Kung Fu Panda 2 – Тэнгис кинотеатрын дэлгэцнээ

0

Kung Fu Panda 2 - Тэнгис кинотеатрын дэлгэцнээ

2008 оны Бээжингийн олимпийн өмнөхөн Kung fu panda гэсэн нэртэй анимайшн киноны төсөл Холливудад хэрэгжиж эхэлсэн нь анхандаа хүмүүсийн анхааралын тэгтлээ их татаагүй юм. Гэсэн хэдий ч нээлтээ хийсэн цагаасаа эхлэн байдал эсрэгээрээ эргэж дэлхийн сая сая үзэгчдийг байлдан дагуулж кино бүтээгчдэдээ асар их нэр хүнд ашиг орлогыг авчирсан байна.
Маш том хүчирхэг хэрнээ гэнэн томоогүй, илүү хөдлөх дургүй хэрнээ их идэх дуртай гээд бүхий л байдлаараа хүмүүсийн хайрыг татсан По панда хүүхэлдэйн киноны цоо шинэ дүр төрхийг илэрхийлж чаджээ.
3-н жилийн дараа буюу 2011 онд Dream works компанийн бүтээл Kung fu panda 2 кино нь 150 сая ам.долларын өртөгөөр боссон ба киноны баатруудад Jack Black, Angelina Julie, Gary Oldman, Seth Rogen, Dustin Hoffman, Lucy Liu зэрэг Холливудын алдартнууд дуу оруулсан байна. Энэхүү кино нь 2011.05.26-нд дэлхий даяар нээлтээ хийж байгаа бөгөөд Тэнгис кино театрт ч мөн адил нэгэн зэрэг нээсэн байна.
Эртний нэгэн цагт күнфүгийн их мастер, луугийн хүчтэн По панда өөрийн догшин 5 мастертай нэгдэн энх тайванг сахиулан амьдардаг байжээ. Гэсэн ч түүнд нэгэн шинэ дайсан гарч ирснээр өөрийн хамтрагчидтайгаа нэгдэн күнфүгийн урлаг, эх орныхоо төлөө тулалдах болно…
Хөгжилтэй, инээдтэй, хайр татам По пандагийн тухай өгүүлэх Kung fu panda 2 киног Эх үрсийн баяраар энхрий бяцхан үрстэйгээ хамт Тэнгис кино театр зочлон 3D нүдний шилтэй үзэж сонирхоорой.
Уншигч та бүхэн Kung fu panda 2 киноны цагийн хуваарийг мэдэхийг хүсвэл 313105 утас руу залгахын зэрэгцээ
www.tengis.mn сайт руу ороорой.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *