Архины тухай яриа үүсэнгүүт хүмүүс хоёр хэсэгт хуваагддаг: уудаг хүмүүс, уухаас бүрмөсөн татгалзсан хүмүүс. Бас үгүй юм аа, эхний ээлжид уухгүй байснаа хэн нэгний ятгалгад орсон уу яасан хэсэг хугацааны дараа уудаг хүмүүс бас байдаг юм байна. Таны архи уудаг эсэх нь бидэнд чухал биш, таны хувьд нээлт байж мэдэх архины тухай 20 баримтыг энд дэлгэж байна.
Эх үүсвэр
Дэлхий дээр хамгийн их зарагддаг согтууруулах төрлийн ундаа бол водка биш, харин байзью юм.
Байзью-гийн тухай урьд өмнө сонсож байсан уу? Хятадын согтууруулах төрлийн ундааг “сорго”-гоор хийдэг бөгөөд борлуулалт нь маш өндөр – зах зээлийн эргэлт нь 23 тэрбум доллараар тооцогддог байна. Байзью 40-60 хувийн согтууруулах ундаа нь сайхан амттай бөгөөд Ази төрлийн хоолтой гайхалтай зохицдог байна.
Тархи хүчилтөрөгчөөр дутагддаг тул бид согтдог
Согтолт яагаад бий болдгийг эрдэмтэд нотолжээ: цусны эргэлт удааширч судсаар эргэлдэх хурд нь буурдаг тул хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Гипокси гэгддэг хүчилтөрөгчийн дутагдал нь архи уусны дараах эрх чөлөө болон эйфорийгийн мэдрэмжийг төрүүлэх ажээ.
Ром болон кашаса – тусдаа зүйл
Ромыг сахарыг нь авсан чихрийн нишингийн үлдэгдэл меласс/хар бурмаар хийдэг, харин кашасаг уг ургамлын шүүсийг шахах аргаар хийдэг. Кашасаг Бразилийн ром гэж нэрлэдэг хэдий ч хоёр өөр ундаанууд юм шүү. Сонирхуулж хэлэхэд, кашасаг Бразилийн үндэсний ундаа болох кайпириньи-г хийхэд ашигладаг байна.
Хуучны халууны шилэнд брендиг ашигласан байдаг
16-р зууны үед халууны шилний мөнгөн усны оронд бренди хийдэг байсан бөгөөд брендитэй халууны шил нь сайн ажилладаг байж. Мөнгөн ус нь физикийн үзүүлэлтээрээ илүү байсан учраас л брендиг мөнгөн усаар сольсон байна.
Архины хамгийн хортой шинж нь цусанд агуулагддаг
Цусан дах спиртийн хэмжээ согтолтын байдалтай шууд холбоотой. Литр цусанд 0.5 грамм согтууруулах төрлийн ундаа байхад мэдэгдэхүйц өөрчлөлт гарахгүй, харин 1 граммаас дээш болоод ирэхээрээ мэдрэлийн төвийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж ирдэг байна. Энэ хэмжээ нь жолооч нарт маш аюултай – осол гарах давтамж 14 дахин нэмэгдэх ажээ. Харин 2 граммаас хэтэрвэл хөдөлгөөний эрхтэнүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагдах тул энэ үед жолооны ард суухыг эрс хориглоно.
Кампариг жижиглэсэн цохоор хийдэг
2006 он хүртэл кампаригийн улаан хүрэн өнгийг цохны далавчнаас гарган авдаг байжээ. Харин, өнөөдөр хиймэл хүнсний будаг болгон ашиглах болсон нь өмнөх жорыг илүүд үзэх уг ундаанд дурлагсдыг гонсойлгожээ.
Crème liqueur – “зөөхийн” ликёронд ямар ч зөөхий байхгүй
Алдарт “Крем де какао” болон “Крем де Мент”-д грамм зөөхий ороогүй ч өөрийн өтгөн, зууралдах байдлаасаа болж “зөөхий ликёр” нэрийг авчээ. Энэхүү ундааг зөөхийтэй хольж уухад үнэхээр амттай – 2/3 аяга зөөхийг 1/3 аяга ликёртой хольж согтууруулах десертийг тамшаалаарай.
Уран бүтээлийн чадварт согтууруулах төрлийн ундаа нөлөөлнө
“Согтуудаа бич, эрүүлдээ засварла” Хэмингуэй-гийн энэ алдартай үг шинжлэх ухааны үндэстэй. Нэг талаасаа, согтуу байхад уран бүтээлийн онгод орж “дотоод цензур”-ын механизм ажилладаггүй байна. Нөгөө талаасаа, ажил гүйцэтгэх болон бодлого бодоход гарах алдааны тоо нэмэгддэг ажээ.
Виски модноос болж хүрэнтдэггүй
Бүр тордуулбал, гүнзгий торхонд удаан хугацаагаар дарсан учраас гайхалтай бор хүрэн өнгөтэй болдог ажээ. Хэрвээ гүнзгий биш торхонд исгэх юм бол цайвар шаргал өнгөтэй л болно, яагаад ч зөгийн балны өнгө гарахгүй.
Текилад ямар ч “өт” байхгүй
Текилагийн шилний ёроолд “өт” байдаг тухай домог энэхүү ундаанд дурлагсдын сэтгэлийг зовоосоор байна. Зуун настын өөр өөр төрлөөр хийдэг текила болон мескаль нь адил төстэй. Мескаль шилнийхээ ёроолд үнэхээр өттэй зарагддаг байжээ – зуун настын ургамал нь халдвартай гэх муу ёрыг илэрхийлдэг аж. Харин 1940 оноос эхлэн “өт” нь мескалийн борлуулалтыг нэмэгдүүлэх маркетинг болжээ.
Архи цуснаас бүрэн гадагшилсан ч шарталт үргэлжилсээр байдаг
Элэгний ферментүүд архийг устгаж биенээс гадагшлуулсан ч цусан дахь сахарын хэмжээ бага хэвээр байдаг. Ийм учраас шарталтын шинж тэмдэг илэрсээр байдаг: ам цангах, хөлрөх, сэтгэл тавгүйтэх, булчин сулрах, ихээр сульдах, дотор муухайрах, толгой өвдөх.
Ерөнхийлөгчид архи харийн биш зүйл
Жорж Вашингтон өөрийн Ерөнхийлөгчийн албаас буугаад Маунт-Вернон эдлэн газартаа дарсны үйлдвэр эрхлэх болжээ. Бизнес ч амжилттай болж АНУ-ын дарсны үйлдвэрийн томоохонд тооцогдон жилд 11,000 галлон спирт үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ.
Таны үс мөн л “уух” дуртай
Ром бол сайхан, эрүүл үсний үндэс гэдэгт 18-р зууны үсчид бүрэн итгэж байжээ. Өөрсдийн үйлчлүүлэгчиддээ ч угаасны дараа ромоор зайлахыг санал болгож байснаас гадна бренди арай үйлчилгээ багатай хэмээн үздэг байв. Өнөөдөр ч архийг хагны эсрэг эмчилгээнд ашиглах буюу архи, шампунийн харьцаа 1:1 байхаар тооцон үсээ арчилж байна.
Архи хөхөөр хооллоход нөлөөлнө
Мэргэжилтнүүдийн судалгаанаас харахад, байнга согтууруулах төрлийн ундаа хэрэглэдэг эхчүүдийн хөхөөр хооллох чадвар нь буурдаг буюу 30-40% нь хүүхдээ хөхөөр хооллож чаддаггүй байна.
Согтуурал хэзээ эхлэхийг тооцоолж болно
Согтуурах нь сэтгэл зүйд нөлөөлдөг гэж мэргэжилтнүүд үздэг бөгөөд архи ууснаас хойш 1 цагийн дараа хөдөлгөөн, биеэ авч явах байдалд өөрчлөлт гарч эхэлдэг. 100 миллилитр архи 1 цагийн дотор биед шингэдэг бол спиртийн хэмжээ элэгнээс 75% илүү тархинд нөлөөлдөг, харин 10 миллилитр этанолийг элэг боловсруулахын тулд 1 цаг зарцуулдаг ажээ. Мэдээж, үүн дээр үдэшлэг эхлэхээс өмнө идсэн хоол, биеийн жин зэргийг давхар тооцоолох хэрэгтэй.
Архидалт өвлөгддөггүй
Архидалт нь генетикээр дамждаггүй, хүүхдүүдэд архидалтыг хүмүүжлээр эсвэл эцэг эхийн гадна дүр төрхөөс л дуурайн өвлөн авдаг байна. Генетикээр дамжих ганц зүйл бол хүүхдүүд – согтууруулах төрлийн ундаа хэрэглэх дуршилд л автах юм.
Коктейл хуурай хуульд талархах ёстой
Тийм ээ, сахарны сироп, сок болон бусад шингэн бүтээгдэхүүнийг согтууруулах төрлийн ундаатай холих санаа анх АНУ-ын хуурай хуулийн үеэр л гарсан. Хууль бусаар согтууруулах төрлийн ундаа наймаалагчид ингэлээ гээд ажлаа зогсоогоогүй харин бүр идэвхжүүлсэн буюу ундааныхаа чанарыг сайжруулах бус харин коктейлийн төрөл бүрийн амтаар чанаргүй согтууруулах төрлийн ундаагаа нуун дарагдуулдаг болжээ.
Дарс болгон эрүүл мэндэд тустай биш
Улаан дарсанд хүний эрүүл мэндэд тустай эрдэс бодисоор баялаг, ялангуяа полифенол болон ресвератрол нь хорт хавдрын эсрэг, зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг. Улаан дарс нь усан үзэмний хальстай нийлж эдгээр бодисыг ялгаруулдаг учир “өнгөт” дарс нь цагаанаасаа илүү эрүүл мэндэд сайн байдаг байна.
Оргилуун дарсны шилэн дэх даралт дугуйны даралтаас их
Оргилуун дарсны шилэнд 1 квадрат дюйм хэмжээнд 40 киллограммтай тэнцэх даралт буюу энэ нь машины дугуйн даралтаас 3 дахин их юм. Шилнээс үсэрч гарах бөглөөний хурд цагт 95 км-тэй тэнцэх тул хэн нэгнийг оновол гэмтэл учруулж болох талтай.
Шар айргийн хэрэглээ нь аяганы хэлбэрээс шалтгаална
Британийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад дээш өргөссөн хэлбэртэй аягаас шар айраг уувал илүү хурдан ууж дуусгадаг буюу 7 минутад 0.28 литрийг уудаг байна. Харин сонгодог шар айргийн аягаар арай удаан буюу 11 минутын хугацаанд ууж дуусгадаг. Доош нарийссан аягаас уусан ундааны хэмжээг нүдэн баримжаагаар тодорхойлоход хүндрэлтэй байдаг учраас сэтгэл зүйн хувьд хурдан ууж дуусгадаг гэж эрдэмтэд тайлбарлажээ.
Зочин
2015/07/01 at 16:48
haanaas iim hachin hudlaa yum olood oruulchdiin. huchil turugchuus bolood sogtdog ch geh shig. ileg spirtiig zadalj diilhee baihaar sogtdiin malaa
Зочин
2015/07/02 at 10:21
zah zeeliin ergelt ni 23 saya dollar uu naad bichij bgaa eh uusveeree sain haraach
Зочин
2015/07/04 at 11:55
23 terbum gej bga yum bishuu, chi ooroo neg sain harj unshaach