Зарим хүмүүсийн хувьд нөхөрлөл гэдэг зүйл маш үнэ цэнэтэй зүйл байдаг бол зарим хүний хувьд амин хувийн болон албаны ажлаа амжуулахад хэрэг болдог хөшүүрэг болох нь бий. Нөхөрлөлөө виртуал болон бодит гэж ялгаварлан ангилдаггүй, онлайн нөхцөлд ч олон найз нөхөдтэй гэдэгтээ баяртай байдаг хүмүүст зориулж энэхүү нийтлэлийг хүргэж байна. Онлайн нөхөрлөлийн хамгийн том талбар Facebook-ын тухай 19 баримттай танилцана уу.
1. Facebook дунджаар секунд тутамд 9,671 доллар хийдэг.
2. Өдөр бүр дэлхийн 8 хүн тутмын 1 нь Facebook рүү нэвтэрч байдаг.
3. 2011 оны АНУ-ын гэр бүл салалтын баримтын гуравны нэгд нь “Facebook” гэдэг үг агуулагдсан байжээ.
4. Facebook 10 минутаар уналтанд орсноор зар сурталчилгааны орлогоос олох орлогоосоо 220,000 гаруй доллар алдсан.
5. Та Mark Zuckerberg-ээс бусад хэн дуртай хүнээ poke хийж болно.
6. 2006 онд Chris Putnam Facebook-ыг хакердсан бөгөөд тэрээр Myspace-ын профайл шиг хэдэн мянган профайл үүсгэсэн. Facebook түүнийг хөлслөхөөс аргагүйд хүрсэн.
7. Face, Book, Wall, Poke, Like зэрэг үгс нь Facebook inc.-ийн худалдааны тэмдэгттэй.
8. Судалгаанд өгүүлснээр олонх тохиолдолд хэн нэгний Facebook профайлын зургийг харах нь тэдний тухай тодорхой үнэн зөв сэтгэгдэл үүсгэдэг гэжээ.
9. Facebook-ын хувьцаа одоо +72 доллар, хэрвээ 200 долларт хүрэх юм бол Mark Zuckerberg дэлхийн хамгийн баян хүн болно.
10. Facebook уналтанд орж байгаа, Instagram ч мөн адил.
11. Facebook-ын хөрөнгө 192 тэрбум доллар.
12. Сүүлийн улиралд 829 сая хүн Facebook ашигласан нь дэлхийн хүн амын 14% нь юм.
13. 2010 оны 5-р сарын 31-нд 39,401 хүн “Quit Facebook Day” өдрийг тэмдэглэж, Facebook-ээс өөрсдийн профайлыг бүрмөсөн устгасан.
14. Facebook-ын дундаж хэрэглэгч өдөр бүр 82 мэдэгдэл /notification/ хүлээн авч байдаг.
15. Facebook хэрэглэгчид Search bar шиг Status update-ын талбарыг шуналтайгаар ашиглахыг зорьдог.
16. Facebook таныг найзууд чинь ямар аз жаргалтай байхыг харснаар хэтрүүлэн үнэлж, өөрийгөө депресстүүлэхэд хүргэдэг.
17. Хүмүүсийн 22% нь Facebook эсвэл Twitter-ээр хэн нэгэнтэй харилцаагаа таслахыг зүгээр гэж үздэг.
18. Итгэлтэй биш байгаа үедээ Facebook дээр Privacy Notice гэж постлох нь таны хувийн эрх ашгийг хамгаалж байгаа хэрэг биш.
19. Хэдийгээр хүмүүстэй харилцаж, таныг хөгжилтэй байлгаж байгаа ч Facebook-ээр хэсэх нь таныг уйтгарлуулж, ганцаардуулдаг болохыг судалгаа харуулсан.
Гайхмаар
Тэнэглэл
Буруу
Харамсалтай
Бахархмаар
Хөөрхөн
Гоё
Ха Ха




mayumi
2015/02/12 at 23:32
Сэтгэгдэл *https://www.facebook.com/misheelgroup/photos/a.797337120322089.1073741862.314941231895016/800550590000742/?type=1&permPage=1