Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг арга хэмжээ дээр адилхан гоёлтой ирсэн алдартнуудын гэрэл зургуудыг харьцуулж тавьдаг. Өөртөө зохисон эрэгтэй костюм өмсөх бүсгүйчүүд ч энэ дотор цөөнгүй бий. Жишээ нь, Николь Кидман Gucci-гийн костюмаар гангарсан байсныг санаж байна. Алдартай эрчүүд ч гэсэн урьд нь алдартай бүсгүйчүүдийн өмссөн байсан гоёлыг өмсөхөөс нэг их цааргалаад байдаггүй бололтой.
Адилхан гоёл сонгосон эрэгтэй, эмэгтэй алдартнуудыг харьцуулж суух нь сонирхолтой санагдсаныг шуудхан хэлье.
Харри Стайлз, Виктория Бекхэм нар адилхан цамц өмсжээ
2017 онд The Weeknd болон Кейт Мосс хоёр адилхан пиджактай гарч ирж байсан удаатай
Эрэгтэй загвар өмсөгчийн болон Николь Кидманы өмссөн эрчүүдийн Gucci пиджак
Виктория, Дэвид Бекхэм хоёр нэгэн үдэшлэг дээр Versace-гийн гоёлтой ирцгээжээ
Versace-гийн үзүүлбэрийн үеэрх эрэгтэй загвар өмсөгч болон Роузи Хантингтон-Уайтли нар
Тав тухыг мэдрэгч, инээдмийн киноны жүжигчин Бен Фальконе болон Мелисса Маккарти
Загварын бурхан хэмээгддэг Тимоти Шаламе, мөн Haider Ackermann-ийн үзүүлбэр дээр алхах загвар өмсөгч бүсгүй
Louis Vuitton-ы цуглуулгын үзүүлбэр дээр алхах загвар өмсөгч залуу болон Жессика Бил
Жастин Хартли болон София Пернас нар ноён, хатагтай Смитийн дүрд хувирчээ
Ханхүү Уильям, Кейт Миддлтон нар адилхан гоёлтойгоор уралдааны талбайгаар зочилсон байна
Versace-гийн неон гоёл өмссөн загвар өмсөгч залуу болон жүжигчин Блейк Лайвли
“American Horror Story” киноны жүжигчин Даррен Крисс болон “Game of Thrones” киноны жүжигчин Гвендолин Кристи нар
Жүжигчин Николас Холт, Нуми Рапас нарт ягаан өнгийн костюм гайхалтай зохижээ
Жонни Хилл болон түүний найз бүсгүй Сара Брейди нарын гутал нь хүртэл адилхан юм гээч
Британийн ди-жей Марк Ронсон, дуучин Рианна нарын сонголт адилхан бололтой
Загвар өмсөгч Энтони Поровски, Наоми Кэмпбелл нар адилхан гоёлд нүд унаж авчээ дээ
Жүжигчин Коди Ферн болон Louis Vuitton-ы топ танилцуулах загвар өмсөгч бүсгүй
Дахиад л Коди Ферн загварын тyлаанд оролцож байна, гэхдээ энэ удаад жүжигчин Ноэми Мерлантай
Домогт Сонни болон Шер нар хосын хувцаслалтын талаар хэнээс ч дутахааргүй мэдлэгтэй
Эдгээр гоёлуудаас та алийг нь өмсөж үзмээр санагдав?