Салхины эрчим хүчийг гаргаж, худалдаалах талаар голлон анхаарч ажилладаг ногоон энергийн Ecotricity хэмээх компани Англи улсад үйл ажиллагаагаа явуулдаг. Хүрээлэн буй орчин, байгальд ээлтэй энергийн эх үүсвэрийг ашиглахыг зорилгоо болгон ажилладаг тус компани “Dump the Big Six” хэмээх онлайн компанит ажлыг зохион байгуулсан ба энэхүү ажлын нэг хэсэг, зар сурталчилгаа болох сурталчилгааны видеог үзэгч та бүхэнд толилуулахаар шийдлээ. Уг видеонд “тэтгэвэрт гарч буй” хуучин хөргөгч цамхгуудыг нураах үйл явцыг хөгжилтэй, элэглэсэн хэлбэрээр харуулсан байна.“Dump the Big Six” компанит ажил нь өнөөгийн зах зээлд ноёлж байгаа British Gas, EDF Energy, E.ON, Npower, Scottish & Southern, Scottish Power гэсэн зургаан том эрчим хүчний компаний байгальд сөрөг нөлөөтэй үйл ажиллагааг эсэргүүцэх үүднээс зохион байгуулагдаж байгаа аж. Хүүхэлдэйн киноны нүүр царай бүхий нуран унаж байгаа хөргөгч цамхгуудын байдлыг харуулсан энэ видеог ердөө тавхан хоногийн хугацаанд Youtube сайтаар дамжуулан 1,300,000 орчим хүн үзэж сонирхсон төдийгүй долоо хоногийн дотор Шилдэг таван видеоны нэгээр нэрлэгдсэн байна. Ногоон орчин, ногоон ирээдүйн төлөө үйл ажиллагаа явуулахыг уриалсан энэхүү видео та бүхэнд таалагдана гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байгаагаа энэ дашрамд илэрхийлье.
1
0
0
0
0
0
0
0
FaTaLERRoR
2012/03/21 at 17:39
Setgesen bn shuu… Damshignuud chine…
:320::320::320::320::320::320::320::320::320:
jerry-man
2012/03/21 at 17:57
bas baij boloh l yum :))
Mongolhh
2012/03/21 at 21:03
bnaa bn
Gamer_Hack
2012/03/21 at 23:55
:107: :108: :107: :108: :107: :108: :107: :108: :107: