Youtube сайт гэхээр л хүн бүрийн санаанд сонирхолтой сайхан видеонууд буудаг гэдэгт эргэлзэхгүй байна. Хүн бүрт таалагдахаар хичээл, видео клип, киноны трэйлер, тоглоом, техникийн үнэлгээ гээд л арвин баялаг сантай тус сайт нь PSY, Justin Bieber нарын амьдралыг өөрчилсөн байдаг.
Google, Facebook-ийн дараагаар 3-т бичигддэг Youtube сайтад байнга ханддаг хүмүүсийн тоо аль хэдийнэ 1 тэрбумыг давсан ба минут бүрт 300 цагийн бичлэгийг хэрэглэгчид сайтад оруулдаг гэсэн тооцоо бий. Цаг хугацааг хамгийн үр бүтээлгүй өнгөрүүлэх арга бол Youtube сайтыг ухах юм гэж би боддог учраас дараах шинэ аргуудыг та бүхэндээ танилцуулж байна.
Keyboard-наас удирдах боломжууд:
Хүн бүрийн мэдэж байх ёстой Youtube сайтын keyboard shortcut-ууд:
Space – Тоглуулах/Зогсох
F – Бүтэн дэлгэцээр харуулах
Esc – Бүтэн дэлгэцний сонголтыг цуцлах
↑ – Дууг ихэсгэх
↓ – Дууг намсгах
← – 5 секундээр ухраах
→ – 5 секундээр урагшлах
Тухайн видеоныхоо аль нэг хэсгийг алгасахдаа хулганаа дарахгүйгээр гүйлгэхийг хүссэн хэсгийнхээ тоон дээр дарахад л болно. 1-ийн тоог дарахад видеоны 10 хувийг алгасах ба 2-ын тоог дарахад 20 хувийг гэх мэтээр алгасна. 0 тоон дээр дарвал тухайн видео эхнээсээ эхлэнэ.
Эхлэх цагийг тааруулах:
Youtube-ээр видео үзэхдээ хэрэггүй танилцуулга үзэж цагаа алдалгүйгээр хэрэгтэй үеэсээ эхлүүлж тавьж үзэж болдог. Үзэхдээ дараах байдлаар тохируулна.
Жишээлбэл: https://www.youtube.com/watch?v=A0pLbTXPHng холбоосыг нээж үзэж байна гэж бодьё.
1:23 руу үсрэхдээ энэ холбоосныхоо ард #t01m23s гэж бичиж өгнө.
https://www.youtube.com/watch?v=A0pLbTXPHng#t=01m23s
Ингэж харагдана гэсэн үг юм:
Эсвэл та хулганыхаа баруун товчыг дарж Get Video URL at current time сонголтыг сонгож үзэж байгаа видеоныхоо яг тухайн агшнаас эхлүүлэх холбоосыг шууд гаргаж авч болно.
Видеог GIF болгон хувиргах:
Аливаа видеог GIF болгон хувиргахдаа: www-гийн араас gif гэж бичихэд л хувирчихдаг юм.
Жишээлбэл: https://www.youtube.com/watch?v=9q4qzYrHVmI# видеог GIF болгон хувиргах бол
Линкийг дараах байдлаах өөрчилнө: https://www.gifyoutube.com/watch?v=9q4qzYrHVmI#
Видеог бүхэлд нь юмуу нэг хэсгийг нь давтан үзэх:
Дахин дахин үзээд уйддаггүй видео танд байдаг л биз дээ? Кино, дууны клип, хошин шог гээд юу ч байж болно. Давтан үзэхийн тулд та тухайн холбоосныхоо ард repeater гэсэн үгийг нэмж бичнэ.
Жишээлбэл: та https://www.youtube.com/watch?v=D6DFLNa6MBA холбоосыг ахин үзэхийг хүсч байгаа бол
Холбоосыг дараах байдалтай болгоно: https://www.youtuberepeater.com/watch?v=D6DFLNa6MBA
Youtube Leanback:
Youtube сайтын ердийн дэлгэцийн хувилбарыг ашиглан видео бичлэгийг телевизерээр үзэх хэцүү байдаг учраас Youtube Leanback гарч ирсэн бөгөөд сумтай товчуудыг ашиглан үзэхэд амар болжээ. Зурагт болгон үзэхийн тулд та youtube.com/tv рүү ороорой.
Таны амьдарч буй газарт тус видео гарахгүй байгаа тохиолдолд:
Жишээлбэл: https://www.youtube.com/watch/?v=dD40FXFhuag холбоос болохгүй байгаа тохиолдолд
Холбоосыг дараах байдлаар өөрчилнө: https://www.youtube.com/v/dD40FXFhuag
Видеог татаж авах:
www-гийн араас ss гэж залгаад л гүйцээ.
Жишээлбэл: https://www.youtube.com/watch?v=eisKxhjBnZ0 видеог татахдаа
https://www.ssyoutube.com/watch?v=eisKxhjBnZ0 болгож өөрчилнө гэсэн үг юм.
Оновчтой түлхүүр үгийг хайх:
Өөрийн үзэхийг хүсч буй зүйлийг олон сая видео дотроос оновчтой байдлаар хайж сурснаар та цагаа хэмнэх болно. Ингэхийн тулд та хайлтын хэсэг дээр allintitle гээд хайх сэдвээ бичээрэй.
Бусад түгээмэл аргууд:
Autoplay – санал болгож байгаа дараагийн видеог автоматаар тоглуулахыг хүсэхгүй байгаа бол хуудасны баруун буланд байгаа autoplay товчийг off болгоно.
Speed – тухайн видеоны хурдыг өөрийн таалалдаа нийцүүлэн сонгож болно. Үүний тулд Settings –ийн speed-ийг сонгож хурдаа тааруулна.
Subtitle – тухайн видеоныхоо хадмал орчуулгыг гаргахдаа Settings – Subtitles гэснийг дарна.
Youtube Tools – хэрэглэгчидээ шинэ контент үүсгэхэд нь туслах нилээн хэдэн хэрэгслүүдийг гаргасан байдаг. Analytics-аас авахуулаад Video Editor хүртэл олон тооны хэрэгслүүдийг та ашиглаад нэг үзээрэй. https://www.youtube.com/yt/creators/tools.html
Зочин
2015/06/28 at 19:39
gyalailaa
Xopom nice
2015/06/28 at 20:30
Сэтгэгдэл *taalagdlaa
ЗочинCochin
2015/06/28 at 21:25
Сэтгэгдэл *bayarllaa
Зочин
2015/06/29 at 03:08
bayrlalaa
Зочин
2015/06/29 at 12:58
mundag ymoo bi law bugdiin meddegvi ym bna estoi soyliin shokond orloo
Зочин
2015/06/29 at 21:29
Bayrlalaa :D bi bugdiig n meddeggui ywsan shd ;)
Зочин
2015/06/30 at 01:46
Сэтгэгдэл *goyo uneheer bayrallaa
likedboy
2015/06/30 at 20:06
goy yum bna soyliin shokond orohgej bna shd BAYRLAA
zaraa
2015/07/02 at 01:54
ss goy yum bn
Зочинч
2015/07/02 at 02:29
Сэтгэгдэл *зайлсгаа
Зочин
2015/07/02 at 11:00
tatdag ni taalagdlaa
Зочин
2015/07/05 at 23:36
Estoi mededgvi ynz ynziin zvlis bdag ym bn. Ix talarxilaa…
Зочин
2015/07/16 at 16:57
Сэтгэгдэл *мэдүүштэй юм байна.
Зочин
2015/10/02 at 14:20
Ehleed zuv bichij sur daraa n uuruu zail
Сэтгэгдэл *
Зочин
2015/12/02 at 04:17
Сэтгэгдэл * харин тийм