Хорвоо ертөнц дээр бүхий л зүйлд үнэн болон худал гэсэн хоёр туйл хадгалагдаж байдаг. Үнэн хэмээх зүйл хичнээн далд байвч хэзээ нэгэн цагт ил тод болдог бол худал хуурмаг нь нэг л мэдэхэд хуурамч багныхаа цаанаас гарч ирдэг. Харин тэр үед үнэнийг мэдэхэд нэг бол сэтгэлийн ихээхэн тайтгарлыг олох, эс бөгөөс бүр ч эсрэгээрээ хэмжээлшгүй шаналал дагуулах нь ч бий. Таны хувьд үнэн хэмээн итгэж байсан бүхнээ худал гэж мэдвэл яах вэ?
Колумб өнөөгийн АНУ гэгддэг газрын хаана нь ч очиж байгаагүй. Тэрээр ихэвчлэн бие даасан улсууд гэгддэг Карибын арлуудад л зочилж байжээ.
Хувь тавилангийн жигнэмэг Хятадад биш Японд бий болж, АНУ-д орж ирсэн.
Үнэн хэрэгтээ өндөг нь зөвхөн өдөр шөнө тэнцдэг өдөр биш жилийн аль ч өдөр тэнцвэртэйгээр тогтож чаддаг.
Сарьсан багваахай сохор биш. Тэд хүрээлэн буй орчны дуу чимээгээр зүг чигээ олж явдаг ч бүгд нүд болон хараатай.
Жорж Вашингтонд модон шүд байхгүй. Түүний шүднүүд алт, усны үхрийн эвэр, хар тугалга, амьтны шүд /адуу болон илжигний шүд гэх мэт/, магадгүй боолуудын шүд гэх мэтээр хийгдсэн.
Тасалгааны ялааны амьдралын үргэлжлэх хугацаа 24 цаг биш 20-30 хоног.
Нойрондоо явдаг хүмүүсийг сэрээх нь тэдэнд ямар ч аюулгүй. Харин ч унтаагаараа явж, ямар нэг зүйл мөргөх, унах гэх мэт аюулаас хамгаална.
Orson Welles-ийг радиогоор The War Of The Worlds-ыг уншдаг байх үед нийтийг хамарсан сандрал огтоос байгаагүй. Харьцангуй цөөн хүмүүс энэхүү нэвтрүүлгийг сонсдог байжээ. Сонингуудад мэдээлснээр зар сурталчилгааны өрсөлдөөн хэмээн үзэж радионд үл итгэдэг байсан гэнэ.
Архитекторын тусгай нэршил болох vomitorium гэдэг нь цэнгэлдэх хүрээлэнд хүмүүс орж гарахад зориулагдсан гарц болохоос бус хоолны үеэр дотор муухайрах үед ордог тусгай өрөө биш.
Salem Witch Trials-д шулам хэмээн яллагдсан эмэгтэйчүүдийг шонд уяж шатаадаг байсан гэдэг нь худлаа. Тэднийг бүх насаар нь шоронд хорих эсвэл дүүжилдэг байсан.
Викингчүүд дуулган дээрээ эвэр зүүдэг байсан гэдэг нотолгоо байхгүй.
Сансраас Хятадын цагаан хэрмийг олж харна гэдэг үнэндээ маш хэцүү. Сансрын нисгэгч Jay Apt “Их цагаан хэрмийг ердөө 180 милийн өндрөөс л харах боломжтой.” гэж хэлжээ.
Дундад зууны үеийн Европчууд дэлхий хавтгай байсан гэдэгт итгэдэггүй байсан. Эртний Грекийн философич Платон, Аристотель нарын үеэс улбаатай дэлхий бөөрөнхий гэдэг итгэл үнэмшил Европын бараг бүх гүн ухаантнуудын дунд хүчтэй хэвээр байсан юм.
АНУ-ын Тусгаар тогтнолын тунхагт гарын үсэг зурах явдал 1776 оны 7-р сарын 4-нд болоогүй. Энэ өдрөөр энэхүү бичиг баримтын сүүлчийн хэлийг Second Continental Congress баталсан ба 7-р сарын 4, 5-нд хэвлэгдэж тараагдан 1776 оны 8-р сарын 2-нд жинхэнээр гарын үсэг зурсан.
Усанд сэлэхийн өмнө нэг цагийн дотор хооллох нь булчин шөрмөс татах, живэх эрсдлийг нэмэгдүүлдэггүй.
Алтан загасны ой тогтоолт хэдхэн секундээс хавьгүй урт хугацаанд үргэлжилдэг ба зарим нь хэдэн сараар үргэлжлэх ой санамжтай байдаг.
Бахархмаар
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу




Enkhtur Turuu
2014/10/27 at 19:40
so yma
Enkhtur Turuu
2014/10/27 at 19:40
so yma
Enkhtur Turuu
2014/10/27 at 19:40
so yma
Enkhtur Turuu
2014/10/27 at 19:40
so yma
Enkhtur Turuu
2014/10/27 at 19:40
so yma
Enkhtur Turuu
2014/10/27 at 19:40
so yma
Enkhtur Turuu
2014/10/27 at 19:40
so yma
Enkhtur Turuu
2014/10/27 at 19:40
so yma
Enkhtur Turuu
2014/10/27 at 19:40
so yma
Enkhtur Turuu
2014/10/27 at 19:40
so yma
Enkhtur Turuu
2014/10/27 at 19:40
so yma
Enkhtur Turuu
2014/10/27 at 19:40
so yma
Enkhtur Turuu
2014/10/27 at 19:40
so yma
Enkhtur Turuu
2014/10/27 at 19:40
so yma