Зарим тохиолдолд найруулагчид зохиолыг телевизийн бүтээл болгохын тулд дүрүүдэд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах нь бий. Тэгвэл манай сайт уншигч танд хиймэл оюун ашиглан алдарт “Game of Thrones” цувралын дүрүүд эх зохиол дээрх шигээ буусан бол ямар харагдах байсан талаар бэлтгэн хүргэж байна.
1. Arya Stark

Эх зохиолд Arya Stark-ыг 9-12 настай, урт зууван царайтай, бор үстэй, саарал нүдтэй бөгөөд эрэгтэйлэг харагдахын тулд үсээ тайрсан хэмээн дүрслэгдсэн байдаг.
2. Asha Greyjoy

Зохиолд Asha Greyjoy-ийг 25 эргэм насны туранхай, өндөр, хар нүдтэй, богино үстэй хэмээн дүрсэлжээ. Түүнчлэн хэтэрхий том хамартай гэж гардаг. Мөн түүний дүү Theon хэт том хамартай байгаадаа ундууцаж буй нь ч гардаг ажээ.
3. Ned Stark

35-36 настай, гүн бор өнгийн нүдтэй, буурал сууж буй хууз сахалтай хэмээн түүнийг дүрсэлжээ.
4. Brienne of Tarth

Эх зохиолд 17-20 орчим настай, эрэгтэйлэг, өндөр, булчинлаг биетэй, эрүүний гажигтай ч үзэсгэлэнтэй цэнхэр нүдтэй хэмээн дүрслэгдсэн байдаг.
5. Catelyn Stark

Зохиолд Catelyn Stark 33-35 настай улаан шаргал өнгийн үстэй, цэнхэр нүдтэй хэмээн дүрслэгджээ.
6. Sansa Stark

11-14 настай Sansa Stark охин ээжийгээ дуурайсан ч нас ахих тусам түүнээс ч үзэсгэлэнтэй болж буйгаар дүрслэгджээ.
7. Jaime Lannister

Алтан шаргал үс, ногоон нүдтэй Jaime Lannister эх зохиолд 31 настай хэмээн гардаг.
8. Margaery Tyrell

16-17 настай булцгар хацар, буржгар үс, бор алаг нүдтэй түүнийг Tyrion Sansa Stark-ын гоо үзэсгэлэнтэй дүйцүүлж ярьсан байдаг аж.
9. Joffrey Baratheon

11-14 настай, шаргал буржгар үс, ногоон нүдтэй Joffrey Baratheon-ыг зохиол дээрх хамгийн харц булаам залуусын нэг хэмээн нэрлэдэг.
10. Cersei Lannister

Jaime Lannister-ын ихэр эгч болох түүнийг зохиолд туранхай биетэй, алтан шаргал үстэй, номин ногоон өнгийн нүдтэй хэмээн тодорхойлжээ.
11. Daenerys Targaryen

Эх зохиолд түүнийг нил ягаан өнгийн нүдтэй, толигор арьстай, мөнгөлөг саарал өнгийн үстэй, туйлын үзэсгэлэнтэй нэгэн хэмээн дүрсэлжээ.
12. Jaqen H’ghar

Түүний үсний нэг тал нь улаан, нөгөө тал нь шаргал өнгийн бөгөөд бүсгүйчүүд түүнийг харц булаам хэмээн нэрийддэг.
13. Jon Snow

14-17 настай хар өнгийн нүд, гүн бор өнгийн үстэй хэмээн дүрслэгджээ.
14. Lysa Arryn

anaanna / imgur
30 гаран настай боловч 40 гарсан мэт харагддаг түүнийг Catelyn Stark-ын дүү биш эгч гэж андуурам байх ажээ. Тэрээр гал улаан өнгийн үс, цэнхэр нүдтэй.
15. Melisandre

Эх зохиолд түүнийг улаан нүд, зэс хүрэн өнгийн үс, зүрхэн хэлбэрийн нүүртэй хэмээн дүрсэлжээ. Түүнчлэн тэрээр нас ахимаг боловч ид шидийн хүчээр залуу бүсгүй мэт үзэсгэлэнтэй харагддаг.
16. Tyrion

Зохиолд түүнийг 24 настай өрөөсөн нүд нь ногоон, нөгөө нүд нь хар өнгөтэй, тачир үстэй том толгой, өргөн духтай хэмээн дүрсэлсэн байдаг.
17. Tywin Lannister

58 настай, өндөр нуруутай, үсээ хуссан халзан толгойтой, хууз сахалтай хэмээн түүнийг зохиолд дүрсэлжээ.
18. Ygritte

19 настай, махлаг нүүртэй, шүд нь үл ялиг далий ургасан, буржгар улаан үстэй хэмээн түүнийг эх зохиолд дүрсэлжээ.
19. Jorah Mormont

Jorah Mormont-ыг зохиолд 46 орчим настай, эрүүл чийрэг биетэй, хар өнгийн сахалтай, халзарч яваа эр хэмээн бичжээ.
20. Varys

44-50 орчим настай түүнийг эх зохиолд халзан, махлаг, нил ягаан өнгийн нүдтэй хэмээн дүрсэлсэн байдаг.
Гайхмаар
Ха Ха
Тэнэглэл
Бахархмаар
Буруу
Гоё
Хөөрхөн
Харамсалтай




Nandin Erdene
2022/07/21 at 17:36
Oyuka Oyuka
Очир Диамонд
2022/07/21 at 18:57
Neeh hol zuruugui l bn
Narmandakh Munkhnaran
2022/07/22 at 09:47
Yara Greyjoy биш билүү? Asha гэсэн байх юм.