Шар нунтагийн тухай Буурлууд ийн айлдав.

0

Шар нунтагийн тухай Буурлууд ийн айлдав.

Амар амгалан байцгаана уу?
 
Цөмийн хэмээх тодотголтой шар нунтаг, атомын цахилгаан станц, цөмийн хаягдал, уран боловсруулах, олборлолт гэх мэт үгсүүд бидний танил болон өдөр тутам хэрэглэгддэг үг болжээ. Орчин цагийн хөгжлийн гарц хэмээн үзэн нэгэн хэсэг нь баярлаж байхад нөгөө хэсэг нь эсэргүүцэн, зарим нь маньд ямар хамаа байна гэх ажээ. Иймээс би Дээдсүүдээс энэ тухай тусгайчлан асууж сонирхсонюм. Энэхүү яриаг доор сийрүүлэн бичье. Энэхүү яриаг бид хоёр Бууралтай уулзан тус бүрээр нь яриулсан бөгөөд тэд Газарч Эр Дэмийн Буурлууд юм. 

 

Бидний Уран гэж нэршин, цөмийн хэмээн тодотгон буй энэ аюулт бодис нь хүний махан биеэр барахгүй СҮНСЭН биед ч нөлөөлөн устгах учрыг ухуулан таниулж биднээр өөрсдөөр маань баталгаажуулан шинжүүлээд хэлсэн нь:
Одоо ухав уу, за энэ тухай өвгөн би хэлье. Энийг өвгөд бид Эрчмийн давс гэж нэрийддэг.

 

Эрчмийн давсанд аливаа эрчмээр үйлчлэхэд тогтворгүй байдалд орж өөрийн дотоод эрчмээ алдаж хувьсамтгай шинж үзүүлнэ. Энэ нь нарны гэрэлд идэвхтэй бөгөөд нарнаас тусдаа газар идэвхгүй. Өөрөөр хэлбэл хөрсөн дороо аюулгүй хөрсөн дээр гараад ирэхлээр аюултай ингэхдээ нэг учир бий.

 

Хэрэв гаргаж эрэн ямар нэг байдлаар идэвхижүүлэн хэрэглээд үйлчилчихээд хөрсөн дор булчихвал идэвхтэй хэвээр байдаг. Эрчмээ байнга ялгаруулна.

 

Иймд энэ эрчмийн давс гэдэг бодис нь ямар учиртай яагаад үүсчихсэн юм бэ? гэдгээс эхлэх байх. 

 

Эх дэлхий гэдэг гариг нь Чийг, Тоос, Хий гурваас үүссэн. Чийг чийгийн анхны эх чийг болбоос ус, дангаараан ус ямар ч амтгүй, ямар ч үнэргүй, ямар ч шингэн төлөвгүй, урсахгүй гэсэн үг. Агаар мандалд тогтдог ус уурнаас ч ондооших тэрийг юу гэж нэрийддэг билээ дээ. Шингэн төлөвт байхгүй ус.

 

Аянгат: Тэр чинь ямар ус байдаг билээ дээ?

 

Буурал: Цан гэж нэрийдээд байдаг, За та нар юу гэж нэрийдээд байдаг билээ дээ.

 

Аянгат: Мөс

 

Буурал: Тэрэнд чинь агаар, тоос ч байгаа.

 

Э: Устөрөгчийг хэлж байна уу?

 

Буурал: За наадах чинь харин дөхөх байх. Агаартай холилдохоороо шингэн төлөвт буучихаад байдаг. Өөрөө агаар мандалд байдаг. Энэ бол анхдагч ус юм. За чингэтэл хийн анхдагч юу вэ? гэвэл хөнгөн оршиж чадахуйн оройн туйл, бүхий л анхны байдлыг задлагч, зэв үүсгэгч, усыг бодижуулагч, хүнийг амьсгалуулагч нэг зүйл байдаг. 

 

Аянгат: Хүчилтөрөгч.

 

Буурал: Чингэтэл шорооны эх сурвалж нь хэрэгтэй биздээ. Эрчимт бөөмсийн нэгдэл, хатуу төлөвийн оройн дээд, хамгийн хүнд оршихуй, гялбаан хуримтлал, гэрлийн нэгдэл, огторгуйн шороо энэ зүйл байдаг юм. Энэ ч өөртөө чийг болоод хийг агуулж байгаа гэхдээ эх шинж чанараараа анхдагч шороодтой арван хурууны зургаан хуруу адилхан.

 

Эхлээд та нарт ойлгуулах гээд байна эх сурвалж хорвоо дэлхийн тогтоцыг нь.

 

Энэхүү бодист шороо нь эрчим түгжигчээр оршиж байгаа юм. Одоо та нарт хорвоо дэлхийг үүсгэж үзүүлэх гээд байна шүү дээ, тэгэхээр энэ бодис байх юм, шорооны эцэг нь.

 

Аянгат: Шорооны эцэг нь юм уу?

 

Буурал: Язгуур эцэг нь, эрчим түгжигч чингэхлээр хорвоо дэлхий яаж үүсэв ээ гэвэл эрчим түгжигч давсанд анхдагч нягт төлөвт нь хийн төлөв очин наалдаж, усан төлөв очин наалдсанаар мөнхийн эргэлтийн холбоо үүсэж байгаа юм. Энэ нь мөнхийн тойргийг үүсгэж өөртөө аливааг татна. Татан татан эргэлдэхдээ идэвхжилт байдалдаа галан хэмийг үүсгэж байгаа юм. 

 

Бүхнийг татагч гал ханаад ирэхдээ гадна талдаа хатуу эрдсүүдийг агуулж, агуулан агуулан явсаар ханамжит байдалдаа ирэхлээрэй усан төлөвийг агуулж, яван яван ханасаар агаар мандалд хийн төлөвөөн олоод ханасан цагтаа дэлхий болон тогтсон юм. Өөрөөр хэлбэл анхны гурван зүйл ингээд мөргөлдөөд мөнхийн эргэлтийг үүсгэчихсэн. Энэ нь аливаа зүйлийг биедээ шингээн шингээж яваад байна. Чингээд галан төлөв агуулагдаад, байван төлөв агуулагдаад, шороон төлөв агуулагдаад, хөрсөн төлөв агуулагдаад, усан төлөв агуулагдаад, агаар төлөв агуулагдаж дэлхий гэдэг гариг бүтэж байгаа юм. Гадна талдаа хий, тэгээд ус, шороо нь шороо болоод хөрсүүд оршдог.

 

Д: Тэгээд гал бил үү?

 

У: Байван, тэгээд галан төлөв, тэгээд эх төлөв оршиж байгаа юм. За чингэхлээр энэ нь байх ёстой жам ёсны байршил нь болж байгаа юм.

 

Ухав уу? Энд долоон үе байна уу? Энэ нь эх дэлхийн долоон хүрдний хэсэг болж байгаа юм. Ухчихсан уу?

 

Чингэтэл хөрс дэлхийг бүрэлдүүлэгч, шороон эхийг нөхцөлдүүлэгч нь анхны язгуураасаа хувьссан язгуур хүртэл амьд биесээс үүссэнээсээ огторгуйн биесээсээ үүссэнээсээ холилдон сүлэлдэн оршдог. Хүний биес, амьтны биес үүсдэг нь хөрс гэж нэрийддэг тэр өнгөн давхрага. Өөрөөр хэлбэл сүнсэн бие тээж явж байгаад ялзарч үгүйрээд шороон төлөвт шингэсэн тэдгээр зүйлс болж байгаа юм. Тэдгээр хөрс гээч нь байх нөхцөлд амьд биет агаар мандалаан амьсгалаад амь биеэ залгуулаад яваад байх боломжтой. Энэ нь эх дэлхийн хатуу ширүүн шороон төлөвүүдийг хамгаалагч орон зай болж оршиж байдаг юм.

 

Тэгэхээр өвгөд, өтгөс чинь өөрсдийн биеэр хөрсөн төлөвийг үүсгээд өлчир балчир үрсүүдээ хамгаалаж оршдог гэсэн үг. Энэ нь үр удмаа хамгаалахын тулд өөрийн биеэ ялзмагшуулан хөрс болж ирээдүйн хүүхдээ эх дэлхийд оршоож байдаг юм. Жам нь энэ юм. Чингэтэл энэн дор байршдаг шороо гэж нэрийдээд байгаа эх дэлхийн язгуур гарвалтад элдэв бодисыг гаргаад ирвэл хөрс гээчээс ондоо агаар, энэ чинь агаар мандалд нөлөөлөөд эргүүлэн нарны элчээр ууршсан агаар хүний амьсгалах орон зайг бүрэлдүүлж байдаг юм.

 

Ухав уу?

 

Чингэтэл энэнээс ондоо энэ чинь агаар мандал бас нар нь ээгээд эргүүлээд гаргахад ондоошсон шинжтэй агаар мандалууд үүснэ биз дээ. Энэ нь амьд биетэд хортой болоод биеийг нь мөхөөгч болгоод ирдэг юм. Эрчим биет нь ухчихав уу?

 

За хорвоогийн энэ зүй тогтол байжээ. Чингэтэл заавал энийг нь онцгойлоод язгуур шороогоор яагаад наадаж болохгүйг өгүүлээд байна гэхлээр хэрвээ энэ шороонд нь наран элч нөлөөлөх юм бол агаар мандалд эдгээр язгуур хэсэг хийн төлөвт оршоогоод дэгдэмхий болж ирнэ. Ингээд агаар мандалын орон зайд энэ бүрэлдээд ирэхэд үүнийг шүүгч тунгаагч амьд биетэн үгүй. Өөрөөр хэлбэл эргэлтэд оруулах зүйл ховордоод ирэх юм. 

 

Өөрөөр хэлбэл энээс гарах хоронд тэсвэртэй ургамал байхгүй. Энэнээс гарах агаарт тэсвэртэй амьтан байхгүй, энэ давсаар хооллогч шавьж тэргүүтэн байхгүй, бичил биетэн нь байхгүй, хар сүнс хүртэл энэ эрчмийг нь биедээ тээгээд тогтоогоод тогтвортой хэмэнд нь оруулж чаддаггүй, чингэснээрэй хөрсөн давхрага тэр чигтээ үгүй болдог. Аажмаар, аажим аажмаар үйлчилнэ. Түлэнхий шинж чанартай юм даа. Хөрсийг ч түлдэг юм. Өөрөөр хэлбэл амьд бодьгалын орон зайд оршдог. Хөрс гэдэг чинь амьд биесийн цогцос тийм биз дээ. Тэрийг эвдчихдэг чингэхлээр амьд биетэнд нь ч нөлөөлчихдөг. Ухчихав уу?

 

Чингэхээр энийг яагаад эрчмийн давс гэж нэрийдэв гэвэл энэ нь хөрсөн дороо байгалдаан байхдаан энд оршиж байнаа гэж бодий тэгвэл нарны гэрлээс хөрсөн давхрага чинь өөртөө шингээгээд энэнд өгөхөд энэ өөрөө байнгийн чоожлогчийг хийж байдаг. Энэ чоожлогчийн үр дүнд наран гэрэл нь дэлхийг эргүүлэх боломжтой болж байдаг.

 

Э: Тэгэхлээр дэлхий эргэхдээ энэ цоожлогчийн үр дүнгээр эргэж байна гэсэн үг үү?

 

Буурал: Тиймээ

 

Хэрэв зээ энэ тогтмол орон зайнууд эвдэрчихвэл дэлхийн тэнхлэг өөрчлөгдчихдөг юм. Орон зайн эргэлтүүд өөрчлөгдөөд дэлхий наран тойрох орон зайгаас алсагдаад байх шинж чанартай. Ийм л үүрэг зориулалтаар энэ шороо нь оршиж байгаа юм. Эрчмийн цоожлогч болох учиг энэ юм. Мөн энэ эрчмийн цоожлогч нь өөрөө төв рүү татах эрчмийн нэгжид урсгалаар цөмийг тэтгэгч болно. Дэлхийн тархийг тэтгэгч эрчим болж байдаг. Ухав уу? 

 

Өөрөөр хэлбэл энд бага багийн цөмд татагдах хүч эрчмээн өгч явдаг. Ингэснээр дэлхийн төвөө халаах чадвар түүнийг дэлхийн татах хүч байнга тогтмол байдалд байгаад байгаа юм.

 

Ухчихав уу? Энэд нөлөөлчихөөр цөмд нөлөөлөх эрчмийн үйлчлэл дутагдаад ирнэ. Тэгэхлээр дэлхийн татах чадвар төдийгөөр хорогдоноо гэсэн учиртай. Татах чадвар нь хорогдоно гэдэг чинь сарнаасаа алслагдах орон зайтай болно гэсэн үг. Сарнаас алслагдвал гадаргад байгаа үржилт амьтдын хувьд үржихүйн хүрдний дутагдалд орж хорогдох тоонд хувьсанаа гэсэн учигтай. За ухчихав уу?

 

Энэ бол урт хугацааны үйл явдал. Тэгвэл дэлхийн хувьд богино хугацаанд юу болдог юм бэ? Давсан дах эрчим нь гурван гаригт нар ээснээр суларч эхэлдэг. Хэрвээ хөрснөөс нь энэхүү эрчимт шороог суллан ил гаргаад хаявал говийн нараар тооцож үзнэ. Зуны ид үеийн халалтаар тооцоход гурван гариг нөлөөлснөөр энэ эрчмийн давсыг суллаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл та нарын ямар ч аюулгүй гээд байгаа нунтаг шар шороог хэлж байна.

 

Хүйтрэлтийн үед бага зэрэг саармагжив ч цаг хугацаа ахих тусам өөрөөсөө гаргах эрчим нь арвин болоод байдаг. Нэг чөлөөлөлт явагдаад эхэлбэл байнгын чөлөөлөлт явагдаад эрчимээ байнга үйлдвэрлэх шинж чанартай ингэснээр энэ шорооны идэвхжилт хүний биед хор хөнөөл мэдрэгдэх төвшин нь таван жилийн дараа гарч ирдэг. Таван жил уйгагүй амьсгалснаар энийг мэдэрч болно. Энд юу нөлөөлөхөв гэхлээр хамрын хөндийн салст бүрхэвч гэмтэнэ. Уушигны салстууд чинь гэмтэнэ, бүгд түлэгдэнэ, арьс чинь наранд мэдрэг болно, аливаа тоосжилтонд бие чинь мэдрэг болно, эрчим бие чинь хугас төөний зайтай оршино, хугасын зайд эрчим бие чинь оршино.

 

Ухчихав уу?

 

М: Эрчим бие сарних нь байна ш дээ, задраад эхлэнэ?

 

Буурал: Задраад эхлэнэ.

 

Соронзон оронд үйлчлэх үндэс хүрдийг чинь гэмтээчихдэг юм. Байнга идсээр байгаад эрчмээрээ энэтэй ойрхон байгаад байвал үндэс хүрд хамгийн түрүүнд гэмтчихдэг. Чингэхлээрэй өөрийгөө хамгаалах дархлаа эрчим бие чинь хумигдаад яваад байдаг. Чингэснээр эдий ойрхон болчихно, чингэвэл бусдийн идэш болох нь амархан болноо, бусад өвчлөлүүд арвинтай болно. Ийм л нөлөөлөл болно доо. 

 

Зөвхөн давсных нь хувьд ярьж байна таван жилийн дараа хөрсөн дээр ил гарсны дараа үйлчлэл үзүүлдэг. Энэ нь холилдсон хөрсөн дээр ургамал ургалаа гэж сэтгэ юу. Ургамал нь доорх эрчим нь дээрх эрчимтэй сүлэлдүүлэн өөрийн биеийг бүрэлдүүлэгч амьд бодьгал. Чингэтэл маш их эрчимлэг зүйл түүний ургалтыг өсгөнө. Өөрөөр хэлбэл энэ байгаа газар ургамал сайн ургана гэсэн үг. Чингэтэл түүгээр хоологчийн хувьд уурагт бие дотор задрал явагдчихдаг. Эрчимт, хэтийд эрчимт ургамал учраас ингэснээрэй халуун цустан амьтны хувьд тэр ургамлаар хооллохын аргагүй болно. Хооллосон нь ходоод гэдэсний үрэвсэл, шархлааны үндэстэй болж байгаа юм. Цаашлаад удаан хугацаагаар хооллосноор үржихүйн эрхтэнүүд гажигсаж хүрдний гажигтай хүүхдүүд зүүн талын хүрдүүд гажигтай хүүхдүүд төрнө. Өөрөөр хэлбэл баруун талынх нь хүрднээс зүүн талын хүрд нь жижгээр төрнө. Баруун талынх нь хоёр хуруу хүрдтэй байхад зүүн талынх нь нэг хуруу хүрдтэй хүүхдүүд төрнө.

 

Чингэхлээр хэвийн ажиллагаатай хүнээс онцгойроод ирнэ. Бие султай өвчлөмтгий цаашлаад заяагч хүрдний гажгууд буюу ургацгууд үүсээд ирнэ. Өөрөөр хэлбэл 108 тогтмол хэв шинжиндээ гол хүрднүүд нь оршихоо байгаад 108-аас олон тоотой оршчихдог. 

 

Эрчмийг сүлэлдүүлж биеэ тогтоохын тулд, ингэснээр биед илүү гар хөл ургах гавлын бүтэц өөрчлөгдөх, ясны бүтэц өөрчлөгдөх, тогтмол бус шинжүүд илэрчихдэг. Өөрөөр хэлбэл удамшлын тэнцвэрт орж чадахгүй тэдгээр гаж хөгжлүүд нь удамших чадваргүй тэнцвэргүй савлагаанд удамшлын дохионуудыг илэрүүлээд байдаг юм. Язгуураасаа үр ондоошноо гэсэн үг.

 

Энэ нь эцэг эхээсээ эрс өөр болно. Цаашлаад эрс ондоо хүүхдүүдийг төрүүлнэ. Ингэснээрээ тэр махан бодьгалын хувьд мөхөл гэдэг рүүгээ маш хурдтайгаар алхчихна. Энэ нь болбоос хоёр жарны дараа илрэх үзэгдэл шүү. Хөрсөн дээр энэ эрчим давс нөлөөлсний дараах.

 

Одоо илрээд эхэлсэн нь мал өвчилж буй.

 

Буурал: Богино настай амьтан хонь, нохой зэрэгтний хувьд бол гурван үе нь хангалттай, хүний хувьд гурван үе нь хоёр жаран байна шүү дээ. Тэгэхээр ан амьтанд эхэлж илэрнээ богино настаныхаа хувьд. Гурван үед л илэрдэг юм. Энэ давсны гажиг удамшилд. Ухав уу? 

 

Тэгэхээр хулганы хувьд гурван жилийн дотор илэрнэ гэсэн утгатай, зүгээр энэ шороон дээр өвсийг нь идүүлээд амьдралыг нь ажиллуулаад үзэхэд гуравдах буюу ач нь эсвэл гуч нь гажигтай төрөх нь баталгаатай. Та нар өөрсдөө гурван жилийн дотор хийгээд үзэж болноо. Энэнээс ганц халбага байхад л болноо давсжилтын хувьд наранд тавиад хулгана тэжээгээд үз. За ийм зүйлийн тухай л ярина даа. Өөр юу ярихав.

 

Эрчмийн хувьд энийг хар сүнс боловсруулж эрчмийг нь сорж чаддаггүй юмаа. Хэт идэвхт эрчимтэй тиймээс энэ дээр хар сүнс тогтох боломжгүй чингэлээ гээд хар сүнсний эсрэг үүнийг ашиглах авбаас өөрийгөө хорлох аюултай. Бөөгийн түүхэнд энийг хар сүнсний төлөө ашиглах гэж оролдож түмэн хүний аминд хүрсэнээр түүх зогссон явдал байдаг. Чингэхдээ үйл явдлыг хурдасгахын тулд энд өөрийн сүнсэн эрчмээр энэд үйлчилснээр нэг жарны дотор бүхий л үйл явдлыг нь ажисан. Ухчихав уу? 

 

Энэ рүү бөөгийн эрчмээр үйлчлэхэд тухайн үйлдэл шинжлэх ухааны үндэстэй үйлчлэхтэй яг адилхан урлал явагдана. Задаргаа явагдчихна. Эрчмийн задаргаа маш хурдтай явагдана. Шууд дэлбэлж болноо энийг. Бөөгөөр үйлчлээд та дөрөв л өнөөдөр ч энийг дэлбэлээд Улаанбаатар хотоо сөнөөж болно. Та дөрөвийн хүч хангалттай энд үйлчилэхэд. Ухав уу?

 

Өөрөө хохиролттой өөрийн чинь махбодь энд үйлчилж байгаад үхэх аюултай учир үүгээр бөө бид оролддоггүй ээ. Мөн энэний идэвхжил нь нэг тавигдчихсан бол зогсооход маш бэрх тэр эрчмийн сулрал идэвхтэй явагдаж явагдаж өөрөө хоосрохын орон зайд зогсдог учир маш гүнд л булаж тухайн орчлонгоос салахаас өөр аргагүй байдаг. 

 

Аянгат: Хэдэн километрт булна гээд яриад байгаа билээ 

 

Э: Ер нь 2, 3 километртээс доош нь булахгүй бол идэвхжсэн их цацрагтай байгаа.

 

Буурал: Тэгээд тэрийг чинь өөртөө эрчим сорогч давслаг орон зайд булахгүй бол хөрсөн дээр маш хурдан ил гараад ирдэг. Давслагийн хувьд хоолны давс биш ээ хужирын давсыг ярьж байна.

 

Аянгат: Гэтэл энэнийг миний сонссоноор говьд булах гээд байгаа биздээ.

 

Э: Манайд яг булна барина гэснийг мэдэхгүй байна. Интернэтээр цуураад байгаа болохоос биш.

 

Буурал: Хэрвээ булах аваас, говьд булах нь хамгийн эрсдэлтэй учир нь нарны үйлчлэл хамгийн их байдаг бүсэд булсан нь тэрхэн эрчмийн давсны идэвхжлийг улам эрчимжүүлнэ. Булах аваас мөслөг давхрагатай орон зайд булсан нь хамаагүй аюулгүй.

 

Э: Мөслөг тэгээд тогтвортой байхгүй л бол газар хөдөлт мөлдөлт болвол эргээд гараад ирнэ л дээ.

 

Аянгат: Гэтэл энэнийг чинь манайхан авч булна л гээд л өөрсдөө боловсруулж гаргаж гадагшаа гаргана гэж яриад байгаа биздээ. 

 

Э: Одоо энэ бол шороогоороо байгаа. Энээс уран гэдгийг нь ялгаад тэр шар нунтаг болгон гаргана гээд байгаа.

 

Буурал:Чингэчихвэл хөх толботны хувьд гурван жилийн дараа хөрс дэлхийгээс арчигданаа. Хангалттай та нар тэнэг ээ. Машинаа ч хучихгүй давхидаг та нар энэнийг арчилж дийлэхгүй ээ. Ухав уу? 

 

Нэг хүний хариуцлага алдсаны уршигаар хангалттай салхилаг орон зайд оршдог та нар гурван жилийн дотор бүгд энэ шар нунтаг гээчээрээ амьсгалаад хамрын болоод уушигны бүрхэвчийн үрэвслээр уушигны хорт хавдраар өөд болцгооноо тэр цагт өвгөд бид та нарын сүнсийг тоож авахгүй шүү. Эхнээсээ тэрүүгээр өвдөөд тухайн орон зайд малчин ардуудад нь илэрээд эхэлчихсэн маргахын аргагүй үр дүнтэй байгаа. 

 

Нэг халбагыг салхинд туулгачихад хангалттай нэг тогой мал түлэгдчихнээ.

 

Өөрөөр хэлбэл энийг чи бэлчээрт цацчихаа гурван жилийн дараа тэр бэлчээрт малласан бүх амьтаны уушиг нь хамартайгаа хоолойтойгоо юутайгаа түлэгдчихэнэ. Энэ хэмжээ хангалттай. Тэгэхээр эдий зүйлийн юмыг арчилж чадна гэж бодож байна уу? 

 

Тиймээс л ухах хэрэггүй хөх толботны хувьд арчилахад хэцүү гээд байгаа юм. Чийглэг орон зайд харьцангуй идэвхжил багатай байдаг шүү. Хуурайшилт, наршилт хоёр энэнийг бусад орноос илүү идэвхтэй болгох орон зай шүү. Чийгшилтэй оронд эрчимний түлэгдэлт харьцангуй бага явагддаг. 

 

Э: Уушигны түлэгдэлт бидний ярьдаг Радон хийнээс болж байна уу? Яг ямар элементээс болж түлэгдэж байна?

 

Буурал: Энэ чинь өөрөө нэг нарны үйлчлэлээр 36 өөр төрлийн хэм ялгаруулдаг шүү дээ. Түүнийх нь дээд хэмтэйгээр нь л түлчээд байгаа юм даа. 

 

Аянгат: 36-н хэм ялгадаг аа?

 

Буурал: Нэг нарны элчинд. Нарны элчээс өндөрөөр үйлчлэх юм бол түүнээс олонг ялгаруулж болноо. Бөөгийн эрчмээр бол 1456 эрчим ялгаруулсан. Өөрөөр хэлбэл 1456 янзын эрчим нэгэн зэрэг ялгарч болдог. 

 

Нарныхаар бол 36 хэм ялгана.

 

Бүх хүрдийг түлчихдэг юм аа. Хэсэг байж байгаад сүнсэн бие дээр ярьж өгий.

 

* * *

 

Буурал: За чингэхлээр хүрд гэдэг чинь өөрөө эрчим ялгаруулагч шүү дээ. Тэр өөрийнх нь эрчмийг давж орж ирсэн зүйлд л хэмхэрнэ үү гэхээс ижил зүйл болоод бага давтамжинд эвдрэхгүй. Гэвч хүн гэдэг бодьгал чинь өөрөө долоон төвшний эрчимэнд тэсвэртэй амьтан шүү дээ. Түүнээс ихдээд ирэхээр сүнсэн бие нь тэсвэргүй хар сүнс ч бай долоон төвшиндөө тэсвэртэй тэрнээс дээшихэд тэсвэргүй болчихдог. Онгодын хувьд давуу тал нь есөн төвшинд тэсвэртэй болдог. Өөрөөр хэлбэл оройн хүрдний долдугаар төвшингөөс чинь дээш хоёр үе орон зай буюу нарны эрчим хүчийг, нарны элч хэмийг даахуйц тэсвэртэй чингэснээрээ хүнээс давуу болчихож байгаа юм. Ухчихав уу?

 

Өөрөөр хэлбэл долоон давхрага үе эрчимийн хамгаалалтын орон зай оршиж байгаа юм. Энэ нь дэлхий дээр дэлхийн хөрст орчлондоо бол хангалттай чингэтэл уулын орой руу гарахаар эрчим нь өөрчлөгдөөд амьсгалах чадамжгүй болдог биздээ. Агаарын дутагдал, элдэв тархины саажилт гэдэг нь энэ хүрднүүд тэр орон зайг тэвчихгүй болохоороо нөгөө бодьгалын идэвхжүүлэх чадамжгүй болоод байгаа юм. 

 

Гэтэл энэ шороо чинь наранд үйлчилсэн гурван жилийн дараа энэ эрчим үүсэл чинь: 

 

1. Ийм эрчмийг та нар энэнийг тэвчинэ 

 

2. Энэ эрчмийг та нар бас тэвчинэ 

 

3. Энэ эрчмийг бас тэснэ 

 

4. Энэ эрчмийг бас тэсвэрлэж болохуйц 

 

5. Энэ эрчмийг бас тэсвэрлэж болохуйц 

 

6. Энэ эрчмийг бас тэсвэрлэж болохуйц 

 

7. Энэ эрчмийг бас ийм эрчимтэй гаргаад ирэнгүүт тэсвэрлэхийн аргагүй болгоод байгаа юм . ,,,,,, Тайлбар: Энд бидэнд зурж тайлбарлаж өгөв. Мөн өнгөөр будан сайтар ойлгуулав,,,,,,

 

За сүүлийн гурван төвшин эрчим дээр л хүний бие хямарч эхлэнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл эдгээр бүх хүрдүүд энэ эрчмийг тэсвэрлэхгүй болохоор гэмтэж эхлэнэ. Бүх заяагч хүрдүүд зэрэг гэмтэлд учирж байгаа юм. Ондоошсон эрчим үйлчлээд байхлаар чинь чингэтэл Онгод бид нар хоёрыг нь даанаа бас гэвч гуравдахыг нь бас даахгүй шүү дээ. 36 эрчим үйлчлээд байна. Онгодоос хэд дахин ондоошсон эрчим ухчихав уу. Чингэхлээр бид анагааж чадна гэж хуцаад яах юм. Хүнээс давуу хоёр эрчимтэйгээрээ хүний биеийг хоромын төдийд илааршуулж болох тэр заяагдмал чадварыг оллоо ч гэсэн биднээс давсан эрчимт үйлчлээр гэмтээгдсэн өвчлөлийг бид анагааж чадахгүй. Учир нь бид тийм хөгжлийн төвшинд очоогүй байгаа сүнсэн биетэнгүүд. 

 

Нарны дайтай үйлчилж байгаа нарнаас гарах эрчим лугаа үйлчилж байгаа тэр эрчмийн нөлөөг нарны ганц гялбаан төдий хэмтэй өвгөд бид дийлэхгүй ээ. Анагааж дийлэхгүй, саармагжуулж дийлэхгүй ухчихав уу. Тиймээс одоо оролдоод үхвэл хохь нь болоод хамтдаа мөхлийг л үзнэ дээ. Сүнсийг задлахад хангалттай хэмжээний амин хэмийг нь алдахад хангалттай хэмжээний эрчим үйлчилж өөрөөсөө л сүнс гэдэг чинь есөн төвшингөөсөө дээших эрчимд тэсвэргүй амьтан юм шүү дээ. Тиймээс сүнсний үхлийг чинь түүнээс арвидсан эрчмээр гаргаж устгадаг юм шүү дээ ухав уу. Энэний нөлөөлөлд гуравхан сүнс үлдэж чаднаа. Дэлхий дээр гэхдээ тэр чинь амьдрал үүсэхэд хангалттай олон сүнс биш шүү дээ. 

 

Аянгат: Ямар гурван сүнс үлдэж чадна гэж 

 

Буурал: Тэрийг хэлүүлж яахнав?

 

Аянгат: Сонин байна ш дээ тэр 

 

Буурал: Нарнаас ирсэн гурван сүнс оршиж чаднаа. Ухав уу . Наран хэмтэй тэд энэнийг тэсвэрлэж дийлнэ. Бусад нь дийлэхгүй ээ. Ямар ч зөн билэгтэн, ид шидтэн энэний идэвхжлийг зогсоож чадахгүй. Хэдэн мянган бөө нийлээд ч эрчмэн зохиолтоор давъя гээд саармагжуулж дийлэхгүй. Нэг идэвхжээд ил гарчихсан тохиолдолд. Өөрөөр хэлбэл хөрсөн гадарга дээр ирээд Хөх тэнгэр, Алтан нарыг үзчихсэн бол хүн заяаны хувьд уучлаарай болж байгаа юм. 

 

Аянгат: Ухлаа, тиймдээ нарны гурван сүнс л бий энд.

 

Э: Урд нь 50 хэдэн оноос эхлээд цөмийн бөмбөгийн туршилт, цөмийн станцын ослын улмаас дэлхий даяар тархсан байгаа ш дээ тэрийг саармагжуулах арга байдаг юм уу? 

 

Буурал:Саармагжуулах арга бол байна. Зогсоох арга алга. Саармагжуулах арга давс байна. Хужрын давс. Хужрын давсны орчинд энэ харьцангүй саармаг удааширсан хэм шинжээр хэмээ гаргана. 

 

Удаах нь нарны гэрлээс хол байлгаж чийглэг орчинд оршоох гэвч усны эргэлтийн орон зайд чийглэг орчинд хадгалчихвал дууслаа л боллоо. Тиймээс түүнийг ямарч идэвхжүүлэх шаардлагагүй ээ.

 

М: Сая арлын японд чинь атомын станц дэлбэрээд реактороо хөргөж чадахгүй далайн усыг аваад шууд хийгээд буцаагаад далай руу хийгээд юүлчихсэн шүү дээ.
3
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *