Өмнөд Якутын зураач Алексей Мосманы бүтээлүүд бусад зураачдын бүтээлээс үнэхээр ялгаатай. Учир нь Алексей зургуудаа өнгө өнгийн хагас үнэт чулуунуудаар “зурдаг”. Орос ээж, Герман аавын хүү Алексейн нүд унам гоёмсог зургуудын санаа байгалийн үзэсгэлэнгээс төрдөг бөгөөд өөрөө энэ тухайгаа “Намайг хүрээлэн буй үзэсгэлэнт байгаль бүтээлч байдалд маш ихээр нөлөөлдөг. Түүнийг заавал үнэт чулуугаар бүтээх шаардлагагүй ч гэлээ ингэж хийж байгаа …