Хүний тархи бол бидний биеийн хамгийн чухал бөгөөд хамгийн бага судлагдан танигдсан эрхтэн юм. Дэлхийн эргэн тойрон дахь янз бүрийн улс орнуудын эрдэмтэн мэргэд, судлаачид энэхүү онцгой эрхтнийг эцэж цуцалтгүйгээр судалсаар, улам улам олон баримтуудыг нээсээр байна. Төв мэдрэлийн системийн гол эрхтэн болох тархийг бүрдүүлэгч мэдрэлийн эсүүдтэй бөгөөд тэдгээр нь харилцан холбоотой.
1. Биднийг ямар нэгэн эргэн санах зүйл хийх бүрт тархинд шинэ мэдрэлийн холболтууд бий болж байдаг.
2. Тархины гаргаж байгаа энерги нь жижиг гэрлийн чийдэнг асаах хэмжээний хүчтэй байдаг.
3. Тархинд хүчилтөрөгч дутагдахад 5 минутын туршид сэргээгдэхэд үнэхээр хэцүү гэмтэл учирч байдаг.
4. Бидний тархи 50 нас хүртэл өсөн хөгжиж чаддаг.
5. Архи нь бүрэн марталтанд нөлөөлдөггүй ч тархины түр санах чадварыг алдагдуулдаг.
6. Хүний амьдралын хугацаанаас төрөх үедээ тархины мэдрэлийн эс илүү олон байдаг.
7. Тархины баруун зүүн тал нэг нэгээрээ ажилладаг гэж худлаа. Тэд үргэлж хамтдаа ажилладаг.
8. Brain Freeze буюу тархины царцалт гэдэг шинжлэх ухааны нэршил байдаг.
9. Хүний тархи дүфүтэй адил өтгөн
10. Эр хүний тархин дахь хүчний өөрчлөлтийн өчүүхэн төдий мэдрэмж л өрөвдөх сэтгэлийг нь бууруулж байдаг гэдгийг шинжлэх ухааны нотолгоо харуулсан.
11. Гэр бүлийн хүчирхийлэл цэрэг хүний тархинд үзүүлж байгаа дайны нөлөөтэй адилаар хүүхдийн тархинд нөлөөлдөг.
12. Шоколадны үнэр тархинд тайвширсан мэдрэмжийг төрүүлдэг дааврын ялгарлыг идэвхжүүлдэг.
13. Albert Einstein-ий тархийг хулгайлж, судалгаа хийсэн эмгэг судлаач түүний тархийг 20 жилийн туршид формалины уусмалд хадгалсан.
14. Өөртөө итгэлтэй байдлын мэдрэмжийг тодорхой тайлбаргүйгээр, зөвхөн тархины тодорхой хэсгийг өдөөсөн өдөөлт гэж хэлж болно.
15. Гар утсаар удаан ярих нь тархины хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.
16. Хүүхдийн тархи бие дэх глюкозын 50 хүртэлх хувийг ашигладаг учир хүүхэд илүү урт хугацаагаар унтах шаардлагатай байдаг.
17. Тархи нь бие болон цусан дахь нийт хүчилтөрөгчийн 20%-ийг ашигладаг.
18. Хүн ямар нэгэн шинэ зүйл сурах үед тархины бүтэц өөрчлөгдөж байдаг.
19. Тархи шимэгчтэй нээлттэй холболтонд орох үед эрдэмтдэд зомбигийн сүйрэл болохыг зогсоох боломж бараг үгүй.
20. Нойргүйдэл нь тархинд ноцтойгоор нөлөөлж, үйл хөдлөлийн доройтол, удаашралд хүргэдэг.
21. Тархины талыг мэс заслын аргаар авч хаяхад хувийн зан чанар болон ой санамжинд мэдэгдэхүйц нөлөөлдөг.
22. Тархи нь бусдад гологдохыг биеийн өвчин байдлаар хүлээн авдаг.
23. Тархи нь согтууруулах ундаанд ердөө 6-хан минутын хугацаанд л хариу үйлдэл үзүүлдэг.
24. 2015 оны байдлаар хамгийн хүчирхэг супер компьютер хүний тархины ганцхан секундын үйл хөдлөлийг дуурайхын тулд 40 минут зарцуулж байна.
25. Америкийн зохион бүтээгч Рэймонд Курцвейл 2023 он гэхэд хувийн компьютерууд хүний тархины хүч чадлыг тооцоолох чадвартай болно гэж тооцоолж байгаа.
26. Хүний тархинд 100 тэрбум нейрон, триллион глиал эс бий.
27. Бидний генийн хагас нь тархины бүрэн цогц бүтцийг, харин нөгөө хагас нь биеийн үлдсэн 98%-ийн зохион байгуулалтыг тодорхойлдог.
28. Эрдэмтэд хоол хүнсний дэглэм нь тархийг ямар байхад нөлөөлж чадна гэж үздэг.
29. Дур тавилтын үед тархины допамин героин хэрэглэсэнтэй адил хэмжээгээр ялгардаг.
30. Хөгжим нь допамины ялгаралтанд амттай хоол эсвэл секстэй адилаар нөлөөлдөг.
31. Хүний бие дэх амт мэдрэгчүүд нь зөвхөн аманд бус ходоод, гэдэс, нойр булчирхай, уушиг, хошного, тархинд байдаг.
32. Хүний тархины 60% нь өөх тос
33. Мартах нь тархинд сайн нөлөөтэй. Шаардлагагүй мэдээллүүд үгүй болох нь мэдрэлийн системийн уян хатан байдлыг хадгалахад тустай.
Гайхмаар
Гоё
Бахархмаар
Хөөрхөн
Буруу
Тэнэглэл
Ха Ха
Харамсалтай




Зочин
2015/03/30 at 14:10
ter zombitoin goy medeelel bna etr =))