Нүүр Таг: вэ (Хуудас 19)

Таг: вэ

Apple iOS 8 vs Android 5.1 – аль нь илүү вэ?

Android болон болон Apple үйлдлийн систем нь үргэлж хэрэглэгчдийнхээ дунд аль нь шилдэг нь вэ гэдгээр өрсөлдсөөр ирсэн. Тэгвэл танд хүргэх хэд хэдэн мэдээлэл байна. IOS 8 болон Android 5.1 нь аль аль нь зураглал, нэмэлт хэрэглэгдэхүүн болон үйл ажиллагаагаараа ижил болон ялгаатай талуудтай. Тэгвэл доор Apple болон Google-ийг тус бүрт нь нарийвчилсан дүгнэлтээр харууллаа. Утас нь ухаалаг цагтай, телевизор …

Хамгийн догь сельфиний тухайд та юу мэдэх вэ?

Сельфи нь сүүлийн хоёр жилийн хугацаанд интернэт ертөнцөд хамгийн их алдаршиж, хамгийн их түгсэн тренд болсон гэдэгтэй маргах хүн үгүй. Алдартнууд оролцсон янз бүрийн үйл явдлын үеэр, уулын орой дээр, газрын гадаргаас хэдэн километрийн өндөрт, задгай сансарт гээд харилцан адилгүй нөхцөлд, янз бүрийн газруудад авсан үй олон сельфи зургууд сошиал сайтуудад өдөр бүр хэдэн мянгаараа нийтлэгдсэн, нийтлэгдсээр ч байна. Энд …

Бүрэн нүцгэлж унтах нь ямар ашиг тустай вэ?

Хүн бүрийн унтах арга барил харилцан адилгүй. Тэр дундаа унтах үедээ өмсдөг хувцасны тухайд. Зарим хүн тусгай унтлагын хувцас өмсдөг бол зарим нь дотуур хувцастайгаа унтахыг илүүд үздэг. Мөн зарим хүн бүрэн нүцгэлэн унтахдаа жинхэнэ амралтыг мэдэрдэг байхад зарим нэг нь үүнд эвгүйцэх нь бий. Ямартай ч бүрэн нүцгэн унтах нь бидэнд ямар ашиг тустай болохыг энд өгүүлье. 1. Илүү …

Тэдний сүүдэр юу өгүүлнэ вэ?

Дараах зургуудыг зэрвэс харахад ямар нэгэн онцгой зүйл ажиглагдахгүй. Харин сайтар анзаараад харвал тэр дундаа зураг дээрх обьектуудын үүсгэсэн сүүдрүүдийг ажиглавал зураг дээрхээс тэс ондоо дүр зургийг олж харна. Нэг зураг хоёр өөр зүйлийг илэрхийлэн харуулна гэхээр сонин бөгөөд хөгжилтэй хэрэг шүү. Тус бүрдээ өөр өөр зүйлийг өгүүлэх сүүдэрнүүд бүхий гэрэл зургийн багцыг тухлан үзээрэй. Тийм ээ, би бол Batman …

Ямар өнгөнүүд хоорондоо төгс хосолдог вэ?

Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ гэсэн мэргэн үг байдаг. Энэ үгнээс үзэхэд гадаад үзэмж, хувцаслалт хүний хувьд ямар чухал болох нь харагдаж байна. Хувцаслалт нь урьд өмнө нь уулзаж ярилцаж байгаагүй хүмүүст тухайн хүний тухай эхний мэдээллийг хамгийн түрүүнд өгдөг болохоор чухал байх нь ч аргагүй. Хувцаслалтын тухайд хүн бүрийн мэдвэл зохих нэг зүйл бол өнгөний хослол бөгөөд өнгөний …

Нүдний тухай 35 сонирхолтой баримт

Хорвоо дэлхийд мэндэлсэн цагаас эцэг эх, найз нөхөд, орчлон ертөнцтэй танилцах, тэднийг харах боломжийг бидний нүд бидэнд олгодог. Амьдралын сайн сайхан, муу муухай бүхнийг харьж халиаж байдаг энэхүү амин чухал эрхтний үнэ цэнийг магадгүй хараагүй, харалган хүмүүс хамгийн сайн мэддэг байх. Харин эрүүл саруул нүдээр хорвоог ажиж яваа олонх хүмүүс ертөнцийг тольдох ер бусын боломжийг олгож буй энэ эрхтэндээ тийм …

Нойр хулжилтыг анагаах хүнсний бүтээгдэхүүнүүд

Нойр бол бидний эрүүл амьдрах хамгийн гол хүчин зүйлсийн нэг. Нойрсолтыг батерей цэнэглэхтэй зүйрлэж болно. Биднийг унтаж амарч байх үед тархи дахин ачаалагдаж, илүү сайн ажилладаг ба бие дахин сэргэж, хангалттай нойрсоод сэрэх үед бие сэргэн шинэчлэгддэг байна. Гэвч өнөө үеийн амьдралын хэв маяг, хөгжлөөс хамааран олон хүмүүс нойр хулжих зовиурыг эдлэх болжээ. Гэхдээ хүн амьдралын зөв хэв маягийг сонгож, …

Кока Кола уусны дараа бие организмд ямар өөрчлөлт гардаг вэ?

1886 онд эмзүйч John Pemberton-ы бүтээсэн Кола ундаа өнөөдөр дэлхий даяар алдартай, хамгийн өргөн хэрэглээтэй ундаа болсон. Хүнд хоол идсэний дараа, зуны халуун өдөр гээд олон тохиолдолд хүйтэн Кола уух шиг таатай зүйл үгүй учир хэдий бие организмд сөрөг нөлөөтэй гэдгийг нь мэддэг ч татгалзаж чаддаг хүн ховор байдаг. Кока Коланы идэвхтэй орц нь фосфорын хүчил хэмээх органик бус хүчил …

3 км-ийн өндрөөс Лас Вегасын шөнө хэрхэн харагддаг вэ?

Зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотын өөр нэгэн тодорхойлолт нь шөнө унтдаггүй хот гэсэн тодорхойлолт билээ. Pulitzer Prize шагналт гэрэл зурагчин Vincent Laforet өнгөрөгч 1-р сард Нью Йорк хотын дээрээс авсан гайхалтай зургуудаа олон нийтэд дэлгэж байсан. Харин тэрээр энэ удаад “AIR: Sin City 10.8K” хэмээн нэрлэсэн Лас Вегасын шөнийн дүр зургийг толилуулжээ. Тэрээр эдгээр зургуудыг 45 минутын хугацаанд …

Таны сэтгэл санааны эрүүл мэндийн талаар арьс чинь юу өгүүлнэ вэ?

Бид бидний оюун санаа бие махбодьтой маань хэрхэн холбогддог юм бол гэдгийг маш их сонирхож, гайхдаг. Бясалгал нь биеийн тамирын дасгал хөдөлгөөнтэй адилаар биеийн эрүүл мэндэд сайн нөлөөтэй. Бидний идэж байгаа хоол хүнс бидний зан араншинг тодорхойлж чадна. Мөн стресс бидний арьсан дээр асуудал үүсгэж чадна. Гэхдээ зөвхөн стресс арьсны асуудал үүсгэдэг биш аж. Уур хилэн, депресс, бусад сэтгэлзүйн нөхцлүүд …

Эмэгтэйчүүд эрчүүдийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

Эрчүүд нүдээрээ дурладаг. Харин бүсгүйчүүд чихээрээ дурладаг. Тэд эрчүүдийн зан чанар, хэрхэн өөрийг нь халамжилж, анхаарал тавьж, хамгаалж байгаад татагддаг. Зарим эмэгтэйчүүдийн хувьд эрчүүдийн гадаад төрх, бие бялдрын байдал чухал байдаг ч олонх эмэгтэйчүүд түүнээс илүү зүйлийг хүсдэг. Тэд сэтгэл татам эр хүн сайхан харагддаг, сайхан хувцасладаг байхаас гадна доор дурдсан зан чанаруудыг агуулсан байх ёстой гэж үздэг байна. 1. …

Алимыг хэрхэн зөв идэх вэ?

Хөгшин хатагтай нар “Өдөрт нэг алим иддэг бол эмч хэрэггүй.” гэдэг үгийг хэлдэг гэдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ хэрвээ бид өдөр бүрийнхээ алимны 30%-ийг хогийн сав руу шидчихдэг бол ямар хэрэг байх билээ? Үнэхээр өдөрт нэг ширхэг алим идэх нь эрүүл мэндийг дэмждэг ч бай үгүй ч бай хаягдал хоол хүнс бидний ходоодонд ч, хэтэвчинд ч сайн зүйл биш гэдэг …

Дэлхийн газрын зургийг улс орон бүр өөр өөрөөр зурдаг

Сургуульд байхаас бидний харж байсан дэлхийн газрын зураг нь бидний амьдарч буй дэлхий хэрхэн харагддаг тухай ойлголтыг бидэнд өгдөг. Гэтэл Орос, Европ, АНУ, Хятад, Австрали, Чили, Өмнөд Африк зэрэг дэлхийн янз бүрийн улс орнуудад дэлхийн газрын зураг үнэхээр ялгаатай байдаг аж. Энэ нь газрын зургийг бүтээгч дараах гурван нөхцлийн алиныг нь сонгосноос хамаардаг байна. 1. Баруун эсвэл зүүн зүгийн хамаарлыг …

Бид яагаад зүүдэндээ маш удаан гүйдэг вэ?

Гүйх гэж юу болохыг та мэдэж байгаа. Та хоёр гараа ээлжлэн савлаад хөлөө хурдан хурдан сэлгэн гишгэх энэ үйлдлийг хэдэн мянган удаа хийж байсан нь гарцаагүй. Гэхдээ зүүдлэх үед, зүүдэндээ хэн нэгнээс, ямар нэгэн аймшигтай зүйлээс зугтах гэхээр бидний төвөггүйхэн хийдэг энэ үйлдэл зууралдсан, хүндэрсэн, ямар нэгэн зүйлд баглагдсан мэт болчихдог. Яг л удаан хөдөлгөөнтэйгээр /slow motion/ гүйж байгаа юм …

1...181920...23Хуудас 19 - 23

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох