2013 оны 12-р сарын 27-нд Британий адал явдлын эрэлчин 35 настай Мария Лейжерстам /Maria Leijerstam/ Антарктикын ирмэгээс Өмнөд Туйл хүртэл мотоциклоор аялсан анхны хүн болжээ. 12-р сарын 7-нд эхэлсэн түүний аялалд өөр хоёр дугуйчин нэгдсэн бөгөөд тэд ч бас унадаг дугуйгаар Өмнөд Туйлд хүрсэн анхны хүмүүс болохоор зорьж байв. Inspired Cycle Engineering-ийн бүтээсэн Sprint хэмээх хэвтээ байдлаар жийдэг гурван дугуйтаар Өмнөд Туйлыг зорих болсны учир нь арктикын ширүүн салхинд тэнцвэрээ олоход нь ихээхэн тустай байсантай холбоотой юм. Гурван дугуйт унадаг дугуй сонгосноор адал явдлын хайгуулчин Лейжерстам ердийн унадаг дугуйгаар Өмнөд Туйлыг зорьсон нөгөө хоёр дугуйчнаасаа түрүүлж зорьсон газартаа хүрсэн байна.
Бүсгүй хүн гурван дугуйт дугуйгаар Өмнөд Туйлд хүрчээ
0
0
0
0
0
0
0
0