Өнөө үеийн өвчин болсон депресс гэдэг зүйл идэр залуу насныхны хувьд төдийгүй өсвөр насныхны хувьд ч ноцтой асуудал болоод байна. Бид ихэвчлэн ганцаардсан, сэтгэл санаагаар унасан, сэтгэл ханамжгүй байдлыг ихэвчлэн мэдэрдэг төдийгүй энэ мэдрэмж удаан үргэлжлэхгүй гэж итгэн буруугаар ойлгож явдаг. Танд тохиолдоод байгаа зүйл зүгээр нэг таагүй араншин, зан байдал уу эсвэл үнэхээр депрессийн аюул заналхийлээд байгаа хэрэг үү?
Эдгээр 20 сонирхолтой баримтууд нь орчин үеийн энэхүү эриний аюулт дайсан болсон депрессийн тухай илүү ихийг мэдэх боломжийг та бүхэнд олгож байгаа юм.
1. Депресстэй хүмүүс дэлхий ертөнцийн тухай илүү бодитой ойлголттой байхыг зорьдог. Аз жаргалтай бодол нь нэг талаар хүмүүсийг харалган болгож, бодит байдлын муу талыг няцаахыг зорьсон ягаан бодлуудад автуулдаг.
2. Хэрвээ та хоногт 8-9 цаг унтдаг бол энэ нь таныг амиа хорлох тухай бодлууд болон депрессээс хамгаална.
3. Депресс хүнийг өөртөө худал хэлэхэд хүргэдэг. Энэ нь тэд өөрсдийн асуудалтайгаа нүүр тулахаасаа илүү өөрийгөө хязгаарлах, үгүйсгэх байр сууринд тавьдаг байна.
4. Сэтгэл судлалд өгүүлснээр депресс нь ихэнхдээ хэтрүүлэн бодсоны үр дүн байдаг ба бидний оюун санаа анхнаасаа байгаагүй асуудлуудыг бий болгодог аж.
5. Депресстэй тэмцэх хамгийн үр нөлөөтэй хоёр арга бол дасгал хийх, гэрийн тэжээмэл амьтантай цагийг өнгөрүүлэх аж.
6. Долоо хоногтоо 2-3 удаа нар мандах, жаргахыг харах нь депресстэй тэмцэх, урт наслахад тустай.
7. Депресстэй тэмцэхэд зөвлөлдөхөөс илүүтэй хөгжим илүү үр нөлөөтэй. Ажилдаа явах, гэртээ харих, уйтгартай хурлын үеэр iPad дээрээ дуртай хөгжмөө тавиад сонс.
8. Депресс нь хэвийнээс 3-4 дахин олон удаа мөрөөдөхөд хүргэдэг.
9. Тархины идэвхжил нэмэгдсэний улмаас IQ өндөртэй хүмүүс депресст 3 дахин илүү өртөмхий байдаг.
10. Депресстэй тэмцэхэд видео тоглоомнууд их үр дүнтэй.
11. Дуу дуулах нь депресс болон уур хилэнгээс зайлсхийж чадна.
12. Өсвөр насныхны 20 орчим хувь нь насанд хүрэхийн өмнө депресстдэг.
13. Эерэг зүйлийг бодох нь үнэндээ зарим хүмүүсийн хувьд эрүүл мэндэд хортой ба депресс, уур бухимдалд хөтөлдөг. Аз жаргалтай хүмүүс ихэнхдээ асуудлуудыг үгүйсгэж, шийдлийг нь хойшлуулахыг чухалдаг боловч асуудал нь улам томорсоор байдаг.
14. Жил бүр АНУ-д ойролцоогоор 20 сая хүн депрессээр шаналдаг.
15. Эмэгтэйчүүд депресст өртөх нь эрчүүдээс 2 дахин их байдаг. Эмэгтэйчүүдэд хайртай гэдгээ илэрхийлж, зарим үед цэцэг бэлэглэж, таатай үгсийг хэлж байх нь маш чухал аж.
16. Ханиад гэх мэт өвчнүүдэд өртөмхий хүмүүс илүү их депресстдэг. Хөгжим сонсох, дуулах, нар мандах жаргахыг харах, жүрж, гадил идэх зэргээр биеийн эсэргүүцлээ сайжруул.
17. Депресс болон биеийн эрүүл мэндийн хооронд харилцан холбоо байдаг. Жишээ нь зүрх судасны өвчин нь депресст хүргэдэг. Тиймээс биеийн эрүүл мэнд болон сэтгэлзүйн эрүүл мэнддээ адилхан анхаарал тавь.
18. ДЭМБ-ийн тооцоолсноор 2030 он гэхэд ДОХ болон ХДХВ-ын дараагаар депресс хоёрдогч эрүүл мэндийн тулгамдсан асуудал болох болно гэнэ.
19. Ludwig van Beethoven, John Lennon, Edgar Allan Poe, Mark Twain, Georgia O’Keefe, Vincent van Gogh, Ernest Hemmingway, F. Scott Fitzgerald, Sylvia Plath нарын олон бүтээлч хүмүүс депресст өртөж байсан.
20. Хүчирхийлэл, үл тоолт, тамлал эсвэл өлсгөлөн зэрэгт байнга өртөх нь депресст өртөмхий болгоод зогсохгүй олон төрлийн өвчнөөр өвчлөхөд хүргэдэг.
Гайхмаар
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу
























Зочин
2015/03/17 at 20:58
Gereesee Dollar-r tsalinjih Interneteer Link taraadag ajil baina shuu humuusee