Бидний эрин үеийн хамгийн сонирхолтой 20 адал явдал

1

Цусан дахь адреналиныг мэдрэхийг хүсч байгаа хүмүүс эрсдэлтэй ямар нэгэн арга хэмжээнд дуртайяа оролцдог бол зарим нэг нь саруул ухаанаар тунгаан бусдын эрсдэлтэй үйлдлийг хөндлөнгөөс харан шүүж суух нь бий. Та харин аль нь вэ?

1. Дэлхийн хамгийн өндөр цэг Эверест уулын авиралт

1953 онд Эдмунд Хиллари болон Дэнзэн Норов нар Эверест руу авирах бүрэн боломжтойг өөрсдийн биеэр баталсан. Эвэрест бол уулчин болгоны оргилд нь хүрэхийг мөрөөддөг уул мөнөөс мөн тул одоо ч оргилыг зорих уулчид тасрахгүй. Дэлхийн өндөр оргилыг эзлэхээр амь насаа алдсан 200 гаруй уулчид байдаг.

Бидний эрин үед тохиосон хамгийн сонирхолтой 20 адал явдал 1

2. Айгер уулнаас вингьюгээр үсрэх үсрэлт (Швейцар, Бернийн Альпийн нурууд)

4 км орчим өндрөөс үсрэх энэ эрсдэлтэй үсрэлт цөөнгүй хүний аминд хүрсэн хэдий ч өнөөдөр адал явдал хайгчид тасрахгүй л байна.

Бидний эрин үед тохиосон хамгийн сонирхолтой 20 адал явдал 2

3. Шипснернс Блафф (Тасмани)-ын давалгаанд серфингээр давхих

Тасманын хамгийн өмнөд хэсэгт орших далайн усны давалгааг урьдчилан таах арга байхгүй. Хүчтэй ширүүн давалгаа нь 6 метр өндөр хүртэл давалгаалдаг байна.

Бидний эрин үед тохиосон хамгийн сонирхолтой 20 адал явдал 3

4. АНУ-ын Triple Crown-оор явган аялах

Индианчуудтай байлдаж байх үеэс л алдаршсан явган аяллын 3 алдартай зам бий. Нийт 12 мянга гаран км урт замыг туулахад ганц жил хангалтгүй. Замд галт уул, уул хад, ширэнгэн ой, цөл гээд байгалийн сайн сайхныг бүрэн үзэж болно.

Бидний эрин үед тохиосон хамгийн сонирхолтой 20 адал явдал 4

5. К2-оос тэшүүрээр буух (Хятад, Пакистаны хил дээр орших Чогори уул)

Өндрөөрөө Эверестийн дараа бичигдэх Чогори уулын цаг агаарыг урьдчилан таашгүй. Энд Эверестээс их хүн амиа алджээ.

Бидний эрин үед тохиосон хамгийн сонирхолтой 20 адал явдал 5

6. Эль-Капитаны авиралт (Йосемити, АНУ)

Йосемити үндэсний паркад байрлах Эль-Капитан уулын өндөр 2307 метр буюу Нью-Йоркийн Empire State Building-ээс хэд дахин өндөр юм.

Бидний эрин үед тохиосон хамгийн сонирхолтой 20 адал явдал 6

7. Сахарын элсэн цөлийг туулах (Хойд Африк)

Элсэн цөлийн нийт талбай 8,5 сая км.кв. Шатаах халуун, элсэн шуурга, орон нутгийн хоорондоо дайсагнах омгуудыг үл тоон тэнүүчлэх сонирхолтой хүмүүс цөөнгүй бий.

Бидний эрин үед тохиосон хамгийн сонирхолтой 20 адал явдал 7

8. Хүрхрээнээс байдаркаар үсрэх (Вашингтон, АНУ)

Зоригтнууд 57 метрээс үсрээд амьд үлдсэн үлгэрийн мэт адал явдлаа бусдад гайхуулан ярих нь сайхан байлгүй яах вэ.

Бидний эрин үед тохиосон хамгийн сонирхолтой 20 адал явдал 8

9. Амбрим галт уул руу орох (Вануату арал)

2010 онд Киви Жефф Маклигийн удирдлагаар газар доорх галт уулын эзэнт гүрнээр аялах завшаан хүмүүст тохиожээ. Гэхдээ дахин ийм аялал зохион байгуулагдаагүй байна.

