Дуучин Хаагийгийн аав нартаа зориулж бүтээсэн ээлжит уран бүтээлийг дуу хөгжим сонирхогч залуус та бүхний хүртээл болгож байгаадаа баяртай байна. Дуучин Хатанбаатар буюу Хаагий “Аавдаа хүрээд ир” нэртэй энэхүү дуундаа F Studio-гийн уран бүтээлч залуусаар клип хийлгэжээ. Аавын тухай, аавыгаа санаж үгүйлж байгаа үр бүхний тухай дуулсан энэ дуу болон дууны клип үзэгч, сонсогч та бүхний тааллыг хүлээж, сонсох дуртай, …
























