Герман улсын нийслэл Берлин хотын амьтны хүрээлэнд цагаан баавгай хүн рүү дайрчээ. Энэхүү явдал өнгөрөгч баасан гаригийн үдээс хойш болсон бөгөөд тэр эмэгтэй баавгайнуудын хоолны цагаар хамгаалалтын хашааг даван цагаан баавгайн амьдардаг тусгай орчин руу үсэрсэн хэмээн цагдаа нар бямба гаригт мэдээлжээ. Эмэгтэйг аврах цагираганд орон татуулж байх үед нэг том баавгай хэд хэдэн удаа хазсан байна. Берлиний цагдаагийн офицер …























