Илүү “уян хатан” тархитай байхын тулд бид тархиа байнга ажиллуулж байх хэрэгтэй болдог. Яаж? Танд танилцуулж буй эдгээр аргыг бүгдийг нь хэрэглэх гэж зүдэрсний хэрэггүй, зарим нэгийг буюу 1, 2, 3, 6 болон 11 дугаарт байгаа зөвлөмжийг дагахад л хангалттай.
1. Толь бичиг
Харилцан ярилцагчаа ацан шалаанд оруулах сайхан байдаг уу? Тэгвэл үгийн сан танд тус болно шүү. Хүмүүсийн үгийн сан 4000 үгээр эргэлддэг. Нэгдүгээр ангийн хүүхдийн үгийн сан 2000, их сургууль дүүргэсэн дээд боловсролтой хүмүүс 10,000 үгийн сантай байдаг. Эрудитуудын үгийн сан 50,000-аар эргэлддэг бол Пушкиний толь бичиг 20,000-аар тоологдсон байна. Лениний үгийн сан 37,000 байдаг бол таны үгийн сан хэдэд эргэлдэх бол?
2. Биеийн ачаалал
Биеийн тамираар хичээллэхэд бүх биеийн цусан хангамж сайжирна. Үүнд тархи ч мөн хамаарна. Спорт танхимд спортоор хичээллэх ч юм уу, гүйлтээр хичээллэхэд юуны түрүүнд тархины үйл ажиллагаа сайжирч байгааг судалгаагаар тогтоожээ.
3. Зүүн гарын идэвхтэй үйл ажиллагаа
Хэвийн зүйлийг этгээд байдлаар гүйцэтгээрэй. Хэрвээ та баруун гараар бүх зүйлээ хийдэг бол зүүн гараараа шүдээ угаах, гэрлээ унтрааж болно. Ингэснээр “автомат үйлдэл”-ийг зогсоож тархийг удирдаж эхэлж байгаа нь тэр.
4. Уншлага
Уран зохиолын ч юм уу, шинжлэх ухааны сэдэвтэй ном уншиж болно. Мэдэхийг хүсч байвч нэг л зориг хүрэхгүй байсан зүйлээ барьж авч уншвал илүү үр дүнд хүрнэ. Бидэнд заяагаагүй амьдралаар амьдарч үзэх нэг завшаан юм шүү.
5. Шинэ хоол
Шинэ хоол хийж өөр амтыг мэдрээрэй. Хэрвээ шинэ хоол хийх цаг зав байхгүй ч юм уу, дургүй бол шинэ хоол захиалгаар амталж болохыг мартаж болохгүй.
6. Үгийн сүлжээ
Таны тархийг байнга ажиллуулахаас гадна цагийг зугаатай өнгөрөөх боломж. Хэрвээ үзэг балтай зууралдахаас дургүй хүрээд байвал ухаалаг утсан дээрээ аппликейшн татаад л суулгачих.
7. Сэтгэх бодох бодлогууд
Сонирхолтой сэтгэн бодох бодлогууд ямар ч хэцүү байсан ард нь гарч хариуг нь олох сайхан. Бүтэн цаг өнгөрөөд байхад ямар ч гаргалгаа гаргаж чадахгүй байх вий гэж бодож байна уу? Хэрвээ тархиа байнга ажиллуулаад байсан бол юу гэж ийм юм болох вэ дээ.
8. Гадаад хэл
Гадаад хэл үзэхэд өөрийн хэлийг илүү мэдэж, үгийн сангаа нэмэгдүүлэхээс гадна харилцааны “арга”-д суралцах болно.
9. Моцартын нөлөө
Моцартын уран бүтээл болон бусад сонгодог уран бүтээлүүд хүний оюун ухаанд сайнаар нөлөөлдөг, хүний математикийн сэтгэн бодох чадварыг дээшлүүлдэг байна.
10. Үзэг, тэмдэглэлийн дэвтэр
Санаанд орсон төлөвлөгөө, санаагаа тэмдэглэлийн дэвтэр бичээд л бай. Эдгээр зүйлийг биелүүлэх цаг ирнэ. Хийх ажил тань эмх цэгцэнд орж, мартамхай зан чинь алга болно.
11. Согтууруулах төрлийн ундааны хэрэглээг багасгах
Беларусь, Молдав, Литви, Орос, Украйн, Чех зэрэг орнууд согтууруулах төрлийн ундааны хэрэглээгээр дээгүүр бичигддэг. Багахан хэмжээгээр ууж сурах ёстой. Их хэмжээгээр хэрэглэх тохиолдолд эрүүл мэндэд хортойг бүү март.
12. Бие биенээ хайрла
Хайртай хүмүүс хайрын ажил хийхэд зөвхөн гармон нэмэгдэж сэтгэл сэргэдэггүй бололтой, хүний оюун ухааны чадамж нэмэгддэгийг тогтоожээ.
13. ТВ шоу үзэхээ зогсоо
Дээр дурьдсан зөвлөмжүүдийг хийх цаг олдохгүй байна уу? Нэг арга бий. Телевизороо гаргаж хая, хэрвээ чадахгүй бол ядаж ТВ шоу үзэхээ боль.
14. Шинэ зүйлд суралц
Ямар нэгэн тодорхой салбарт амжилт гаргаж буй хүмүүс тал бүрийн авьяастай байдаг нь тогтоогджээ. Хэрвээ та вэб-дизайны салбарт ажилладаг бол гар урлалаар хичээллэж өөрийн уран бүтээлийн цар хүрээгээр нэмэхээс гадна тархи тань амарна.
З2чиd
2015/09/12 at 18:00
Nice
Нэргүйн Тэмүлүн
2015/09/13 at 02:13
Nasanburmaa Prms ingul martah chn arai ggu bolhim bolwuu ?
Зочин
2015/09/29 at 00:05
Vneheer sonirholtoi yum bn turshaad vznee