Шинэ мэдээ

6х6 хөтлөгчтэй Брабус

2013 оны Франкфуртын авто шоун дээр нэгэн өвөрмөц машин уг шоуг зорин ирсэн зочдын нүдийг хужирласан нь зургаан дугуйт Брабус /Brabus/ машин байжээ. Мерседес-Бенз /Mercedes-Benz/, Смарт /Smart/, Мэйбах /Maybach/ зэрэг машинуудад өндөр гүйцэтгэл бүхий тоноглол хийдгээрээ мэргэшсэн Германы Брабус компаний танилцуулсан энэхүү машин Брабус Би 63 Эс 700 6х6 /Brabus B63S 700 6×6/ хэмээн нэрлэгдсэн байв. Мерседес-Бензийн Жи ангилал /G …

Амьд биетийг чулуу болгон хувиргадаг үхлийн аюултай нуур

Танзаний умард хэсэгт Натрон хэмээх давст нуур бий. Кенийн хилийн ойролцоо орших энэ нуур Өмнөдийн Эвасо Нгиро гол болон эрдэс бодисоор баялаг халуун рашаануудаас эх авдаг ба хамгийн гүн хэсэгтээ 3 метр гүнтэй энэ нуурын усны ууршилтаас натрон буюу натрийн исэл хэмээн нэрлэгдэх давс, эрдэс бодисын холимог үлдэж хоцордог. Тогтмол бус улирлын хур тунадастай, хуурай орчин бүхий нуурын усны температур …

Тайландын боксчин жаалууд

Тайланд орныг илэрхийлдэг нэгэн том хүчин зүйл бол Тай бокс билээ. Муай Тай буюу Тай бокс хэмээн нэрлэгддэг энэхүү тулааны спортоор тулалдагчид өвдөг, тохой, нударга гэхчилэн биеийнхээ бараг бүхий л хэсгүүдийг оролцуулан тулалддаг учир тулааны хамгийн хэцүү төрлүүдийн нэг гэгддэг. Гэтэл энэхүү хүнд хэцүү тулааны спортоор ердөө зургаахан настай Тайланд хөвгүүд хичээллэдэг бөгөөд хүүхдүүдийн хооронд Тай боксын тулаан болох нь …

Хүрэн баавгай, чоно хоёрын дотно нөхөрлөл

Финляндын амьд байгалийн гэрэл зурагчин Ласси Раутиайнен /Lassi Rautiainen/ залуу хүрэн баавгай болон чоно хоёрын ер бусын нөхөрлөлийг гэрчлэх гэрэл зургуудыг авчээ. Итгэхэд хэцүү боловч үнэхээр нэг төрлийн идэш хоолтой энэ хоёр махчин амьтныг ямар нэгэн зүйл нэгтгэж чадсан байна. Залуухан боловч зэгсэн том биетэй хүрэн баавгайг чонотой нөхөрлөх болсон талаар гэрэл зурагчин эрхэм өгүүлэхдээ “Ангуучлах талаар туршлага багатай залуу амьтдын …

Уулзварт буцаж эргэх

Уулзварт буцаж эргэхдээ манай зарим эмэгтэй жолооч нар багтаж эргэхгүй байгаа харагддаг. Хөндлөнгөөс харах юм бол багтахаар харагдаад байдаг. Ихэнх авто машинууд 11 метрийн өргөнд чөлөөтэй эргэхээр. Анзаараад байхад багтаж эргэхгүй байгаа жолооч нар голдуу жолоогоо эргүүлээгүй зогсож байдаг. Ингэснээр ногоон гэрэл асах үед хөдлөнгөө жолоогоо эргүүлж эхэлэхэд машин аль хэдийн тойргийн хагасыг их тойргоор туулсан байдаг ба сүүлд тултал эргүүлсэн …

Бенеттон группын ерөнхийлөгч Монгол дахь салбарынхаа 3 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо

1963 онд Италийн Тревизо хотын зах зээл дээр өнгөлөг хувцас үгүйлэгдэж байгааг олж харсан 30 настай худалдаачин эр Лучано Бенеттон /Luciano Benetton/ хуучин нэхмэлийн машин худалдаж авахын тулд эрэгтэй дүүгийнхээ унадаг дугуйг заран битүү захтай ноосон цамцны анхны жижигхэн коллекцио нэхэж, нутгийн дэлгүүрүүдэд худалдаалсан нь ихээхэн эерэг үр дүнг авчирснаар нэг охин, хоёр эрэгтэй дүүтэйгээ нэгдэн хожмын том брэндийн үндсийг …

Эрэгтэй хүний царай төрхтэй хөлөг баатруудын дуулганууд

Уншигч таны сэтгэлд түүхийн хичээл эсвэл түүхэн киноноос эрт цагийн харгис догшин, эрэлхэг зоригтой хөлөг баатруудын гялалзаж гялтганан, хангир жингэр дуугарсан хүнд хүнд төмөр хуяг дуулганы дүр төрх их бага ямар нэгэн хэмжээгээр буусан л байгаа. Гэхдээ Холливудын адал явдал, дайн байлдаантай кинонууд, алдартай зохиолчдын номнуудын зурагнаас бидний сэтгэл санаанд үлдэж хоцорсон дүрслэлээс жинхэнэ хуяг дуулганууд арай л ялгаатай байдаг …

“Залуусын төгөл” цэцэрлэгт хүрээлэнг цогцлоож мод тарилаа

“Нийгмийн идэвхитэй залуус” НҮТББ , “VIP Crown auto club”  хамтран “Залуусын төгөл” нэртэй цэцэрлэгт хүрээлэнг гурван жилийн хугацаанд барьж байгуулахаар төлөвлөөд байна. “Залуусын төгөл” цэцэрлэгт хүрээлэн нь зүрхэн хэлбэртэй, залуу нас, хайр дурлалын орчин байх бөгөөд эхний ажил болох 1400-н модыг зүрхэн хэлбэртэйгээр тарих ажил энэ сарын 12-ны өдөр болсон юм.    Уг Төгөлийг  Нийслэлийн засаг даргын Экологи, ногоон хөгжлийн …

Таагүй нөхцөл байдлаас хэрхэн өөрийгөө аварч гарах вэ?

Олон нийтийн дунд санамсаргүйгээр эвгүй байдалд орох тохиолдол бидний хэнд маань ч тохиолддог. Заримдаа таагүй нөхцөл байдалд орсныг маань хэн ч анзаараагүй байгаасай гээд чимээгүй өнгөрөх үе байдаг ч хамгийн онцгүй нь хүмүүс ажиглачихсан байх нь ч цөөнгүй. Тэгвэл ичмээр нөхцөлд орсон ч ‘байдлаас гарах’ сэргэлэн аргууд ч байдаг аж. Заавал хэрэгжүүлээрэй гэж байгаа хэрэг биш боловч танд энэ аргуудыг …

Оддын дайны дайчдыг санагдуулам тоноглолтой Рейнж Ровер

Германы Лумма Дизайн /Lumma Design/ авто тюнингийн компани Британий автомашин үйлдвэрлэгч Лэнд Ровер /Land Rover/ компаний өмнөө барьдаг загвар болох Рейнж Ровер /Range Rover/ маркын машиныг өөрсдийн хэв маягаар тоногложээ. Оддын дайн /Star Wars/ цувралын галактикын эзэнт гүрний цэргийн гол хүч болох стормтрүпер /stormtrooper/-ын дуулгыг санагдуулам загвартай болсон энэхүү машинаа тэд Лумма Си Эл Эр Эр /LUMMA CLR R/ хэмээн …

Орон зайн төгс ашиглалт: Парисын бяцхан орон сууц

Францын нийслэл Парис хотын төв дэх барилгын дээврийн ашиглагддаггүй хөндийг 51.8 м.кв талбай бүхий орон сууц болгож хувиргасан нь орон зайн төгс ашиглалтын жишээ юм. Францын авьяаслаг архитекторч Силвие Кахен /Sylvie Cahen/ дээврийн хөндийн хоосон зайг ганц бие оюутанд тохирсон тухлаг орон сууц болгож хувиргасан нь энэ аж. Санаа авахад илүүдэхгүй гэж бодож байна. 0Гоё0Ха Ха0Хөөрхөн0Гайхмаар0Бахархмаар0Харамсалтай0Тэнэглэл0БурууБаярлалаа!

Кино таавар №3

Кино сонирхогч хэрэглэгч та бүхнийхээ дунд явуулдаг кино таавар тэмцээнийхээ шинэ цувралыг эхлүүлэхэд бэлэн боллоо. Таавар тэмцээний маань дүрэм маш энгийн бөгөөд мэдээний дэлгэрэнгүйд багтсан 10 киноны скрийншот зургийг хараад ямар нэртэй киноны хэсэг болохыг мэдээний сэтгэгдэл хэсэгт дугаарын дагуу бичиж оруулна. Бүх киног үнэн зөв тааж хамгийн түрүүнд сэтгэгдлээр бичиж оруулсан хэрэглэгч ялагч болж Тэнгис кинотеатрт кино үзэх хос …

Парисын Диснейлэндээр хийсэн фото аялал

Францын нийслэлээс зүүн тийш 32 км-ийн зайд орших шинэ хот Марне Ла Валлед Уолт Диснейн цогцолбор паркуудын нэг Диснейлэнд оршдог. 1992 оны 4-р сарын 12-нд үүд хаалгаа нээсэн энэхүү парк 1943 гектар талбайг эзлэн оршдог ба Диснейлэндийн гол билэг тэмдэг болох Нойрсож буй гоо бүсгүйн шилтгээнийг тойрсон 5 энтертайнмент бүсээс бүрддэг байна. Диснейлэндийн гол хаалганаас Нойрсож буй гоо бүсгүйн шилтгээн …

1...1,5911,5921,593...2,067Хуудас 1,592 - 2,067

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох