“Эмээ” – ид шидийн үг. Энэ үгтэй ямар их таатай дурсамж байна вэ? Амттай боорцог, сайхан нойр, уулзах тэр баярт мөч, зуны мартагдашгүй амралт гээд дуусахгүй. Эмээ гэхээр үлгэр, зун цаг, сайхан сэтгэл, халамж, амтат хоол санагдана. Би эмээ нартаа маш хайртай, миний охин ч өөрийнхөө эмээ нарыг хайрладаг. Нэг гайхалтай зүйл бий: би ээжийн талынхаа эмээтэй маш адилхан, ээжтэйгээ …