Гоо үзэсгэлэнг үнэлэх дэлхий нийтийн нэгдсэн чиг хандлага байх боловч улс орон, үндэстэн бүхэнд бүсгүй хүний гоо үзэсгэлэнгийн талаарх тогтсон ойлголт, үнэлэмж бий. Ажлаа орхиж, шинэ амьдрал эхлүүлсэн Румыний нэгэн гэрэл зурагчин эмэгтэй хоёр жилийн өмнө үүргэвчээ үүрээд, гэрэл зургийн аппаратаа барин дэлхийг тойрохоор гарчээ. Ийнхүү аялахдаа тэрбээр улс үндэстний соёлын онцлогийг харуулсан эгэл жирийн олон зуун эмэгтэйчүүдийн зургийг авсан байна.
The Atlas Of Beauty хэмээн нэрлэгдсэн түүний төслийн эмэгтэйчүүдийн хөрөг зургаар дэлхий ертөнцийн олон талт байдал харагдах ажээ. Маш бага төсвөөр 37 улс орноор аялсан энэ эмэгтэй гоо сайхан хаа сайгүй байдаг ба энэ нь будаг шунх эсвэл биеийн хэмжээнээс бус өөрөөрөө байгаа тэр үед л жинхэнээр оршдог юм байна хэмээн хэлдэг болсон байна.
“Дэлхийн чиг хандлага биднийг харагдах байдал, биеэ авч явах тал дээр адил болгосон ч бид бүгд өөр хоорондоо харилцан адилгүй болохоор л бүгд үзэсгэлэнтэй байдаг. Миний зорилго бол дэлхийн улс орон бүрийн эмэгтэйчүүдийн зургийг үргэлжлүүлэн авч, янз бүрийн нийгмийн толь болсон The Atlas Of Beauty төслөө үргэлжлүүлэн хүмүүсийг жинхэнэ бодит байдлаа хадгалж үлдэхийг хичээхэд нь урамшуулан нөлөөлөх юм.”
Хятад, Түвдийн тэгш өндөрлөг
Румынь, Марамурес
Финлянд, Балтийн тэнгис
Иран, Шираз
Этиоп, Омо хөндий
Мянмар, Янгон
Бразил, Рио де Жанейро
Амазоны ширэнгэн ой
Перу, Колка хөндий
Чили, Эль Пайко
Этиоп
Иран, Насир Аль-Мульк
Сингапур, Бяцхан Энэтхэг
Латви, Рига
АНУ, Нью Йорк
Куба, Гавана
Тайланд, Чанг Май
Нэгдсэн Вант улс, Оксфорд
Түвдийн тэгш өндөрлөг
Мянмар, Mawlamyine
Колумб, Богота
Куба, Гавана
Колумб, Меделлин
АНУ, Сан Франциско
Австрали, Сидней
Узбекистан, Ташкент
Гүрж, Тбилис
Эквадор, Отавало
Чили, Сан Педро де Атакама
Шинэ Зеланд, Маори Марае
Гоё
Буруу
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл




Зочин
2015/02/24 at 14:54
Сэтгэгдэл *нэг тийм энгийн. . . ямар ч байсан сайхан зурагнууд байна.
Зочин
2015/02/24 at 17:18
Сэтгэгдэл *ter americ ni yg ewrei emegtei bnshde hamgiin hoorhon ni chili eli paikogiin ohin bn
Зочин
2015/02/25 at 17:09
Сэтгэгдэл *the best one is Iran