Шинэ мэдээ

ДАНС ДYYРЭН НЭГЖ, ДАНДАА НЭМЭГДЭХ БОНУС – 30% 60% 100%

ДАНС ДYYРЭН НЭГЖ, ДАНДАА НЭМЭГДЭХ БОНУС – 30% 60% 100% Цаг хугацаа хурдалсаар хахир өвөл ард хоцорч хаврын таатай уур амьсгал нэгэнт иржээ. Гэгэлзсэн, сэргэсэн өөдрөг мэдрэмж хүн бүрийн сэтгэлд орших болж. Яг энэ мөчид Юнител корпораци урьдчилсан төлбөрт бүх зэрэг үйлчилгээний 3000, 5000, 6000 төгрөгний цэнэглэгч картууддаа “30% – 60% -100% БОНУСТАЙ” урамшууллаа зарлалаа. Урьдчилсан төлбөрт iD, Happy Lifeүйлчилгээний …

Дэлхийн хамгийн үнэтэй таван гар утас

Техник технологийн хөгжил асар хурдацтай, туйлын өрсөлдөөнтэйгээр өрнөж байгаа энэ үед өнөөгийн хамгийн өндөр үнэтэй гар утаснуудыг үзэгч та бүхэнд толилуулж байна. Гар утас хэмээгч зүйл нь зарим хүмүүсийн хувьд зөвхөн харилцаа холбооны хэрэгсэл төдийгүй баян тансаг, чамин байдлын илэрхийлэл болдог. Хамгийн сүүлийн үеийн загвартай, өндөр хүчин чадалтай, чамин тансаг гар утаснуудад хорхойсон дурлаж, мөнгө хайрлалгүй авдаг хүмүүс байдаг. Яг …

2011 оны Женевийн авто шоуны зургууд [92 фото]

Швейцарийн Женев хотноо жил бүрийн 3-р сард олон улсын хэмжээний нэгэн том үйл явдал болдог нь International Geneva Motor Show буюу Женевийн Олон улсын авто шоу билээ. Женевийн Cointrin Airport нисэх онгоцны буудлын дэргэд байрлах Geneva Palexpo хурлын төвд болдог энэхүү шоуны хамгийн анхны үйл явдал 1905 онд тохиож байсан ба автомашины түүхэн дэх дотоод шаталтат хөдөлгүүр бүхий бараг бүх …

Туслаач ард түмэн минь!!!

Сайн санаат Монголчууд аа! Бидний хайрт дүү Болортуяа нь 2002 онд Бээжинд 30.000$-ын үнэтэй бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд амжилттай ороод, түүнээс хойш эрүүл сайхан амьдарч байгаад тэрхүү суулгуулсан бөөр нь одоо ажиллагаагүй болсон тул дахин яаралтай бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай болоод байгаа билээ. Одоогоор биеийн байдал нь маш хүнд байгаа бөгөөд 7 хоногт 3 удаа цус шүүх аппаратанд орж байгаа …

Chelles Battle Pro 2011 тэмцээний хураангуйлсан бичлэг

2000 оноос хойш жил бүр Францын Chelles хотноо зохиогдож ирсэн Chelles Battle Pro хэмээх breakdance бүжгийн аварга шалгаруулах тэмцээний энэ жилийн тэмцээн энэ 3-р сарын 5-ны өдөр Chelles хотын Complexe Maurice Baquein спорт цогцолборт болжээ. Тэмцээний тэргүүн байрын шагналыг Pockemon Crew хамтлагийн залуус хүртсэн бөгөөд тэд 1996-97 онд гудамжинд бүжиглэцгээдэг байгаад 1999 онд хамтлаг болон нэгдсэн байна. 2003 оны Battle …

Япон зураач Sagaki Keita-гийн өвөрмөц бүтээлүүд [12 зураг]

Японы зураач Sagaki Keita нь өөрийн төсөөллөөс бүтсэн хачин жигтэй дүрс, тэмдэгт, дүр дүрслэлүүдийн мянга мянган нэгдлээр алдартай урлагийн бүтээлүүдийг дуурайлган зурдаг байна. 27 настай авьяаслаг зураачийн жинхэнэ урлагийн бүтээлүүд гэж хэлж болох бүтээлүүдийг холоос харахад дэлхий дахинаа алдаршсан, нэртэй цуутай урлагийн бүтээлүүдийн дуурайлган зурсан мэт харагддаг ч ойроос сайн харах юм бол хэдэн мянган ширхэг жижигхэн дүрс зурагнуудыг эвлүүлэн …

2011 оны Женевийн авто шоуны бүсгүйчүүд [35 фото]

Энэ оны 3-р сарын 3-наас 13-ныг хүртэлх хугацаанд Швейцарийн Женев хотноо International Geneva Motor Show шоу жил бүр зохион байгуулагддаг уламжлал ёсоороо зохион байгуулагдсан билээ. Олон улсын хэмжээний томоохон, чухал авто шоунд тооцогддог энэхүү шоунд дэлхийн нэр хүндтэй автомашин үйлдвэрлэгчид өөрсдийн шинэ загваруудаа танилцуулдаг ба хараа булаам дэгжин, чамин загвартай шинэ загварын төмөр хүлгүүдээс гадна шоунд хүрэлцэн ирэгсдийн нүдийг хужирладаг …

Гэрэл зурагчин Hans Strand-ын дуранд буусан Исландын галт уулын дэлбэрэлтийн дүр зураг

2010 оны 4 сард Исландын Eyjafjallajökull галт уул дэлбэрч, асар их хэмжээний үнс нурам цацагдсанаас болж Европын улс орнуудын агаарын тээврийн компаниуд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад бэрхшээлтэй болсон билээ. Хамгийн сүүлийн мөстлөгийн үеэс хойш харьцангуй ойрхон давтамжтайгаар байн байн дэлбэрэх болсон энэ галт уул 2010 оноос өмнө 1821 онд идэвхжиж, дундаа завсарлагатайгаар бүтэн нэг жилийн турш үргэлжилсэн байдлаар дэлбэрч байсан …

Free beats vol.1 [2011]

Хамтлаг, дуучин: Gambeat, EN Цомгийн нэр: Free beats vol.1 Гарсан огноо: 2011 Жанр: Beats Yргэлжлэх хугацаа: 52:27 минут Формат: mp3 | 256-320 Kbps Хэмжээ: 72 MB Хип хоп хөгжим сонирхогч хэрэглэгчиддээ Gambeat, En нарын FL Studio программ ашиглан бичиж, хийсэн хип хоп хэмнэлүүдийн эмхэтгэлийг сайтаараа дамжуулан хүргэж байна. Хаана ч тоглуулж, өөрийн сонирхсон хэлбэрээр ашиглаж болох энэхүү ашгийн бус цомог …

Хөдөлгөөнт график дизайн бүхий шилдэг зар сурталчилгаанууд

Сүүлийн үед телевизийн зар сурталчилгаанууд нь урьд өмнөхөөс илүү дижитал чиг хандлагатай, хөдөлгөөнт графикыг дээд зэргээр ашигласан байх элбэгшсэн. үзэгчдийн хувьд ч хөдөлгөөнт график бүхий зар сурталчилгаанаас ирэх санааг маш сайнаар, таатайгаар хүлээн авч байгаа ба телевизийн өмнө суугаад түүгээр цацагдаж байгаа дээрх хэлбэрийн зар сурталчилгааг дуртайяа үздэг байна. Иймээс үзэгч та бүхэндээ зориулан хөдөлгөөнт график ашиглан хийгдсэн 30 шилдэг …

Аль Солонгосын цэргийн хүч илүү хүчирхэг вэ? [инфографик]

Өнгөрөгч оны 11-р сарын сүүлээр Ази тивд дэлхий дахины анхаарлыг татсан нэгэн үйл явдал болсон нь ах дүү хоёр Солонгос бие бие рүүгээ буу шагайсан хэрэг байсан билээ. Дэлхийн гуравдугаар дайн дэгдлээ гэхчилэн олон хэл амыг дагуулсан энэ үйл явдал тэгсхийгээд намжсан нь азын хэрэг гэж хэлж болох ч цаашид энэ хэвээр, тайван байдлаа хадгалах эсэх нь эргэлзээтэй хэрэг. Юутай …

Хоёр толгойтой амьтад [16 зураг]

Хорвоо ертөнц дээр хачирхалтай, ер бусын, жигтэй зүйлс тоолж барамгүй олон тохиодог. Yүний нэг жишээ бол хоёр толгойтой төрсөн амьтад байдаг байна. Ихэвчлэн тун богинохон хугацаанд амьдардаг энэ амьтдын хөөрхийлэлтэй дүр зураг дэлхий ээжийн гажуудал, хүн төрөлхтний эх дэлхийтэйгээ харилцах хүйтэн харилцааны гэрч болон дахин дахин үзэгдэх нь улам бүр олширсоор байгаа ажээ. Дотор зарсхийм дүр төрхтэй төрсөн эдгээр хөөрхийлэлтэй …

Lean – Эвхэгддэг концепци унадаг дугуй

Дизайнер Allen Chester G. Zhang-ийн унадаг дугуй бүтээх урт хугацааны төлөвлөгөөний үр дүнд Lean нэртэй концепци унадаг дугуй бий болжээ. Энэ дугуйг унаад явж болохоос гадна шаардлагатай тохиолдолд төв хэсгээр нь нугалан эвхээд авч явах боломжтойгоороо онцлог ажээ. Мөн бас нэг сонирхолтой тал нь дээрх унадаг дугуйны дугуйнд хигээс огт байхгүй, хүчийг дамжуулах өөр зарчмыг ашигласан явдал юм. Зэс болон …

СКАЙТЕЛИЙН ХАМТ ОЛОН УРИАЛГА ГАРГАВ

СКАЙТЕЛИЙН ХАМТ ОЛОН УРИАЛГА ГАРГАВ Японы Улсад болсон газар хөдлөлт, цунамигийн улмаас олон эрдэнэт хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учирсныг Скайтелийн хамт олон болон нийт хэрэглэгчид сэтгэл зовнин хүлээж авч байна. Энэ хүнд үед Скайтелийн хамт олон Японы ард түмэн болон тус улсад амьдарч байгаа Монголчуудтайгаа сэтгэл зүрхээрээ хамт байж байгалийн гамшгийн хохирлыг богино хугацаанд даван туулахад хувь нэмэр …

1...1,8521,8531,854...2,065Хуудас 1,853 - 2,065

Фэйсбүүк

Санал болгох