Түүхэн гэрэл зургуудын архив гэдэг маш үнэ цэнэтэй, ач холбогдолтой зүйл. Гэрэл зургийн хальснаа бууж, хадгалагдан үлдсэн түүхэн зургууд нь түүхийн үнэт дурсгал болохын хамт өнгөрсөн цаг үед үнэхээр ийм зүйл байсан, ийм явдал болсон гэдгийг хожмын үеийнхэнд гэрчлэн харуулдаг. Магадгүй та дараах зургуудыг үзэхдээ “Үнэхээр энэ үнэн гэж үү?” хэмээн өөрөөсөө асуух бизээ. Түүхийн өөр нэгэн хэсгийг бидний өмнө дэлгэж, өнгөрсөн үе рүү өөр нүдээр харахад туслах дараах түүхэн ховор зургуудыг тухлан үзнэ үү.
1. 1947 он, Британий колони Занзибар улс. Farrokh Bulsara нэртэй энэ хүү хожмын Британий алдарт дуучин Freddie Mercury юм.
2. 1905 он, уугуул Америкийн индиан омгийн толгойлогч морьтойгоо. /зургийг Dana Keller өнгөнд оруулжээ./
3. 1987 он, Румыний Алба-Юлия хот. Хотын өргөн чөлөөг хатуу хучилттай болгохын тулд 7600 тонн жинтэй орон сууцны барилгыг хөдөлгөжээ.
4. 1923 он, Францын импрессионист зургийг үндэслэгч Claude Monet өөрийн зургийн наана зогсож байна. /зургийг Dana Keller өнгөнд оруулжээ./
5. 1961 оны 12-р сард Олдершот хотын даруухан клубт 18 хүнд зориулан дуулж буй Beatles хамтлаг
6. 1954 он, Marilyn Monroe цэргүүдийн өмнө. /зургийг Dana Keller өнгөнд оруулжээ./
7. 1922 он, 3245 жилийн турш хүний гар хүрэлгүй хадгалагдсан Тутанхамон булшны хаалганы лац
8. 1944 он, дэлхийн хоёрдугаар дайны үеийн Улаан өндөгний баярын өдрөөр цэргүүд. /сүүлд өнгө оруулсан./
9. 1961 он, Диснейн ажилтнууд үдийн хоолны үеэр.
10. 1957 он, Sophia Loren, Jayne Mansfield нар
11. 1912 он, Титаникын сүйрлийн тухай мэдээ бүхий оройн сонин тарааж буй хүү. /зургийг Dana Keller өнгөнд оруулжээ./
12. 1965 он, PanAm онгоцон доторх 5МВ багтаамжтай анхны хатуу диск
13. 1900-аад оны үеийн Madison Square. /Sanna Dulla Way өнгөнд оруулсан./
14. 1937 он, Хинденбургийн сүйрэл. /сүүлд өнгө оруулсан./
15. 1900 он, дэлхийн анхны телефото
16. 1918 он, мөс зөөж байгаа бүсгүйчүүд. /зургийг Dana Keller өнгөнд оруулжээ./
17. 1941 он, Сингапур дахь мансууруулах бодис хэрэглэгчдийн тасалгаа
18. 1921 он, Вашингтон дахь авто осол. /сүүлд өнгө оруулсан./
19. 1942 он, нислэгийн загвар
20. 1910 он, тамхи татаж байгаа сонин худалдаалагч хүүхдүүд. /сүүлд өнгө оруулсан./
21. 1923 он, Италийн Турин хот. Компанийхаа барилгын дээвэр дээр уралдаж байгаа Fiat-ын ажилтнууд
22. 1920 он, George V-ын сууж яваа тэргэнцрийн дэргэд гүйж байгаа гуйлгачин
23. 1924 он, Вашингтоны хийн түгээгүүр
24. 1930 он, дээвэр дээрх эмэгтэйчүүдийн бокс
25. 1923 он, сум нэвтэрдэггүй хантаазны шалгалт явагдаж байна. /сүүлд өнгө оруулсан./
26. 1960 он, хөдөлгөөнт бассейн
27. 1980 он, Steven Spielberg алдарт Indiana Jones-ын анхны киноны зураг авалтын үеэр
Буруу
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл




TDK
2015/03/10 at 22:41
15. Дээр анхны Фото апратуре-ын зураг байна тэр зургыг юу-гаар авсан юм бол ахах
Зочинzochin
2015/03/15 at 02:32
Сэтгэгдэл *2iig bvteged neger ni darahgvi yu malaaa