Зар сурталчилгааг жүжиглэл болон шинжлэх ухааны хослолоор бүтээдэг гэж хэлж болно. Жирийн хүнд ойлгуулахад маш хэцүү эд дээ. Бидний цаг үед өөрсдийн амьдралын баяр баяслыг бусдад хуваалцах, байгалиас заяасан авьяасыг хурцалж амьдрал хичнээн амжилттай байгааг харуулсан сонирхол татахуйц зар сурталчилгааны санаануудыг голчлон худалддаг байна. Тэдгээр санаануудыг худалддаг зар сурталчилгааны домог болсон хүмүүсийн талаар харин та юу мэдэх вэ? Тэгвэл тэдний алдартай ишлэлүүдээс тэднийг таних гээд оролдьё…
1. “Алдаа гаргахгүй гэж амлах амархан. Ингэхийн тулд шинэ санаа гаргахгүй байхад л хангалттай” Leo Burnett
2. “Дараагийн амралтын тухай мөрөөдөн хүлээж суухаар амьдралаас зугтаахгүй байхаар өөрийн амьдралаа зохион байгуул” Seth Godin
3. “Залуу байхдаа өөрийн гажиг зангаа хөгжүүл. Хөгшрөөд гажигтай болжээ гэж хүмүүс бодохгүй” David Ogilvy
4. “Аливаа шинэ санааг цааш хөгжүүлэх авьяасгүй бол тоос болон замхран алга болно” William Bernbach
5. “ Сэлэлтийн утга учрыг мэдэхгүйгээр бид живж байна гэж хэтрүүлдэг” Seth Godin
6. “Инээд хөөргүй хүнээс сайн ажил гарахгүй” David Ogilvy
7. “Мартагдашгүй болон үхэшгүй хоёр жүжиглэлтээрээ л ялгагдана” William Bernbach
8. “Инээд хөөр, хөл хөдөлгөөн ихтэй газар уран бүтээлийн санаа илүү төрдөг. Хэн ч инээд хөөрийн төлөө бизнес эрхэлдэггүй гэдэг хэдий ч бизнест ямар нэгэн инээд хөөр байхгүй гэсэн үг биш юм” Leo Burnett
9. “Хэрвээ та сонирхолтой байхыг хүсвэл бусдын анхаарлыг тат” David Ogilvy
10. “Юу ч хийхгүй зүгээр сууснаас алдаатай ч гэсэн хийсэн нь дээр” Seth Godin
11. “Хошин шогоос шинэ санаа төрөх нь бий, тэгэхээр хөгжилтэйгөөр сэтгэцгээе” David Ogilvy
12. “Хүнд хүчир ажил эр хүнийг хэзээ ч алахгүй. Түүнийг уйтгар гуниг, сэтгэл зүйн дарамт, өвчин л ална. Хүнд хүчир ажлаас үхэхгүй” David Ogilvy
13. “Амьдралын өчүүхэн ч гэсэн зүйлийг сонирхох нь уран бүтээлч хүний нууц зан чанар юм” Leo Burnett
14. “Хүний ярьж байгаа зүйл танд таалагдахгүй бол ярианы сэдвээ өөрчил” Don Draper
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу

















