Улиран одож буй энэ онд олон улсын хэмжээний олон брэндүүд загварын сонирхол, шинэ үүрэг даалгаврууд эсвэл шинэ технологийн дарамтан доор бидэнд хэзээний танил болсон зураг, лого, өнгөө өөрчилсөн. Энэхүү нийтлэлд бид дэлхийн хамгийн алдартай брэндүүдийн 2014 онд өөрчлөгдсөн хувирсан дизайны шинэчлэлтүүдийг танилцуулж байгаа юм. Бидний мэдэх ямар брэндүүдийн лого, өнгө хэрхэн өөрчлөгдсөнийг эндээс харах боломжтой.
Philadelphia
Дэлхийд алдартай зөөлөн бяслагны брэнд 2014 онд өөрийн шинэ өвөрмөц шинж байдал болон сав баглаа боодлыг танилцуулсан. Энэхүү төсөл дээр Британий Dragon Rouge агентлаг ажиллажээ.
Зүүн талд анх байсан нь, баруун талд шинэчлэгдсэн хувилбар
Foursquare
Газарзүйн байрлалын сошиал сүлжээний үйлчилгээ үзүүлэгч Foursquare компани үйл ажиллагаа болон байршил тогтоолтын шинэчлэлт явуулаад зогсохгүй шинэ лого болон өнгөний схемээ танилцуулсан. Тэдний логон дээр Нью Йоркын Red Antler агентлагийн мэргэжилтнүүд ажиллажээ.
Зүүн талд анх байсан нь, баруун талд шинэчлэгдсэн хувилбар
Volvo
Шведийн автомашин үйлдвэрлэгч Volvo өөрийн өвөрмөц шинжийг илэрхийлэх шинэ логотой болсон. Төслийн гүйцэтгэгчээр Stockholm Design Lab хөгжүүлэгч агентлаг ажилласан.
Зүүн талд анх байсан нь, баруун талд шинэчлэгдсэн хувилбар
Airbnb
Онлайн захиалгын үйлчилгээ үзүүлэгч Airbnb компани энэ онд шинэ лого, таних тэмдгээ танилцуулсан. Belo хэмээн нэрлэгдсэн шинэ график билэг тэмдэг нь оролцоо ба хамаарал гэсэн англи үгнээс үүдэлтэй. Тус брэндийн логоны шинэчлэлтийг Design Studio хийжээ.
Зүүн талд анх байсан нь, баруун талд шинэчлэгдсэн хувилбар
Beko
Европын гэр ахуйн бүтээгдэхүүний хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг Туркын Beko брэнд 2014 онд шинэ логогоо хүлээн авсан. Тус компаний логог Нью Йоркт байрладаг Chermayeff & Geismar & Haviv агентлаг бүтээжээ.
Зүүн талд анх байсан нь, баруун талд шинэчлэгдсэн хувилбар
PayPal
Цахим гүйлгээний PayPal компани энэ онд компаний онцлог тал түүний дотор логоны шинэчлэлтийн ажил дээр ажилласан. Компаний анхны логоны хэв маягийг хадгалсан ч энгийнээс арай өөр байдлыг шингээсэн шинэ логог нэр хүндтэй fuseproject агентлаг бүтээсэн байна.
Зүүн талд анх байсан нь, баруун талд шинэчлэгдсэн хувилбар
Pizza Hut
Дэлхийн хамгийн том пиццаны сүлжээ зоогийн газар Pizza Hut энэ оны сүүлээр Deutsch LA агентлагтай хамтран ажилласны дүнд бий болгосон шинэ логогоо танилцуулжээ.
Зүүн талд анх байсан нь, баруун талд шинэчлэгдсэн хувилбар
Android
Google-ийн эзэмшлийн Android платформ дэлхийн чиг хандлагыг даган логогоо өөрчилсөн ба логоны шинэчлэлтийн ажлыг тус компаний өөрийн бүтээлч багийнхан гүйцэтгэсэн байна.
Зүүн талд анх байсан нь, баруун талд шинэчлэгдсэн хувилбар
Reebok
2014 онд Британий спорт хувцас хэрэглэлийн Reebok компани байршлын өөрчлөлтөөс хамааран логогоо өөрчилжээ. Шинэ график билэгдэл нь дельта тэмдэгтийн хэлбэрээс шингээсний дээр бичиглэлийн фонт ч өөрчлөгдсөн байна.
Зүүн талд анх байсан нь, баруун талд шинэчлэгдсэн хувилбар
Hershey’s
Умард Америкийн хамгийн том шоколад үйлдвэрлэгч Hershey’s компани логондоо шинэчлэлт хийсэн. Төслийг Hershey Global Design-ий тэргүүн Ron Burridge Америкийн goDutch болон Alexander Design Associates нарын тусламжтайгаар хийж гүйцэтгэжээ.
Зүүн талд анх байсан нь, баруун талд шинэчлэгдсэн хувилбар
Bacardi
Домогт Bacardi брэнд өнгөрсөн зууны уламжлалт дүр рүүгээ буцаж, логогоо шинэчилсэн ба логон дээр Graphic Design Agency ажиллажээ.
Зүүн талд анх байсан нь, баруун талд шинэчлэгдсэн хувилбар
Cadillac
Америкийн автомашин үйлдвэрлэгч логогоо шинэчлэхдээ хүрээлсэн лаврын цагиргийг орхижээ. Төсөл дээр компани өөрөө ажилласан байна.
Зүүн талд анх байсан нь, баруун талд шинэчлэгдсэн хувилбар
Зочин
2014/12/28 at 22:45
Энэ худлаа мэдээлэл байна. Зүүн тал нь одоо ч байгаа