Бенеттон группын ерөнхийлөгч Монгол дахь гурав дахь дэлгүүрийнхээ нээлтэнд оролцлоо

0

Бенеттон группын ерөнхийлөгч Монгол дахь гурав дахь дэлгүүрийнхээ нээлтэнд оролцлооДэлхийн 120 оронд 6500 гаруй салбартай Италийн Юнайтед Колорс оф Бенеттон /United Colors of Benetton/ брэндийн албан ёсны салбар Монгол улсад 3 жилийн өмнө нээгдсэн. Гурван жилийн ойгоороо Вива Сити /Viva City/-д 3 дахь салбар дэлгүүрээ нээж байгаа Бенеттон группын ерөнхийлөгч Алессандро Бенеттон /Alessandro Benetto/ тус дэлгүүрийн нээлтэнд өөрийн биеэр ирж оролцлоо.

“2013 оны 9-р сарын 19. Бенеттон группын ерөнхийлөгч Алессандро Бенеттон өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Юнайтед Колорс оф Бенеттон брэндийн шинэ дэлгүүрийн нээлтэнд оролцох юм. Энэхүү шинэ дэлгүүрийн нээлт нь Группын дэлхий даяар сүлжээгээ үргэлжлүүлэн өргөжүүлж буйн баталгаа бөгөөд Бенеттоны брэндийг улс орнуудтай, ирээдүйг өнгөрсөнтэй, шинэчлэлтийг уламжлалтай холбосон холбоосыг бататгаж байгаа билээ.” Энэ бол Юнайтед Колорс оф Бенеттон брэндийн төв оффис байрладаг Понзано Венето хотод нэвтрүүлсэн мэдээний нэгээхэн хэсэг юм.

Бенеттон группын удирдлагуудаас урьд нь Лучано Бенеттон /Luciano Benetton/ Монголд 4 удаа ирж байсан ба энэ удаад түүний том хүү Алессандро Бенеттон ирж байгаа юм. Учир нь тэрээр 2012 оноос группын ерөнхийлөгчийн албан үүргийг хаших болсон байна. Алессандро Бенеттон нь Италийн тэргүүлэх зэргийн бизнесмэнүүдийн нэг бөгөөд Европын тэргүүлэх зэргийн хувийн хөрөнгө оруулалтын компаниудын нэг болох 21 Инвестименти /21 Investimenti/ хэмээх компанийг үүсгэн байгуулсан тэрээр Засгийн газрын шагналуудыг удаа дараа хүртэж байсан хүн юм. Бенеттон группын тухайд дэлхийн аялал жуулчлалын хоол хүнсний салбар дахь хамгийн том компани болох Европын авто зам, сүлжээ зоогийн газар, нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг хариуцдаг Автогрилл /Autogrill/ компаний хувьцааны дийлэнх хувийг эзэмшдэг. Мөн спортыг маш их дэмжиж ажилладаг тус групп нь Формула 1 уралдааныг ивээн тэтгэдэг ба алдарт уралдааны жолооч Михайл Шумахер /Michael Schumacher/ Бенеттонтой хамт дэлхийн гурван удаагийн аварга болсон түүхтэй. Дашрамд дурдахад Алессандро Бенеттоны эхнэр Дебора Компаньони /Deborah Compagnoni/ нь өвлийн олимпийн гурван удаагийн алтан медальт цаначин байсан нэгэн юм байна.

 Юнайтед Колорс оф Бенеттон брэндийн 2013 оны намар өвлийн загваруудад брэндийн гол илэрхийлэл болох нэхмэл хувцас голлож байгаа ба хар саарал, ногоон саарал, хүрэл өнгийн, бүсгүйчүүдийн биеийн хэлбэрийг тодотгосон, өвлөөс өвөлд шинэчлэгдэн сайжирсан сонгодог бараан өнгийн загварууд хадгалагдаж байна. Дөрвөлжин хээтэй нэхмэл даавуу, эко савхи зэрэг нь бүсгүйчүүдэд дулаахан өвлийг мэдрүүлэхийн зэрэгцээ тэд үргэлж эрчтэй, романтик эсвэл спортлог байж үргэлж шинэ хандлагыг эрэлхийлэх эрмэлзлэл төрүүлнэ.

/>

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *