360 терабайт хэмжээтэй кварц диск

0

Мэдээллээ мөнхөд хадгалахыг хүсч байна уу? Нано технологиор хийсэн 360 терабайтын дискнээс өөр шилдэг хувилбар одоогоор байхгүй байна. 14 тэрбум жил яах ч үгүй гээд бод доо…

Их Британийн Саутгемптоны их сургуулийн судлаачдын бүтээсэн энэхүү диск дээр мэдээллийг нано түвшинд гурван хэмжээст кварцад шилжүүлэн хуулахдаа фемтосекундын лазерын импульсийг ашигладаг ажээ. Импульс нь өөр хоорондоо таван микроны зайтай гурван давхар нано хэмжээст цэгүүдийг үүсгэдэг байна.

Эрдэмтэд шилэн диск дээр хэд хэдэн ном хуулж туршаад байгаа юм байна, жишээ нь Хүний эрхийн түгээмэл тунхаг, Исаак Ньютоны “Opticks”, Яков хааны судар бичиг гээд хэд хэдэн судруудыг багтаажээ. Уг диск дээр маш их мэдээллийг хадгалж болох буюу 360 терабайтын багтаамжтай. Үүгээр ч зогсохгүй мэдэээллийг найдвартай хадгалах баталгаатай: 13,8 тэрбум жилийн хугацаанд цельсийн 117 хэмд гэмтэхгүй гэсэн баталгаа гаргаад байгаа юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. пүүжээ

    2016/03/09 at 11:00

    13.8 billion буюу 13,8 тербум жил гэж байна шүү дээ. Тэгээд өрөөний температурт хязгааргүй гэнэ дээ.

  2. Purevsuren Galbadrakh

    Purevsuren Galbadrakh

    2016/03/09 at 11:07

    14 сая биш ТЕРБУМ жил /13.8 billion years at 190°C/

  3. Зочин

    2016/03/09 at 12:47

    Odoo er ni CD, DVD eruusuu haragdahaa bailaa shuu

  4. П. Амарзаяа

    П. Амарзаяа

    2016/03/09 at 14:37

    Эрдэнэбилэг А.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *