Шинэ мэдээ

Өнгөрөгч 3-р сарын Афганистан улс гэрэл зурагт… [41 зураг]

Афганистан улсын хувьд тайван бус 2-р сарын оронд жам ёсоор 3-р сар айлчлан ирсэн ч шинэ сар Холбоотны хүчнийхний хувьд тийм ч амар байсангүй. 3-р сарын 11-нд Америкийн армийн түрүүч Роберт Бейлс гэм зэмгүй 9 хүүхэд нийлсэн нийт 16 энгийн афган иргэний амийг буудан хөнөөсөн бөгөөд одоогоор АНУ-ын цэргийн шүүхээс ял сонсон шоронд хоригдож байгаа. Америк цэргүүд коран судруудыг шатааснаас …

Японы Тотторигийн элсэн манхан дунд сүндэрлэсэн гайхамшигт элсэн баримлууд

Японы дөрвөн том арлын нэг Хоншюү арал дээр орших Тоттори хотын ойролцоо Японы цорын ганц, том элсэн манхны систем оршдог. Тотторигийн элсэн манхнууд хэмээн нэрлэгддэг энэхүү элсэн манхан дунд орших Дэлхийн анхны Элсний музейд ирэх 7-р сард эхлэх 2012 оны зуны Олимпийн хүндэтгэлд зориулсан “Нэгдсэн Вант улс” сэдэвт томоохон үзэсгэлэн энэ сарын 14-нөөс эхлэн олон нийтэд үүд хаалгаа нээх гэж …

Celebrity Camera Club блог дахь алдартнуудын зурагнууд [73 зураг]

Tumblr, Inc. компаний эзэмшиж, ажиллуулдаг Tumblr хэмээх олон нийтийн харилцааны, блог сайтад байрладаг Celebrity Camera Club блогийн зургуудыг үзэгч та бүхэнд сонирхуулж байна. Энэхүү блогт цаг ямагт гэрэл зурагчид, папарацциуд болон шүтэн бишрэгчдийнхээ гэрэл зургийн аппаратны өмнө зогсож байдаг алдартнууд өөрсдөө гартаа гэрэл зургийн аппарат бариад хэн нэгэн, ямар нэгэн зүйлийн зургийг авч байгаа эсвэл сурталчилгааны зорилгоор гартаа аппарат, камер …

Авиралтын хана өөд торолгүй авирах бяцхан авирагч

Хүүхэд бүхэн юм руу асаж авирах дуртай байдаг. Томчууд тэдний өмнөөс унах вий, ойчих вий гэж зовохоос биш хүүхдүүдийн хувьд бол өндрөөс эсвэл унаж ойчихоос айх айдас байдаггүй гэхэд болно. Мэдээж хэрэг хүн бүрийн ур чадвар харилцан адилгүй байдгийн адилаар зарим хүүхэд өндөр өөд маш чадварлаг авирч байхад зарим нь тийм ч сайн биш байх жишээтэй. Харин энэхүү нийтлэлийн маань …

Шаргал уу эсвэл бараан өнгөтэй нь уу?

Дэлхийн урлаг соёлын алдартан бүсгүйчүүдэд алтан шаргал үс, хар хүрэн үсний аль нь илүү зохидог юм бол? Доор бид нилээд хэдэн алдартай бүсгүйчүүдийн шаргал болон бараан, хүрэн үстэй байх үеийн зургуудыг харьцуулан тавьсан байгаа ба та бүхэн зургийн багцаас хэн гээч алдартанд ямар өнгийн үс нь илүү зохисон байгааг харах боломжтой юм. Хэн нь шаргал үстэй байхдаа илүү үзэсгэлэнтэй харагддаг …

Jennifer Lopez feat Pitbull – Dance Again [2012 | 1080p]

Америкийн дуучин Jennifer Lopez Куба-Америк гаралтай реппэр Pitbull-тэй гурав дахь уран бүтээл дээрээ хамтран ажилласан нь түүний бүтээлтийнхээ шатанд явж байгаа студийн цомог эсвэл шилдэг хит дуунуудаас бүрдсэн цомгийнх нь аль нэгнийх нь анхны сингл болон гарч магадгүй байгаа “Dance Again” дуу юм. 42 настай дуучны энэ дууны клипийг урт хугацааны турш түүний уран бүтээлийн хамтрагч байсан Америкийн клипний найруулагч …

“Mongolian WCG-2012” Preliminary FIFA12

“Mongolian WCG-2012” Preliminary FIFA12 Ерөнхий Зохион байгуулагч: Монголын WCG, Монголын ФИФАчдын Холбоо Монголын WCG холбоо болон Монголын ФИФАчдын Холбооны зүгээс хамтран зохион байгуулж байгаа FIFA12 төрлөөр Хятад улсын Куншан хотноо болох WCG 12th олон улсын фестивальд Монгол улсаа төлөөлж явах тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнд хүүхэд залуус та бүхнийг урьж байна. Энэхүү тэмцээн нь 3 үе шаттай явагдах болно. 1-р шат: …

Ариун цэврийн өрөөний хөгжилтэй, бүтээлч гучин тэмдэглэгээ

Эрэгтэй болон эмэгтэй хүнийг бүх Дэлхий даяар ялгаатайгаар илэрхийлдэг бөгөөд эр болон эм хүйсийн ялгаатай талыг харуулсан тэмдэглэгээг ихэвчлэн ариун цэврийн өрөөний хаалган дээрээс олж харж болдог. Олон нийтийн газар дахь угаалгын өрөөний хаалган дээрх тэмдэглэгээнд эрэгтэй хүнийг голчлон “жирийн” байдлаар, эмэгтэй хүнийг даашинзтайгаар дүрсэлсэн байдаг. Мөн нутаг орны зан заншлаас хамаараад эрэгтэй болон эмэгтэй хүнийг уламжлалт болон шашны хувцастайгаар …

2012 оны шилдэг арван эдийн засгийн хэмнэлттэй машин

Өдөр тутам асар их мөнгө зарцуулах шаардлагатай болсон өнөөгийн цаг үед эдийн засгийн хэмнэлттэй, төгс машин худалдаж авна гэдэг маш чухал зүйл болоод байгаа билээ. Машин худалдаж авахдаа мөнгөө хэмнэхийг хүссэн хүмүүс доорх хоёр замын аль нэгийг сонгодог. Нэгдүгээрт тэд хямдхан машин худалдаж авах байдлаар мөнгөө хэмнэдэг ч энэ нь сүүлдээ шатахуунд их хэмжээний мөнгө зaрцуулахад хүргэх тохиолдол байдаг. Хоёр …

Гудамжинд гунхалзан алхах гоолиг, үзэсгэлэнтэй орос бүсгүй [25 зураг]

Манай хойд хөрш Орос улс сайхан бүсгүйчүүдээрээ алдартай. Манай гаригийн хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн сайхан бүсгүйчүүдийн жагсаалтанд нилээд дээгүүрт бичигддэг энэ улсын сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл болсон нэгэн Орос бүсгүй хотынхоо гудамжаар бие нэвт гэрэлтсэн торон даашинзнаас өөр гоёлгүйгээр алхсан байна. Үзэсгэлэнтэй, гоо сайхан бие галбиртай энэ бүсгүй хотын гудамжаар яг л гэртээ алхаж байгаа мэт нүцгэн биеийг нь халхлахтай үгүйтэй торон …

Залуу зохион бүтээгчид Мобинетээр аялсан нь

Залуу зохион бүтээгчид Мобинетээр аялсан нь МҮОНРТ – ээс зохион явуулж буй Залуу зохион бүтээгч уралдаант тэмцээний 2-р шатанд амжилттай оролцож тэнцсэн 13 оролцогч нэвтрүүлгийн ивээн тэтгэгч Мобинет компаниар зочлон компаний өдөр тутмын үйл ажиллагаатай танилцан интернэтийн үйлчилгээг Мобинетийн хамт олон хэрхэн хэрэглэгчдэд хүргэдгийг газар дээрээс нь үзэж танилцлаа. Мобинетийн хамт олон оролцогчдод интернэтийн нарийвчилсан хайлтын талаарх сургалт, интернэтийн орчны …

Согтуу, эрүүл бус төрх хэнд ч зохидоггүй [19 зураг]

Та бидний л адил хүн юм болохоороо Дэлхийн шоу бизнесийн алдартнууд наргиж цэнгэх, ууж идэх үе байдаг. Баярлаж хөөрсөн эсвэл гуниглаж гутарсан үедээ бор дарсыг багагүй хэмжээгээр хэрэглэдэг нь олонх хүний зан. Хэний ч танил бус, энгийн нэгэн гудамжинд согтуу явж байвал согтуу хүн явж байна л гэж хардаг. Харин цаг ямагт олон нийтийн анхаарлын төвд байдаг алдартнууд согтуу хөлчүү, …

Жүжигчин Lara Flynn Boyle-ийн нүүр царай ямар болж өөрчлөгдсөн бэ?

Америкийн телевизийн цуврал Twin Peaks хэмээх драм киноны Donna Hayward-ын дүрийг бүтээснээрээ алдартай Америкийн жүжигчин Lara Flynn Boyle нь өдгөө 42 настай. 1980-аад оны сүүл үеэс олон арван кинонд дүр бүтээсэн энэ эмэгтэй нэгэн үеийн сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл байсан. Олон эрчүүд түүнийг харан санаа алдаж, олон бүсгүйчүүд түүнтэй адил болохыг хүсэн мөрөөдөж байсан гэхэд хилсдэхгүй. Ирланд, Итали-Америк удмын энэ бүсгүй …

Элдэв сонин содон зурагнууд №21 [179 зураг]

Цонхоор харахаар гадаа хавар болж дулаарсан ч юм шиг, гараад явахаар өвөл хэвээрээ байгаа ч юм шиг эргэлзээтэй энэ өдрүүдэд та бүхэнд элдэв сонин содон зурагнуудынхаа 21 дахь цувралыг үзэн инээд хөөр, баяр баясгаланг авч эрч хүчээ сэлбээрэй залуусаа. Энд бүх төрөлд хамаарагдах зурагнууд байх бөгөөд таныг инээлгэж, нэгийг бодуулж, гайхашруулж, итгэмээргүй болон гайхамшигтай, хөгжилтэй, санаанд оромгүй, гэнэтийн янз бүрийн …

1...1,7461,7471,748...2,067Хуудас 1,747 - 2,067

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох

Ээж нь Ковид-19 өвчнөөр өөд болох хүртэл нь өдөр бүр эмнэлгийн цонх руу авирч өвчтэй ээжийгээ ажигладаг байсан залуугийн сэтгэл догдлом түүх

Өнөөг хүртэл 9587 коронавирусын тохиолдол батлагдаад буй Палестин улсад Жихад Аль-Сувайти хэмээх залуу халдвар авсан ээжийгээ орхиж …