Шинэ мэдээ

Орны даавуун дээрх дур тавилтын оргил үеийг харуулсан хөрөг зургууд

Аргентины нийслэл Буэнос Айрес хотод төрж, одоо ч тэндээ ажиллаж амьдарч байгаа зар сурталчилгаа бүтээгч, залуу зураач Diego Beyró-гийн сонирхолтой бүтээлүүдийг толилуулж байна. Саяхныг хүртэл аль ч нийгмийн давхаргын эзэгтэй нар дотуур хувцас, орны даавуугаа наранд ил дэлгэх, эр эмийн ажлын талаар ярих зэрэг нь ичмээр, хүлээн зөвшөөрөгдөмгүй зүйл байсан. Гэхдээ орчин үед хүүхэд хүртэл чөлөөтэй ярьдаг сэдвийн нэгийг хөндөн …

Хүний биеийн цусан судаснуудын тогтоцыг шилээр бүтээжээ

Анагаах ухааны салбарт хэрэглэгддэг төрөл бүрийн хуруу шилнүүд болон бусад урт нарийн янз бүрийн шил, савх тэргүүтнийг та бүхэн мэдэх бизээ. Бидний өдөр тутамдаа хэрэглэж ашиг тусыг нь хүртдэг чийдэнгийн шилийг хийхэд л ихээхэн нарийн арга ажиллагаа шаарддаг байхад эмнэлгийн тэр элдэв шил савыг хийхэд бүр ч нямбай хөдөлмөр шаардагдах нь гарцаагүй. Gary Farlow болон түүний багийнхан бол шинжлэх ухааны …

Парисын Seine голын дээгүүрх хийлдэг гүүр

Нийтлэлийн маань гарчиг уншигч таны сонирхлыг татсан байж магадгүй. Гэвч үнэндээ Франц улсын умард хэсэгт орших Парисын сав газар дахь нэн чухал арилжааны усан замуудын нэг болох Seine голын дээр ийм хийлдэг гүүр огтоосоо байхгүй. Харин ийм хийлдэг гүүрний ерөнхий төсөөллийн загварыг Парис дахь архитектурын Atelier Zundel Cristea хэмээх пүүс гаргасан ба энэхүү бүтээл нь авьяаслаг, бүтээлч архитекторчид, дизайнеруудыг тодруулдаг …

Бразил бүсгүйн онгон биеийг Японы бизнесмэн 780.000 доллараар худалдан авчээ

Өнгөрөгч долоо хоногт нэгэн маш сонирхолтой дуудлага худалдаа болж, 20 настай онгон бүсгүйн биеийг Японы бизнесмэн эр 780.000 доллараар худалдаж авсан байна. Энэхүү дуудлага худалдааны обьект болсон Бразилийн оюутан Catarina Migliorini нь өөрийн онгон биеийг сайн дураараа дуудлага худалдаанд оруулж, өндөр үнээр худалдсаны учир нь өөрийн амьдардаг муж дахь ядуу, өвчтэй гэр бүлүүдэд орон гэр барьж өгөх сан бүрдүүлэн ажиллаж …

Google компаний Финлянд, Америк, Бельги дэх дата төвүүд

Та бидний өдөр тутамдаа үйлчилгээг нь ашиглаж байдаг Дэлхийн хэмжээний интернэтийн том компани Google-ийн Дэлхий даяар тархан байршсан дата төвүүдийн фото зургуудыг эрхэм үзэгч та бүхэнд толилуулж байгаадаа баяртай байна. Хэдэн зуун мянган серверүүд, тус дата төвүүдийн ажилтнуудыг ажлаа хийхэд зориулагдсан унадаг дугуйнууд, өнгө өнгийн утаснууд гэхчилэнг тодорхой харуулсан эдгээр зургуудыг Финляндын хуучны цаасны үйлдвэрийн байранд тохижсон Google компаний дата …

Motive – Дурлалыг домог [2012 | 1080p]

Монголын дуу хөгжмийн ертөнцөд өөрсдийн гэсэн орон зайг бүрдүүлж, уран бүтээлийн зам мөрөө гаргаж яваа Motive хамтлагийн залуус хэсэг хугацаагаар нам гүмхэн суусны эцэст шинэхэн уран бүтээлээрээ шүтэн бишрэгчид, сонсогчидтойгоо эргэн уулзаж байна. Хамтлагийн шинэ уран бүтээл “Дурлалын домог” хэмээн нэрлэгдсэн бөгөөд чамин нэртэй энэ дууны аяыг Perfect хамтлагийн дуучин Х.Баярсайхан зохиож, үгийг Motive хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаяр бичжээ. 0Гоё0Ха Ха0Хөөрхөн0Гайхмаар0Бахархмаар0Харамсалтай0Тэнэглэл0БурууБаярлалаа!

DI – Нийслэл [2012 | 1080p]

Монголын хип хоп хөгжмийн түүхийг бичилцэгчдийн нэг, нөлөө бүхий хамтлаг болох Digital буюу DI хамтлаг өнгөрсөн жил дахин нэгдэж, сонсогч фенүүдээ баярлуулсан. “Бид эргэн нэгдлээ. Одоо чанартай уран бүтээлүүдийг завсарлагагүй гаргана. Биднийг юу ч зогсоож чадахгүй.” гэсээр эргэн ирцгээсэн тэдний шинэхэн уран бүтээлийг та бүхэнд толилуулж байна. Ирэх 11-р сарын 23, 24-ний өдрүүдэд бие даасан тоглолтоо хийх гээд завгүй яваа …

Амина – Зөрүүд хайрын эзэн [2012 | 1080p]

Нэгэн үеийнхний шинэ жилийн баярын талаарх төсөөлөлд цовоо цолгиун хоолойгоор “00 цаг” дууг дуулан хоногшсон дуучин Т.Амина шинэ уран бүтээлээр өөрийн сонсогч, фенүүдтэй хүндэтгэлтэйгээр мэндчилжээ. Авьяаслаг залуу дуучин бүсгүйн шинэ уран бүтээл “Зөрүүд хайрын эзэн” хэмээн нэрлэгдсэн бөгөөд энэхүү дуу нь хөгжмийн зохиолч, УГЗ Л.Балхжавын хөгжим, СТА П.Одгэрэлийн шүлэг юм байна. Universe Best Songs наадмын шилдэг 25 оролцогчдын нэг дуучин …

Найдандорж – Эхийн сэтгэл [2012 | 1080p]

Өнгөрсөн хавар СУИС-ын дуулаачийн ангийг дүүргэж, Монголын дуу хөгжмийн ертөнцөд өөрийн дуу хоолойг нэмэн дуулж эхэлсэн залуу дуучин Д.Найдандоржийг сонсогчид түүний анхны уран бүтээл болох “Сэтгэлийн нандин” хэмээх дуугаар нь мэдэх бизээ. Энэхүү дуугаараа сонсогчдын тааллыг хүлээж чадсан залуу дуучин хоёр дахь уран бүтээлээ толилуулжээ. Тэрбээр энэ удаа Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч З.Хангалын хөгжим, Ш.Цэрэндэндэвийн шүлэг “Эхийн сэтгэл” хэмээх хуучны …

Болд – Ижилгүй ганцхан амраг [2012 | 720p]

Монгол поп хэмээх шинэ урсгалыг үүсгэн бий болгож, анхныхаа цомгийг хөгжмийн шинэ урсгалынхаа нэрээр нэрлэн гаргасан МУ-ын Төрийн соёрхолт дуучин Д.Болд удаах цомгийнхоо ажилд орсон тухай та бүхэн сонссон бизээ. Дуучин эрхмийн “Монгол поп 2” хэмээн нэрлэгдсэн шинэ цомогт багтсан “Ижилгүй ганцхан амраг” нэртэй дууны клипийг сайтынхаа үзэгчдийн хүртээл болгон нийтэлж байна. Хөгжмийн зохиолч, МУУГЗ Л.Балхжавын хөгжим, төрийн шагналт, зохиолч …

Элдэв сонин содон зурагнууд №99 [162 зураг]

Зун цаг улиран одож намрын налгар өдрүүд хаяанд ирж, хичээл сургууль орж эхэлсэн энэ өдрүүдэд та бүхэн сонин содон зурагнуудынхаа 99 дөх цувралыг үзэн инээд хөөр, баяр баясгаланг авч эрч хүчээ сэлбээрэй залуусаа. Энд бүх төрөлд хамаарагдах зурагнууд байх бөгөөд таныг инээлгэж, нэгийг бодуулж, гайхашруулж, итгэмээргүй болон гайхамшигтай, хөгжилтэй, санаанд оромгүй, гэнэтийн янз бүрийн үйл явдлуудыг гэрчилсэн эдгээр зургууд танд …

Ариунаа – Хунгийн сүүлчийн дуу [2012 | 1080p]

Оросын богино өгүүллэг болон жүжгийн сонгодог зохиолч Антон Павлович Чеховын мэндэлсний 152 жилийн ойд зориулсан “Хунгийн сүүлчийн дуу” киноны дууг сайтынхаа хэрэглэгчдийн хүртээл болгон нийтэлж байна. Уран бүтээлч хүмүүс нөр их хөдөлмөр зүтгэлээр шинэ уран бүтээл хийдэг гэдгийг харуулахын зэрэгцээ тухайн уран бүтээлч эгэл жирийн бусад хүмүүсийн адил хувийн амьдрал нь адал явдлаар дүүрэн байдаг гэдгийг харуулсан тус киноны энэхүү …

Каталончууд хоёр жил тутамд нэг удаа хүнээр цамхаг барьдаг

Испаний бие даасан муж Каталоны Таррагона хотод хоёр жилд нэг удаа олон тооны хүмүүсээр цамхаг барьдаг. Хүнээр цамхаг барина гэж юу гэсэн үг вэ гэж уншигч та гайхаж байж болох юм. Тэгвэл нарийн учрыг энд өгүүлье. Таррагона хотод хоёр жилд нэг удаа олон хүмүүс цугларан нэгдэн нийлж, бие биенийхээ дээр эмх замбараатай гарцгаан цамхаг болдог тэмцээн зохиогддог аж. Хуучин бухын …

Дэлхийн дээвэр дээгүүр алхдаг зоримог бүсгүй Faith Dickey

Highline буюу газраас дээш өндөрт татсан татлага олсон дээгүүр алхагчдын шилдэг нь болсон Faith Dickey хэмээх зоригтой, сэтгэлийн хаттай бүсгүйн тухай фото мэдээллийг товч тайлбарын хамт та бүхэнд толилуулж байна. Спорт уу, эсвэл дасгал сургуулилтын урлаг уу гэсэн асуултыг бий болгосон өндөрт байрлуулсан татлага олсон дээгүүр алхах нь 23 настай Faith Dickey-гийн хувьд амьдралын хэв маяг нь болжээ. Төрөлх хотынхоо …

1...1,6941,6951,696...2,065Хуудас 1,695 - 2,065

Фэйсбүүк

Санал болгох