Шинэ мэдээ

Лазераар бууддаг бугуйн цаг

James Bond-ын зохиолуудад гардаг зөгнөлийн төхөөрөмжүүд эхнээсээ бодит болж эхэлж байна. Лазер зэр зэвсгийн сонирхолтон Patrick Priebe “Bond-оос сэдэлтэй лазер бугуйн цаг”-ийг бүтээсэн нь зөгнөлийн хэрэгслүүдийн бодит хувилбаруудын нэг болжээ. Металл их бие, маш цэвэрхэн бүрхүүл бүхий карбон фибер нүүр, ЛЕД модуль, 1500 милливаттын лазер зэргээс бүрдэх энэ цагны бичлэгээс харахад лазер нь олон янзын материалыг богинохон хугацаанд шатаах чадалтай …

Хоёр нүүртэй, гурван нүдтэй муур 15 жил амьдарчээ

Frankenlouie хэмээх нэртэй хоёр нүүртэй муурыг төрөх үед малын эмч нар түүнийг хэдхэн хоног л амьдрах настай гэж үзэж байв. Хоёр нүүр, хоёр ам, хоёр хамар, гурван цэнхэр нүдтэй Frankenlouie муур хүн бүрийг гайхашруулсаар 15 жил амьдарсан байна. Өнгөрсөн долоо хоногт хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн энэ муурны эзэн Marty Stevens-ийн хэлснээр хоёр нүүртэй муурыг Массачусетс мужийн Умард Графтон дахь Tufts …

Ухаалаг гар утсаа 9 вольтын батерейгаар цэнэглэж болно

Бид бүгд ухаалаг гар утсанд дуртай. Гэвч бидний сэтгэлийг гонсойлгодог нэг зүйл байдаг нь батерейны цэнэг маш хурдан дуусдаг явдал байдаг. Ялангуяа хамгийн хэрэгтэй цагт гар утасны маань цэнэг дуусах шиг онцгүй зүйл үгүй. Kickstarter дээр Plan V компанит ажил явагдаж байгаа нь 9 вольтын батерейгаар ухаалаг гар утсыг цэнэглэх төхөөрөмжийн санхүүжилт цуглуулах ажил юм. Сиднейн Flintu пүүсийн энэ бяцхан …

Apple-ын сурталчилгаанууд дээр яагаад дандаа 9:41 гэсэн цаг заагддаг вэ?

Apple компаний хэвлэмэл болон телевизийн бүхий л сурталчилгаанууд дээр цаг нь дандаа 9:41 гэсэн цагийг зааж байдаг юм бол гэж бүгд гайхдаг. Гэхдээ шалтгаан нь үнэхээр энгийн, үүнд ямар нэгэн засгийн газрын нууц хуйвалдаан огтхон ч агуулагдаагүй. Анх 9:42 гэсэн цагийг харуулдаг байсан нь 2007 оны нэгэн өглөө Steve Jobs анхны iPhone гар утсаа танилцуулсан цаг юм. Илүү нарийвчлан өгүүлбэл, …

НАСА-гаас бидэнд өгсөн өдөр тутмын шилдэг 10 технологи

Хэрвээ та НАСА хэнд хэрэгтэй юм бэ гэж бодож байгаа бол та буруу бодож байна гэсэн үг. НАСА бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг маш олон технологийг бүтээсэн юм. Энд бид АНУ-ын засгийн газрын агентлаг болох НАСА /National Aeronautics and Space Administration/-гийн бүтээснээр бид өдөр тутмынхаа амьдралд хэрэглэдэг шилдэг 10 технологийн жагсаалтыг бэлтгэлээ. Сонирхол татсан нийтлэл болсон гэж итгэж байна. 10. …

Epsilon Bootis + Epsilon Sagittarii хэмээх хачирхалтай гуталнууд

Загварын ертөнцийнхөн ихэнхдээ бидэнд алмайрлыг авчирдаг. Тэдний төлөөлөл болсон Epsilon Bootis + Epsilon Sagittarii хэмээх үнэхээр хачирхалтай загвартай гуталнуудын зургуудыг хүргэж байна. Josh Gleyfano-гийн авсан эдгээр зургуудад Вьетнамаас гаралтай ч Нью Йорк хотод амьдардаг загвар зохион бүтээгч Long Tran-ы хавар зуны коллекцийг харуулжээ. Дэлхийн хүүхнүүд хувцас загварын чиг хандлагад ихээхэн ач холбогдол өгдөг болсон өнөө цагт хэзээ нэгэн өдөр эдгээр …

Chris Maynard-ын шувууны өдөн дээрх уран нарийн сийлбэр

12 настайгаасаа эхлэн өдөөр бүтээл туурвил хийх ажлаа эхэлсэн ч дөнгөж 2010 оноос бүтээлээ олон нийтэд дэлгэн үзүүлж эхэлсэн зураач Chris Maynard-ын гайхамшигтай бүтээлүүдийг сонирхуулъя. Маш жижиг мэс заслын хутга, хайч, хямсаа болон томруулдаг шил ашиглан бүтээлээ хийдэг тэрбээр үнэхээр нарийн чимхлүүр хөдөлмөр, цаг завыг зарцуулснаар эдгээр бүтээлүүдээ хийдэг байна. Дашрамд дурдахад Chris зөвхөн унасан өд ашигладаг учир шувуудыг гэмтээх …

Алдартнуудын нэр болон хөрөг зургийн холимог

Дараах өвөрмөц төслийг бүтээгч Шведийн зураач Kalle Mattsson нь Стокгольм хотод амьдардаг бөгөөд 35 настай. Тэрбээр алдартнуудын нэр болон хөрөг зургуудаар тоглосон гайхмаар хоршил бүтээлээ “Buffalo Bill Gates” хэмээн нэрлэсэн байна. Энэхүү цувралынхаа тухайд Mattsson “Энэ бүдүүн баараг зургууд нь бүгд миний алдаа юм. Би юу бодож байснаа мэдэхгүй байна. Дахин ийм зүйл болохгүй. Эсвэл магадгүй болж ч болох юм. …

Гар утсан дээрх зураг ба бодит амьдралын нийлэмж

Dourlen Francois нь Францын түүхийн ухааны профессор гэдгээсээ гадна гэрэл зурагт дурладаг нэгэн. Түүний сүүлийн үеийн уран бүтээлүүдийн онцлог нь гар утсан дээрх зургийг бодит амьдрал дээрх үйл явдал, обьектын дүр зурагтай нэгтгэн нэгдмэл нэг зургийг бий болгосонд орших аж. Түүний энэ бүтээлүүдийн санаа нь цомгийн хавтасны зургийг хэн нэгний эсвэл ямар нэгэн зүйлтэй нэгтгэх байдлаар зураг авах аргаас үүдэлтэй …

“Гэртээ байгаа эмэгтэйчүүд” гэрэл зургийн төсөл

Бруклины гэрэл зурагчин Ji Yeo нь “Beauty Recovery Room” гэрэл зургийн төслөөрөө алдартай. Тэрээр гоо сайхан гэдэг нь хүний уугуул мөн чанартай нэгдмэл зүйл бөгөөд хүмүүс сэтгэлзүйн хямрал, самуурлын үедээ хамгийн хүнд хэцүү нөхцөл байдалд, нийгмийн хориг дотор тэрхүү хоригуудыг эвдэн байж тэр ч бүү хэл үхэлтэй нүүр тулан байж гоо сайхныг эрэлхийлдэг гэж үздэг. Олон улсын хэмжээний алдартай сэтгүүлүүдэд …

Гэрийнхээ ханыг чимэглэх гайхалтай бүтээлч санаанууд

Хүний сэтгэл санаа, амьдралын чанарт орчны нөлөө багагүй байдаг. Тодруулбал орон гэр, албан тасалгааны дотоод засал, чимэглэл хүний сэтгэл санаанд онцгой нөлөөтэй. Мөн байнгын оршин амьдардаг, ихэнх цагаа өнгөрүүлдэг орчныг үе үе сольж байх нь сэтгэл санаанд өөрчлөлт, сэргэлтийг авчирдаг. Гэвч гэрийнхээ болон ажлынхаа өрөөний ханыг байн байн өөрчлөх нь тийм ч амар зүйл биш. Гэхдээ хямд төсөр аргаар, гарын …

2014 оны хамгийн алдартай, түгээмэл хийгдсэн шивээснүүд

Анх нийгэмд эзлэх байр суурь, зэрэг дэвийн илэрхийлэл байдлаас гадна гоёл чимэглэлийн зориулалтаар хэрэглэгдэж байсан шивээс нь өдгөө хувь хүний үзэл санааны илэрхийлэл, гоо сайхан, гоёл чимэглэлийн зориулалтаар хийгдэх болсон. Том жижиг янз бүрийн хэлбэр хэмжээ, билэгдэл бүхий шивээснүүд хийлгэгчдийн тоо өдрөөс өдөрт олшрох болсноор барахгүй 3D, сюрреалист гэх мэт бусдаас өвөрмөц, бусдаас онцгой шивээс хийлгэхийг хүсэгчид ч олон болжээ. …

Мэргэжлийн мэт гэрэл зураг авахад туслах 9 энгийн арга

Энгийн нэгэн гэрэл зургийг гайхалтай урлагийн бүтээл болгон хувиргах аргуудыг гэрэл зургийн хорхойтнууд нээсээр байна. The Cooperative of Photography онлайн сэтгүүл гэрэл зургуудыг чинь илүү сайн болгох 7 энгийн аргыг танилцуулсан бөгөөд үүнд ямар нэгэн үнэтэй, чадалтай тоног төхөөрөмж шаардлагагүй юм. Ийм амархан юм уу гэмээр аргуудыг хэрэглээд яг л мэргэжлийн хүн шиг зураг авахад суралцаарай. 1. Зураг авах нөхцлөө …

Хамгийн гайхалтай, хамгийн икстрийм цасны хөлгүүд

Өвлийн улирал болоход зам их хальтиргаатай болж, бас их цасанд дарагддаг учир олон хүн машинаа унахаас татгалзахад хүрдэг. Цас мөс нь өвлийн аялагчдын хувьд нэг ёсны дайсан болдог. Гэхдээ цасны машинаас эхлээд цасны мотоциклтнуудын хувьд бол харин ч цас мөс ихтэй байх тусмаа гайхалтай байдаг. Антарктикын цасны ачааны машинаас эхлээд Аляскын галт тэрэг хүртэлх дараах тээврийн хэрэгслүүд нь цас мөсний …

1...1,4151,4161,417...2,067Хуудас 1,416 - 2,067

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох

Нарны зураг [7 фото]

Хүн төрөлхтөнийг дулаан илчээрээ ээж, өглөөнөөс үдшийн бүрий хүртэл гэрэл гэгээгээ бидэнд хайрладаг Нар …