Дугуйчны нуруун дээр дохио гардаг болсноор явган зорчигч, дугуйчин, жолоочийн хоорондын харилцааг сайжруулах нь гарцаагүй юм. Азербайжаны дизайнер Elnur Babayev-ийн санаачилсан энэхүү төсөл нь олон янзын гэрэлт дохиог өгөх юм. Хөдөлгөөнт хэрэгслүүд дээрх дүрснүүд өөрчлөгдөх ба проектор руу дамжиж, дугуйчны нуруун дээр тохирох дохио гарах болно.
Машин, мотоциклээс илүүтэйгээр дугуйчин хүний зам тээврийн осолд орох магадлал 26-48 дахин өндөр байдаг юм байна. Дугуйн замын асуудлыг хамгийн сайн шийдэж өгсөн орнуудад дугуйчин хүн зам тээврийн осолд орох тохиолдол харьцангуй бага байдаг.