдэг учраас цахилгаан бараа үйлдвэрлэдэг компанинуд нэн түрүүнд нэвтрүүлэх шаардлагатай болж байгаа юм. Компаинуд уян OLED дэлгэцийг улам боловсронгуй болгосноор илүү уян хатан, ашиглахад хялбар болно хэмээн найдаж байгаа ажээ.

Panasonic компани унтраахад харагдахаа больдог “үл үзэгдэгч зурагт” бүтээжээ 3

Харамсалтай нь Панасоник компанийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр уг телевиз багаар бодоход ойрын хоёр жилдээ худалдаанд гарахгүй гэнэ. Тэд шинэ технологио улам сайжруулахаар ажиллаж байгаа аж.

Panasonic компани унтраахад харагдахаа больдог “үл үзэгдэгч зурагт” бүтээжээ 4

 

Хэрвээ танд уг шинэ технологи таалагдсан бол бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.

19
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tsend Chultemsuren

    Tsend Chultemsuren

    2016/12/01 at 08:21

    dairaad unagaah baih daa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *