Байгаль эх биднийг алмайруулж хэзээ ч дуусахгүй. Зарим нэг амьтдыг хурц шүдээр мялаана, нөгөөг нь – урт, зөөлөн үс ноос эсвэл хүчтэй сарвуугаар мялаана. Харин өнөөдрийн нийтлэлийн баатрууд маань урт, том чихээрээ гайхагдах болно. Үүнд аймшигтай зүйл огт байхгүй. Харин ч эсрэгээрээ тэднийг харсан хэн ч болов хайрлаж өхөөрдөнө. Тэднээс өөр гадаад төрхөөрөө гайхуулах хэн байна вэ? Тэр болгонд тохиохгүй гэдэгт итгээрэй.
Энэ том чихийг бүтээлэг болгон ашигласан ч болж байна

Том чихт үнэг өөрийн өөгүй төгс чихээрээ гайхуулна

Том чих нь биеийн дулаанаа өөрт таатай хэмд хадгалахад нь тусалдаг юм. Уг төрлийн үнэг халуун Африкт амьдардаг ажээ.
Үгүй ээ, ямар ч фотошоп байхгүй шүү

Муур ч гэсэн том чихтэй байдаг

Ориентал – давтагдашгүй гадаад төрхөөрөө дэлхийд танигдсан муурын үүлдэр. Гуалиг бие хаатай, чанга булчинтай, том чихтэй бас том хоншоортой. Уян зөөлөн, нөхөрсөг зангаараа гайхагдана.
Хар сүүлт туулай өөрийнхөө урт, том чихнээс огт ичдэггүй

Урт чихт алагдаахайг юу гэмээр байна?

Урт чихт алагдаахайтай хүмүүс тэр болгон таарахгүй. Хүн амьтан суурьшаагүй говь нутгаар амьдардаг.
Талын ирвэс урт чихээ хөдөлгөн нааддаг

Том чихтэй саарал сарьсан багваахай. Хөөрхөн биш гэж үү?

Мадагаскарын ай-ай өөрийн том чихээрээ ямар ч дуу чимээг өнгөрөөхгүй

Өөрийнх нь чихийг таалаагүй хүнд итгэл хүлээлгэхгүй л болов уу

Энэ нохойг гудамжнаас олж авсан юм. Тэр чихийг нь л харчих л даа

Өөртөө итгэлтэй, гайхалтай сервал

Дэлхийн хамгийн урт чихтэй Симба хочит ямаа

Энэ этгээд ямаа Пакистанд мэндэлжээ. Урт чих нь 48 сантиметр.
Том чихтэй бүжин. Биедээ зохицсон гэж яана

Галагогийн зулзага. Энэ чих тун удахгүй бүр ч том болно, итгээрэй

Энэ муужгай үнэхээр том чихтэй

Гоё
Хөөрхөн
Бахархмаар
Гайхмаар
Ха Ха
Харамсалтай
Тэнэглэл
Буруу