Бидний эрин үед тохиосон хамгийн сонирхолтой 20 адал явдал 9

10. Арктик, Антарктикт ууланд авирах, серфингээр гулгах

Дэлхийн хамгийн хүйтэн цэгт серфинг-тур хийх нь экстрим сонирхогчдод мартагдашгүй аялал болох биз. Хэрвээ танд хангалтгүй санагдах бол Хойд туйлаас юүлэх усаар сэлж бас болно.

Бидний эрин үед тохиосон хамгийн сонирхолтой 20 адал явдал 10

11. Ханенкамм уралдааны үеэр Штрайф зам уруудан цанаар буух

3 км урт үргэлжлэх цанын зам 85 градусын огцом эргэлттэй, дэлхийн хамгийн аюултай замд тооцогддог билээ.

Бидний эрин үед тохиосон хамгийн сонирхолтой 20 адал явдал 11

12. Амазон мөрнийг гатлах (Өмнөд Америк)

Амазон мөрнийг адал явдал хайгчид бас мартаагүй бололтой. 6,5 мянган км урт зам туулна гэдэг амаргүй, бас зэрлэг амьтад таныг зүгээр байлгахгүй.

Бидний эрин үед тохиосон хамгийн сонирхолтой 20 адал явдал 12

13. Хамгийн өндөр 7 оргилд гарах

Дэлхийн улс орнуудын хамгийн өндөр оргилд хүрч чадсан бол 7 оргилыг эзлэх тусгай бүлгийн гишүүнээр элсэх боломжтой шүү.

Бидний эрин үед тохиосон хамгийн сонирхолтой 20 адал явдал 13

14. Усны гүн дэх агуй (Багам)

Багамын арлууд усны гүн дэх агуйгаар арвин бөгөөд гайхалтай байгаль орчин таныг угтах болно.

Бидний эрин үед тохиосон хамгийн сонирхолтой 20 адал явдал 14

15. Аляскаас Аргентин хүрэх унадаг дугуйн кросс

Энэ марафон унадаг дугуйгаар аялагчдын 2 жилийг авна, тэд нийт 32 мянган км зам туулах ажээ.

Бидний эрин үед тохиосон хамгийн сонирхолтой 20 адал явдал 15

16. Ганцаар дэлхийг тойрох аялал

Дэлхийг ганцаар тойроход багагүй эр зориг хэрэгтэй.

Бидний эрин үед тохиосон хамгийн сонирхолтой 20 адал явдал 16

17. Цагаан махчин загастай мөр зэрэгцэн сэлэх (Өмнөд Африк)

Итгэхэд бэрх ч үнэндээ аварга том махчин загастай мөр зэрэгцэн сэлэхийг хүсэгчид байдаг ажээ.

Бидний эрин үед тохиосон хамгийн сонирхолтой 20 адал явдал 17

18. Монблан уулыг давах марафон

Өндөр уулыг давах уралдаанд оролцохын тулд маш сайн бэлтгэл, авхаалж самбаа хэрэгтэй.

Бидний эрин үед тохиосон хамгийн сонирхолтой 20 адал явдал 18

19. Башкаус голоор уруудах (Алтай, Орос)

Алтай нутгаар урсах голыг урьд өмнө хүрч болохгүй оргил мэт санагдаж байсан үе саяхан, гэтэл өнөөдөр голоор уруудан сэлэх хүсэл сонирхолтой хүмүүс олон болжээ. Давах саад бэрхшээл маш их тул хамгийн аюултайд тооцогддог байна.

Бидний эрин үед тохиосон хамгийн сонирхолтой 20 адал явдал 19

20. Стратосферээс шүхрээр үсрэх

Сүүлийн жилүүдэд шүхэрчид улам өндрөөс үсрэх болж стратосферт хүрээд байна. Нэг ёсондоо сансар огторгуйн орон зайд ойртох шахаж байгаа хэрэг, тэд цагт 1,5 мянган км хурдтай нисэх ажээ.

Бидний эрин үед тохиосон хамгийн сонирхолтой 20 адал явдал 20

2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/10/04 at 21:35

    All in my bucket list.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *