Монде Селекшн наадам – Монголын компаниуд

0

Монде Селекшн наадам – Монголын компаниуд


Монде Селекшн наадам – Монголын компаниуд

Бельгийн нийслэл Брюссель хотноо болсон Монде Селекшн-2011 олон улсын чанарын шалгаруулалтын наадамд Yндэсний үйлдвэрлэгч UFC Групп “Морьтой Чингис” брэнд бүтээгдэхүүнээрээ оролцож, энэ жил хоёр дахь жилээ дараалан наадмын Гранд Голд Шижир алт медаль чанарын дээд шагнал хүртлээ. 50 дахь удаагаа зохиогдож байгаа олон улсын наадамд дэлхийд нэртэй шилдэг бренд бүтээгдэхүүнүүд оролцдог бөгөөд, тэдгээрээс чанараар нь тэргүүлэгч дээд зэргийн бүтээгдэхүүнүүдийг шалгаруулан шижир алт, алт, мөнгө, хүрэл медаль олгодог байна.Хагас зуун жилийн түүхтэй Монде Селекшн олон улсын чанарын шалгаруулалтад Монгол улсаа төлөөлөн Yндэсний үйлдвэрлэгч томоохон компаниуд оролцож тодорхой амжилтыг үзүүлсээр иржээ.Тухайлбал 2004, 2006 онд АПУ компани мөнгөн медаль, 2007 онд Спирт Бал Бурам компани мөнгөн медаль тус тус авч байсан бол 2010 онд UFC группын “Морьтой Чингис” брэнд Гранд Голд /Шижир алт/ медаль хүртэж байжээ.

Энэ онд Бельгийн нийслэл Брюссель хотноо болсон наадмаас UFC группын “Морьтой Чингис” брэнд бүтээгдэхүүний чанар дэлхийн нэртэй шинжээчид, мэргэжилтнүүдээр үнэлүүлэн, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээ дахин нотолж хамгийн дээд зэргийн батламж болох Гранд Голд /шижир алт/ шагналыг 2 дахь удаагаа хүртсэн байна. Энэ нь UFC Группын бүтээгдэхүүн зөвхөн дотооддоо төдийгүй дэлхийд өндрөөр үнэлэгдэж, дэлхийн брэнд гэдгээ дахин баталж байна.

Жил бүр Европын улсуудад ээлж дараалан зохиогддог Монде Селекшн олон улсын чанарын шалгаруулалт нь дэлхийн улс орнуудын дунд хүнсний бүтээгдэхүүний чанарын манлайлагчдыг тодорхойлж, хэрэглэгчдэд найдвартай, дээд зэрэглэлийн бараа бүтээгдэхүүнийг шалгаруулан таниулдгаараа онцлог, олон улсад нэр хүндтэй наадам юм. Магадгүй Шотланд виски, Франц дарс гэдэг шиг Монголын цагаан архийг Европчууд төдийгүй дэлхий дахинаа ярьж, хэрэглэж занших биз ээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *