Юм идэх дуршлыг бууруулаад зогсохгүй хоолны газруудаас сэжиглэдэг болгоход хүргэх 15 гэрэл зураг

0

Хэрвээ та сэтгэл санаагаа сэргээхээр кафе, ресторан орох дуртай бол дараах гэрэл зургийн цуглуулгыг үзэж сонирхоно уу. Зарим нэг үйлчилгээний байгууллагууд ариун цэвэр огт сахидаггүй болохыг анхаар! Хэрвээ та мөнгөө хэмнэх эсвэл хоолны дэглэм баримтлахыг хичээж байгаа бол дараах гэрэл зургууд тавьсан зорилгодоо хүрэх урам зоригийг өгнө. Мэдээж, үйлчилгээний байгууллага болгон ийм биш гэдгийг бас мартаж болохгүй.

Энэ газрын танхимаар ус зайлуулах хоолой явдаг юм. Зарчмын хувьд хэвийн үйл ажиллагаанд ямар ч саад болохгүй л дээ. Үйлчлэгчид нь эелдэг зөөлөн харьцаатай, хоол нь ч амттай газар. Бараг минут болгон усны хоолойгоор шаржигнан урсах бохир усны чимээ л хэцүү.

©madboater

 

Ажлын цагаар маникюр бас педикюр хийж болно

©drunkenmisanthrope

 

Рестораны салатны хувилбар – хэтрүүлж идэв ээ, та нар

©Po1sonator

 

Энэ ресторан зориуд ийм өнгийн таваг сонгосон байх. Таваг нэг их цэвэрхэн биш байсан ч анзаарагдахгүй

©IamC0m1cGuy

 

Ийм саванд кетчуп хийсэн тохиолдлыг анх удаа харлаа

©quality-control

 

Цөцгийн тос нь түрхэгдэхгүй, талх нь үйрээд байвал хэний ч тэвчээрийг барна

©splatlame

 

Сүртэй юм, ундаанд хорхой байна гэнэ. Хөөрхий амьтан уугаад юу шалих вэ дээ?

©Metallic_Mayhem

 

Шарсан далавчаараа алдартай түргэн хоолны рестораны гал тогоонд

©carpetbooth

 

Харин энэ бол хятад хоолны рестораны тогооч үйлчлүүлэгчдэдээ үйлчлэх хоолоо бэлдэж байгаа нь

©Wizlong

 

Цар тахлын улмаас дотоод ажилчдыг үйлчилгээний танхимд хоол идэхийг хориглосон. Тэдэнд зориулж яг хогийн савны дэргэд ширээ гаргажээ

©Red69black22

 

Тогооч нар маш халуун, бүгчим нөхцөлд ажилладаг гэдгийг бид сайн мэднэ. Залуу халууцаж, тэгээд л хувцсаа тайлж дээ

©Connman1151

 

Тахианы гуяыг гэсгээх гэж гадаа тавьжээ

©madfighter1359

 

Харин энэ бол нэгэн үйлчилгээний газрын суултуур

©NovaAnimePic

 

Гал тогоонд хэн нэгэн хиймэл хумсгүй хоцорсон бололтой

©gump69

 

Өчигдөр энэ “салат”-д 16 доллар төлсөн

©brodakmoment

16 долларын энэ салат ямар нэртэй гэж бодож байна? Зөв хариулт – цезарь.

178
ТэнэглэлТэнэглэл
33
БурууБуруу
20
ХарамсалтайХарамсалтай
20
Ха ХаХа Ха
19
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Nomin Erdene

    Nomin Erdene

    2022/10/08 at 15:04

    Enkhjinn sain haraad aw

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *