Таныг сэргээх 5 төрлийн смүүти хийх жор

0

Хаврын улиралд танд хамгийн их хэрэгтэй зүйл бол амин дэм. Амин дэмээр дутагдахгүй, өглөө бүр цовоо сэргэлэн сэрэхийг хүсвэл шинэхэн жимсний смүүтиг өглөө бүр хийж уугаарай.

Бид танд зориулж жимс, жимсгэний ундаа бэлтгэх маш хялбархан жоруудыг цуглуулан хүргэж байна. Хамгийн гол нь үүнийг бэлтгэхэд цаг бага орох болно.

Овъёос, жимстэй смүүти

Таныг сэргээх 5 төрлийн смүүти хийх жор 1

Орц:

  • 1/4 аяга овъёос
  • 1/2 аяга хөлдөөсөн нэрс
  • 1/2 аяга тараг
  • 1/2 аяга мөс
  • 2 хоолны халбага элсэн чихэр
  • 1/4 цайны халбага цагаан гаа

Бэлтгэх арга:

  1. Блендерт овъёосноос хийгээд 1/2 аяга ус нэмнэ. Овъёосоо машиндана.
  2. Бэлэн болсон холимгоо 15 минут амраагаарай. Ингэснээр овъёос зөөлрөх болно.
  3. Дээр нь нэрс, тараг, мөс, элсэн чихэр, цагаан гаа нэмээд блендертээ сайтар холиорой.

Хасарвааньтай смүүти

Таныг сэргээх 5 төрлийн смүүти хийх жор 2

Орц:

  • 3/4 аяга сүү
  • 1/3 аяга хасарваань, дундуур нь хуваасан
  • 1/2 аяга мөс

Бэлтгэх арга:

  1. Блендерт хасарваань, сүү хийж холино.
  2. Бэлэн болсон холимгийг хөргөгчинд 15 минут байлгаарай – энэ хугацаанд жижиглэсэн хасарваань зөөлрөх болно.
  3. Блендертээ мөс нэмээд смүүтиг хөөсөртөл нь холиорой.

Бөөрөлзгөнөтэй смүүти

Таныг сэргээх 5 төрлийн смүүти хийх жор 3

Орц:

  • 1 аяга хөлдөөсөн бөөрөлзгөнө
  • 3/4 аяга алимны шүүс
  • 1/2 аяга тараг
  • 1 гадил
  • 1/2 цайны халбага ванилийн ханд (хүслээрээ)

Бэлтгэх арга:

Бүх орцоо блендерт хийгээд өтгөрч, хөөсөртөл нь холино.

Жүржтэй смүүти

Таныг сэргээх 5 төрлийн смүүти хийх жор 4

Орц:

  • 1/2 аяга сүү
  • 3 ясгүй, хальсалсан жүрж
  • 1 хөлдөөсөн гадил, жижиг хэмжээтэй
  • 2 шоо мөс
  • 1/2 цайны халбага ванилийн ханд (хүслээрээ)

Бэлтгэх арга:

Бүх орцоо блендерт хийгээд өтгөрч, хөөсөртөл нь холино.

Гурван давхаргатай смүүти

Таныг сэргээх 5 төрлийн смүүти хийх жор 5

Орц:

  • 1/2 аяга гүзээлзгэнэ
  • 2 киви
  • 1 тоор

Бэлтгэх арга:

  1. Гүзээлзгэнээ блендерт хийгээд нухашлана. Аяганд хийгээрэй – энэ эхний давхарга болох болно.
  2. Кивигээ дундуур нь хөндлөн зүснэ. Цайны халбагаар хальснаас нь салгана. Кивигээ блендерт нухашлаад 2 дахь давхарга болгон аягалаарай.
  3. Тоороо блендерт жижиглэнэ. Ингээд гурав дахь давхарга бэлэн боллоо.
60
ХөөрхөнХөөрхөн
17
ГоёГоё
14
ТэнэглэлТэнэглэл
12
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *