Компьютерээ хурдан болгох 11 арга

1

Хэдэн жил болоод л компьютерийн ажиллагаа удааширдаг ч та эдгээр аргуудыг туршаад үзвэл хурдыг нь нэмэгдүүлэх боломжтой юм. Тохиргоогоо өөрчлөхөөс авахуулаад шинэ RAM худалдан авах хүртэл олон сонголт танд бий. Бухимдуулж буй компьютерээ хаяж шинийг авахаасаа өмнө санал болгож буй аргуудыг туршаад нэг үзээрэй.

Цэвэрлэдэг програмыг байнга хэрэглэ

CCleaner нь таны хэрэглээний програмуудад үүссэн хэрэгцээгүй файл болон cache-ыг олж цэвэрлэхэд чинь туслах болно. Энд дарж татаж аваарай.[sociallocker]

Компьютерээ хурдан болгох 11 арга 1

Онцын шаардлагагүй визуал эффект болон хөдөлгөөнт анимейшнийг хаа

Тэдгээрийг арилгаснаар таны компьютерийн үйлдлийн систем сайхан харагдаад зогсохгүй, хурдан ажиллах болно. Windows 7 хэрэглэдэг бол “Aero” зургийг дэлгэцэн дээрээ тавихгүй байгаарай. Ингэхдээ дэлгэцнийхээ баруун талд дарж “Personalize”сонгоно. “Window color” табыг сонгож, “Enable transparency” сонголтыг идэвхигүй болгоно.

Компьютерээ хурдан болгох 11 арга 2

Вирусын эсрэг програмаа байнга шинэчилж бай

Элдвийн вирус чихчихвэл мэдээж хэрэг хурд нь удаашрах учраас вирусын эсрэг програм зайлшгүй хэрэгтэй. Хэрэв та үнэгүй програм авахыг хүсч байгаа бол Майкрософтын Security Essentials antivirus software-ыг ашиглаарай. 7 хоногт ядаж нэг удаа вирусээ шалгаж, устгаж байх хэрэгтэй байдаг.

Компьютерээ хурдан болгох 11 арга 3

Хурдыг хүсвэл шинэ RAM нэмж тавиарай

Хямд үнэтэй, нэмж суулгахад хялбар учраас таны компьютерийг тэр дор нь л хурдлуулаад өгнө. Таны компьютерт ямар нь хэрэгтэйг мэдэхийг хүсвэл Newegg-ийн Memory Finder хэрэгслийг ашиглаарай. Та өөрөө суулгасан ч болно эсвэл компьютерийн худалдаачин, мэргэжилтэн дээр очоод хийлгүүлсэн ч болно.

Компьютерээ хурдан болгох 11 арга 5

SSD hard худалдан авсан ч болно

HDD, SDD гэсэн хоёр төрлөөс өөрт тохирохоо сонгон аваарай. SSD төрлийн санах ой энгийн хатуу дискийг бодвол илүү хурдан ажиллагаатай, доргилтонд тэсвэртэй байдаг. Харамсалтай нь нилээд үнэтэй.

Компьютерээ хурдан болгох 11 арга 4

Хэрэглээний програмын тоог багасгах арга

Компьютероо асаахад хамт ажиллаж байдаг хэрэглээний програмуудынхаа тоог цөөлснөөр хурд нь сайжирдаг тал бий. Эдгээр програмуудаа харахын тулд Start menu – товчийг дарж, msconfig гэж хайна. Дараа нь Startup tab-ыг дарснаар жагсаалт гарч ирэх болно.

Анхааруулга: Учрыг нь сайн мэдэхгүй бол програмуудыг хамаагүй битгий устгаарай

Компьютерээ хурдан болгох 11 арга 6

Ямар үйл явц болж байгааг харах арга

Таны компьютер цаг минутгүй байнга ажиллаж байдаг учраас яг ямар үйл явц болж байгааг шалгах нь чухал юм. Ингэхдээ Taskbar товчийг дарж, Start Task manager сонгоно. Мэдэхгүй байгаа үйл явцыг Google-ээс хайж болно.

Компьютерээ хурдан болгох 11 арга 7

Вирустсэн бол Windows-ыг дахин шинээр суулгаарай

Заримдаа юмыг цоо шинээр эхлэх хэрэгтэй болдог. Windows шинээр суулгахаасаа өмнө чухал баримт бичиг, мэдээ мэдээллээ өмнө нь хуулж авч бэлдэх хэрэгтэй болно. Бүх зүйлээ хадгалж авч цэгцэлсний дараа компьютерээ форматлаад бүгдийг дахин цоо шинээр эхлээрэй.

Компьютерээ хурдан болгох 11 арга 8

Таны вэб хөтөч удаан байвал cache-ээ цэвэрлээрэй

Интернэт чинь удаан мэт санагдаад байвал таны browser асуудалтай байж мэдэх юм. Google Chrome ашигладаг бол cache-ээ цэвэрлэхийн тулд Settings menu – Clear browsing data цэс рүү орж хэрэгтэй хэсгүүдийнхээ чагтыг аваад цэвэрлэх хэрэгтэй зүйлсээ чагтлаарай.

Компьютерээ хурдан болгох 11 арга 9

Хатуу дискээ сэргээгээрэй

Энэ арга нь таны компьютерийн хурдыг пуужин шиг л хурдан болгоно. Хатуу дискийг дахин индексжүүлж зохион байгуулалт, ашиглалтыг цэгцэлж өгөх бөгөөд Windows үйлдлийн системтэй бол “Disk defragmenter” хэрэглүүрийг ашиглана.

Компьютерээ хурдан болгох 11 арга 10

Тогтмол Restart хийж байх

Компьютер чинь гацаад эсвэл удаан ажиллаад болохгүй байвал Restart хийснээр “мемори дутагдахгүй” байх ба үйлдлийн систем дахин шинээр ачааллах тул хурд сайжирдаг.

Компьютерээ хурдан болгох 11 арга 11

[/sociallocker]
50
ГоёГоё
15
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/07/19 at 17:41

    ssd yern hedtei bdin bol

  2. Зочин

    2015/07/19 at 21:58

    Нэг зөвлөгөө: Вирусны эсрэг программ огт хэрэггүй. Энэ программ компюторыг удаашруулдаг юм. Би ашигладаггүй бөгөөд миний компютор вирусдаж эвдэрсэн зүйл байхгүй байна.

  3. Зочин

    2015/07/19 at 22:06

    ssd: 1gb 550000tugrug

  4. Г. Төгөлдөр

    Г. Төгөлдөр

    2015/07/20 at 00:14

    hog

  5. Зочин

    2015/07/20 at 08:35

    тоглооомчгүй вирусныы программм бол ком ыг жинхэн алдаг новшын эд бас windows 8 тай хүмүүс тэр Disk defragmenter ийг хийж болохгүй шүү win 8 угийн defrag хийдэггүй юм ялангуяа 8.1

  6. Зочин

    2015/07/20 at 11:14

    pleas nadaa compute
    riin talaar zuvulguu uguuch

  7. Зочин

    2015/07/20 at 13:55

    Нээх онцын зөвөлгөө алгадаа

  8. Зочин

    2015/07/20 at 14:08

    ta nar ingehed virusnii programaa hudaldaj avsnuu? crackdsan virusnii program l alna licensetei ni gaigui l bdiishd

  9. Зочин

    2015/07/20 at 16:25

    Сэтгэгдэл *

  10. Зочин

    2015/07/20 at 22:21

    kaspersky antivirus komputer alahgv ghde ene yun hudlaa program be?

  11. Bold / 99938469 /

    2015/07/21 at 01:55

    Virusnii programm suulgah shaardla baihgui. Deepfreeze programmiig ashiglan C hatuu diskiig hamgaalaad, hadgalah zuilee D diskend hadgalj bolno. heregtei gevel sardaa 1 udaa portable Drweb-eer shalgahad l bolno. Zaaval pormatlaj tsag ureh ch hereggui. System restore hiij bolno. Uur arga bas baina . Ene n User accounts deer shine account uusgeed administratoroor burtguulj huuchin accountiig ustgahad l bollchihno. / C deer baigaa bichig barimtaa D deer huulsan baih heregtei /

  12. Зочин

    2015/07/21 at 18:54

    Сэтгэгдэл *restart yaj xiideg ve

  13. Зочин

    2015/07/22 at 03:18

    Сэтгэгдэл
    Windows aa arilgaad Linux suulgahah Hurd mash IH nemegdene
    Er no linux IH Spain programming shuu

  14. Зочин

    2015/10/16 at 18:56

    bas Run ooroo %Temp% gej bicheed oronguut baahan fileuud bga teriigee bugdiig ni ustga tgheer bas baga zereg hurdan bolno :)

  15. zochin

    2017/04/05 at 20:51

    Windows update haagaad l yur n zugeer dee. Bolomgui bol shine account uusgeed boloo

  16. Зочин

    2017/04/05 at 23:22

    ANHAARUULGA: ELDVIIN SITE OROHGUI BVAL TANII COM AYULGUI BN HERVEE VIRUSNII RPOGRAMAA BAINGIIN SHINECHLEED BVAL ULAM IH ACHAALAL UUSNE SHUU.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *