Хүрэн баавгай, чоно хоёрын дотно нөхөрлөл

0

Хүрэн баавгай, чоно хоёрын дотно нөхөрлөлФинляндын амьд байгалийн гэрэл зурагчин Ласси Раутиайнен /Lassi Rautiainen/ залуу хүрэн баавгай болон чоно хоёрын ер бусын нөхөрлөлийг гэрчлэх гэрэл зургуудыг авчээ. Итгэхэд хэцүү боловч үнэхээр нэг төрлийн идэш хоолтой энэ хоёр махчин амьтныг ямар нэгэн зүйл нэгтгэж чадсан байна. Залуухан боловч зэгсэн том биетэй хүрэн баавгайг чонотой нөхөрлөх болсон талаар гэрэл зурагчин эрхэм өгүүлэхдээ “Ангуучлах талаар туршлага багатай залуу амьтдын хувьд ийм нөхөрлөл үүсэх тохиолдол байдаг ба тэд онгон зэрлэг байгалийн хүнд хэцүү нөхцөл дунд амьд мэнд явахын тулд хүч чадлаа нэгтгэж байгаа нь тэр.” гэжээ. Яг ямар учир шалтгаанаар тэд нөхөрлөсөн нь тодорхойгүй боловч Лассигийн бодлоор нилээд бага залуу байхдаа учирч, ганц ганцаараа хэрхэн амьд үлдэх тухай төдийлэн их зүйлийг мэдэхгүй байсан учир тэд нөхөрлөсөн байж магадгүй аж. Лассигийн тэднийг ажигласан 10 хоногийн хугацаанд араатнууд уулзаад хамтдаа ангуучлан хоолоо иддэг байсан ба тэдний уулзалт оройн 8 цагаас өглөөний 4 цаг хүртэл үргэлжилж байсан байна. Ласси энэ хоёр араатны өвөрмөц нөхөрлөлийг харуулсан зурагнуудыг авахдаа байгальд боломжгүй зүйл гэж байдаггүйг харуулахыг зорьсны дээр зарим нэгэн хүмүүст эерэг чиг хандлагын талаар ойлгуулахыг хичээжээ.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *